Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё эхний таван өдрийн ард гарлаа. Башёг тэргүүлэгч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутаг нэгт Кирибаяма Б.Лхагвасүрэнг давлаа. Ингэснээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ япон сүмоч Чиёонокүни нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Энэ өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров давж (2:3), Хошорюү С.Бямбасүрэн өнжиж (1:4), Тамаваши Б.Мөнх-Оргил унаж (2:3), Чиёошома Г.Мөнхсайхан унасан (0:5) байна.