Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж байна.
Энэ удаагийн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын өнөөгийн байдал, халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, эрчимжиж буй газар хөдлөлтийн нөхцөл байдал болон цаг агаарын гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах эрсдлийн сан бүрдүүлж, цаашид баримтлах бодлогын чиглэлээр хэлэлцэж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийг дараах чиглэлд ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд, гашгийг тэсвэрлэх, орон нутгийн чадавхийг улам бэхжүүлж, дэлхийн жишигт хүргэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
Мөн даатгалыг өргөжүүлэх, холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөрөнгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг бий болгох, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөвлөмжөөр хангах, тэдний идэвх санаачилга дээр үндэслэн халдвараас сэргийлэх шаардлагатай байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)