Ардын хувьсгалын 100 жилийн ойн ч баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цэргийн дээд цол гардууллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хошууч генерал цол, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад бригадын генерал цол хүртээлээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.
П.Одонбаатар нь 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;
2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилар тус тус томилогдон ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал Ж.Болд нь 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
Сэтгэгдэл (7)