Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзахаа хэлж байв. Тэрбээр энэ дагуу Сүхбаатарын талбайд очиж, гишүүдтэй уулзсан ба тэднийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв рүү авч явж, эрүүл мэндийн үзлэг хийлгэнэ гэв. Цаашлаад Х.Нямбаатар сайд “УИХ-ын чуулганы үеэр зарим гишүүн талбай дээр ирж уулз гэдэг шаардлага тавьсан. Энэ дагуу уулзаж байна.
УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг хууль зөрч гэсэн үг биш. Та бүхэн цагдаагийн алба хаагчдыг хүндлэх хэрэгтэй. Өчигдөр Ц.Туваан гишүүн цагдааг цохисон. Ард иргэд гэртээ хөл хорионд байхад УИХ-ын гишүүд нь өөрсдөө ингэж болохгүй. Иргэдтэйгээ яг адилхан эрхтэй байя. Та бүхэн намынхаа талцал хуваагдлыг төрийн зовлон болгохоо боль гэлээ".
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Нямбаатар сайд ирэхээсээ өмнө хэвлэл мэдээллийнхнийг оруулчихаад шоугаа хийж байна. МАН-ын ээлжит шоу эхэлж байна. Та нар хэвлэл мэдээллийнхнийг шөнөжингөө оруулаагүй. Бидэнд майхан, юу ч хэрэггүй гэв.
Сэтгэгдэл (9)