УИХ-ын нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд товлосон. Энэ дагуу есдүгээр сарын 2-нд нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвлдорж өнөөдөр хийсэн мэдээллээрээ АН Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн алдаагаа дахин давтах магадлал өндөр байгаа бөгөөд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгааг онцолсон.
Тиймээс намынхаа Онц их хурлыг яаралтай хуралдуулж, гишүүдийнхээ саналаар нэг дарга, тамгатай болж, нөхөн сонгуульд нэг хүн нэр дэвшүүлэхийг уриалсан юм.
А.Сүх
Сэтгэгдэл (6)