МАН Ерөнхийлөгчтэй болсон сар гаруйн хугацаанд юу өөрчлөгдөв. Шатахууны үнэ сарын дотор 600 төгрөгөөр нэмэгдэв. Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг хэрнээ буурах үед нь буудаггүй бичигдээгүй хууль бий. Мөн үнээ нэмж мэдэхээс, хасаж мэддэггүй таксичид байна. Шатахууны үнэ барьсан гэдгээ сонгуулийн пи-ар болгож санаснаа гүйцэлдүүлснээ одоо “пад”-гүй гэж байгаа юм шиг орхиж байгаа нь муухай.
Уг нь шатахууны үнийг тогтвортой барих талаар хэд хэдэн хувилбарыг судалж байгаа гэх ч одоогоор хэрхэн бууруулах талаар тодорхойгүй байна.
Сонгуулийн дараа нэмэгдсэн өөр нэг зүйл нь коронавирусний халдварын тоо. Сар гаруйн хугацааны хөл хорио үр дүнгүй болж, халдварын тоо огцом нэмэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой. МАН Ерөнхийлөгчтэй болсон эхний саруудад ийм л байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)