Засгийн газраас Замын-Үүдийн ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар ажлын хэсэг нээгээд байгаа. Энэ дагуу БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан ачаа барааг үе шаттай оруулж байгаа бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Тухайлбал, Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна.