Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё найм дахь өдрөө болж, нэг бөх качикоши хийлээ. Намрын тэмцээний тэргүүн бөх, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилоор найм давсан юм. Түүний ард нэг унаатай ганцхан бөх нэхэж байгаа.
Харин тэмцээний дундаас өнжсөн Хошорюү С.Бямбасүрэн эргэн ирж Ичиножо А.Ичинноровыг давлаа. Тэмцээн эхэлсэн өдрөөс амжилт таруу яваа Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр ямартаа ч эхний даваагаа авлаа.
Б.Жаргал