Монголын боксын холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МУГТ Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийг хэлэлцээд түүнийг тамирчин О.Тулгаттай сорил тэмцээнд тулалдуулж, ялсан тамирчныг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах шийдвэрийг гаргаад буй.
Тодруулбал, Э.Цэндбаатарыг ёс зүйн алдаа гаргасан учир ДАШТ-нд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан иргэд холбооны шийдвэрийг шударга биш гэж үзэн түүнийг тэмцээнд нь оролцуулахыг шаардаж, хуульч Д.Мөнх-Эрдэнэ түүнийг байртай болгох уриалга гаргаж, 50 сая төгрөг өгөхөө мэдэгдсэн.
Тэгвэл “Алтай” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ мөн Э.Цэндбаатарыг байртай болоход дэмжлэг болгож 50 сая төгрөг өгөхөө мэдэгджээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)