Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсгийн эхний тоглолтоо хийх гэж байна. Тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат оролцож, "Манай баг энэ тэмцээнд орж байгаа нь нэр төрийн хэрэг. Азийн өндөр чансаатай багуудтай нэг хэсэгт орсон тул маш их зүйлийг энэ тэмцээнээс сурна гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярив. Манай баг эхний тоглолтоо өнөөдөр 19:00 цагт БНСУ-ын багтай хийнэ. Талбайн эзэн Узбекистантай энэ сарын 20-нд 19:00 цагт хүч үзэх юм.