УИХ-ын чуулганы намрын отгон чуулганаар Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нартай танилцаж байна.
Т.Доржханд: Сангийн сайдаас асуулт байна. Төсвийн тодотголыг хэзээ хийх вэ. Сонгуулийн өмнө хийх үү. Хоёрдугаарт, Оюутолгойн холбоотой асуудлаар ямар албан тушаалтанд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлээч. ХҮН Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг сайжруулах ёстой гэсэн байр суурь байдаг. Хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн ЗГХЭГ-ын сайдыг гайхаад байна. Сүүлийн 40 жилийн 30 жил нь дарга хийсэн. Тэр тусмаа хуулийн салбарыг атгасан хүн орж ирж байна. Туршлагатай байх аа гэж бодож байна. Гэхдээ олон улсын байгууллагаас өгсөн мэдээллээр хуулийн салбар муу байна. Ийм муу зүйлийг өвлүүлж өгчихөөд дахиад дарга болно гэж яваа нь хэр ёс зүйтэй вэ.
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж сайдыг би урьж ажиллуулж байгаа. Хоёр үндсэн шалтгаан бий. Би өөрөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдыг алдуулахгүй байхад гол үүрэгтэй. Мөн танхимын сайд нарт түшиг тулга болоосой гэж үзсэн. Хоёрдугаарт, эрүүдэн шүүлт, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой олон асуудалд цэг тавих ёстой гэж үзсэн.
А.Сүх
Сэтгэгдэл (15)