Узбекистан улсад хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны “Е” хэсгийн эхний тоглолт боллоо. Энэ тэмцээнд Монголын шигшээ баг БНСУ-ын багтай өрсөлдөхөд харамсалтай нь 0:12-оор тоглолт өндөрлөв.
БНСУ-ын баг эхний хагаст манай хаалганд 7 гоол оруулсан бол удаах үед 5 гоол нэмж оруулснаар 0:12 болсон. Монголын шигшээ баг маргааш талбайн эзэн Узбекистаны багтай тоглох юм.
Сэтгэгдэл (1)