Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусний мутацлагдсан хэлбэр болох дельта вирусний тархац, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 124 улсад коронавирцсний дельта хувилбар тархсан. Энэ нь эмнэлзүйн шинжилгээ богино хугацаанд илэрдэг, тархалт ихтэй, вакцины идэвхийг сааруулдаг вирусний мутацлагдсан хэлбэр юм. Тодруулбал, дельта вирус мутацлагдсан бусад вирустэй харьцуулбал вакцины идэвхийг 60 хувь сааруулдаг гэж судлагаагаар гарсан.
Тус вирусний хувьд тавдугаар сарын эхэнд Япон улсад илгээсэн сорьцноос анх илэрснээс гадна гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн талар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар нийт долоон тохиолдол батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын эхээр вакцины гурав дахь тунг эхлүүлэх төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хийж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)