УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 2021 оны хаврын ээлжит чуулганд гишүүд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээллийг гаргажээ.
Тухайлбал, хаврын нэгдсэн чуулган нийт 34 удаа хуралдсанаас Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Б.Бейсен нар хамгийн бага ирцтэй байгаа бол Г.Амартүвшин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Д.Ганбат, С.Чинзориг нар огт таслаагүй байна.
А.Сүх