Өнөөдөр Үндэсний номын баярыг 30 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон.