Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авсан бол "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат удаах саналыг авсан. Түүний эхнэр Д.Оюунцэцэг сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр "Сонгууль өндөрлөлөө. Бид хоёр сэтгэл үнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоёрын тайван урсгалтай амьдралд эрч хүчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энүүхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ!
Эгэл жирийн хүмүүсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бүрэн дайчлан ажилласан. Бусдын зүгээс сэтгэл, итгэл, зүтгэлээ хайрласан чин зүрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмүүлэх хүсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.
Энэ бүхэн Та бидний хамтын хүч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хүн бүрт сэтгэл зүрхнийхээ угаас талархан тэврэн үнсье ээ!
Бид хоёр эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очоод эгэл тайван амьдрал минь үргэлжилнээ. Та бүхэндээ дахин их баярлалаа.
Сая олсон хамтын хүчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, үргэлж өөдөө тэмүүлж яваарай" гэжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)