УУХҮЯ, Монголбанк, АМГТГ болон аж ахуй нэгжүүд шатахууны талаар хамтарсан уулзалт хийж байна.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үйл ажиллагааны зардал дээр нь ажилчдаа цалинжуулж байгаа. Гэтэл ААН-үүдийн алданги өнгөрсөн нэгдүгээр сараас хойш литр тутамд 600 төгрөгт хүрсэн.
Үүнийг тооцож гаргах амархан.
Хил үнэ тодорхой болсны дараа гаалийн болон бусад жижиг татварыг нэмдэг. Мөн ААН-үүдийн үйл ажиллагааны зардлыг нэмээд яах аргагүй алдагдал дээрх хэмжээнд хүрсэн. Хэрэв энэ байдал цааш үргэлжилсэн тохиолдолд автобензиний хомсдол бий болох байсан учраас үе шаттайгаар бинзений үнийг нэмсэн юм” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)