Норвеги улсын Осло хотод болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчид замын зардалгүйгээс хандивын аян өрнүүлж байгаа билээ. Зарим тамирчин нутгийн чинээлэг хүмүүсийн тус дэмээр зардлаа шийдвэрлэж чадаж байна. Тухайлбал, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнайгийн замын зардлыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн зүгээс шийдэж өгөхөө амлажээ.