БНХАУ-ны нийслэл Бээжин хотод өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нд болно. Энэхүү олимпын наадмын уриаг танилцуулсан бөгөөд “Хүн төрөлхтний ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн үгтэй юм байна. Короновирусын цар тахлын эсрэг дэлхий даяар өрнүүлж буй тэмцлийн үзэл санааг энэхүү уриа илэрхийлж буй ажээ.