Туркийн улсын Мерсин хотуудад гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд 24 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөд манай улсаас Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөний төрөлд долдугаар байр, бариулт морины төрөлд есдүгээр байрт эД.злэв. Тэрбээр тус тэмцээнд Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна. Харин Э.Өсөхбаяр чөлөөт хөдөлгөөний төрөлд 14, харайлтын төрөлд 15 дугаар байрт орсон бол Б.Болдбаатар бие халаалтын үед бэртсэнээс тэмцээнд ороогүй юм.