Үргэлжлэл нь...
Энэ чинь юу билээ гээд амсвал бараашиг ч юм шиг, айраг ч юм шиг амтагдана. Саруул хоёр стакан уугаад “Тийм байх аа, айрагтай нилээн ойртох юм байна” гээд буйдан дээр сууж байгаад унтаж орхижээ. Уянга уснаас гарч ирээд Саруулыг сэрээн:
-Чамайг битгий унт гэж хэлсэн биздээ. Унтлагын өрөө тэнд бий. Алив бос. Үүнээс уусан юм уу хэмээн чангахан дуугарахад Саруул сая л нүдээ нээн өндийгөөд:
-Тийм ээ, айраг ч юм шиг .... гэхэд Уянга инээн:
-Үгүй ээ, цагаан будааны архи юм аа. За би ор засчихлаа. Тэнд унт гэхэд нь Саруул унтлагын өрөөнд орж нойрон дундаа хувцсаа тайлан хэвтэв. Уянга гэрлээ унтраагаад Саруулын хажуугаар орон хэвтэв. Саруул Уянгыг тэврэн:
-Сайхан амраарай, хайрт минь. Ядарсан биз дээ гэв. Уянга чихэнд нь:
-Үгүй ээ, ядраагүй. Бид хоёр хоёулхнаа байна шүү дээ. Хайрт минь, чи намайг санасан биз дээ хэмээн зөөлөн өгүүлэхүйд Саруулд “Хоёулханаа байна шүү дээ” хэмээх үг нэгийг хэлэх шиг. Тэрбээр Уянгыг тэврэн “Чамайгаа хором мөч бүр санадаг, үргэлж”.
Уянга: “Би чамд бүхнээ зориулна. Хоёулаа одоо жаахан хүүхдүүд биш, тийм биз дээ. Хоёулаа хөөрхөн хүүтэй болно. Сайхан амьдарна аа, хайраа”....
Саруулын биеэр ер бусын цахилгаан гүйдэл эрвэгнэн байх шиг. Уянгыг өөртөө нааж чангаар тэврэх тусам тэрхүү ид шидийн “гүйдэл” хамаг биеэр хоромхон зуур жирвэгнэн гүйвэй.
Залуу хосуудын анхны шөнө хүртэлх тэдний туулсан бүхэн нь ариун нандин, бие биедээ чин үнэнч, ашид мөнхийн “агуу” хайрын охь дээжээ бие биедээ шингээсэн жаргалтайн дэлгэр шөнө байжухуй.
Хосууд нам унтжээ. Саруул нүдээ нээн нар аль хэдийн дээр хөөрснийг сая л мэдэв. Хажуу тийшээ харвал хамгаас хайртай Уянга нь гарыг нь дэрлэн унтаж байв. Саруул өчигдөр шөнийн явдалд ичингүйрэн түүнийг сэрээчих вий гэж эмээн гараа болгоомжтой сугалжн авааад ариун цэврийн өрөөнд орж, нүүрээ угаан өчигдрийн болсон явдалд итгэж ядангаа гэм хийсэн хүн шиг өрөөнөөс гарахгүй зогсоно. Унтлагын өрөөнөөс “Хайр аа, чи ариун цэврийн өрөөнд байна уу” гэхэд яагаад ч юм цочин “Тийм ээ, хайр аа. Байна байна, одоохон” гэж хэлээд Уянгын царайг харна гэхээс зүрхшээнэ. Өрөөнөөс гарч очвол Уянга тэврэн авч:
-Хайр аа, чи намайг сэрээхгүйг их хичээж байна аа. Намайг үнсэх ч үгүй явчих юм гээд инээмсэглэн уруул дээр нь үнсэв. Энэ үед Саруул сая тайвшран тэврээд хайрыгаа унтаг гэж л бодсон юм.
-Ингэхэд цаг хэд болж байна аа?
-11.00 өнгөрч байна
-Яанаа, Цамба эмч уурлах байх даа. Маргааш сургалттай. Өнөөдөр эрт гарахгүй бол замдаа удаан явдаг юм байна лээ.
-Хайр аа, хоёулаа онгоцоор ниснэ ээ. Амжина даа, амжина. Эхлээд хоол хийж идчихээд дараа чиний хувцсыг сольёо. Миний хайр юу өмсчихсэн юм дээ гээд инээмсэглээд ариун цэврийн өрөө рүү явав. Саруул ор дэрээ хураав. Тэгтэл улаан цус бололтой толбо байгааг анзаарав. Энэ чинь одоо юу билээ. Нөгөө нөгөө .... гэж өөртэйгөө ярьж, сая ойлгон гялс орны даавууг хумин хувцасны шүүгээ рүү чихэв. Орон дээр суугаад Уянгыгаа хүний хэлснээр төсөөлж, буруу бодож байсандаа дахин гэмшив. Уянга дотуур хувцастайгаа хөргөгч рүү явах зуур:
-Миний хайр, гараад хиам, өндөг аваад ирэх үү. Энэ гэрт будаанаас өөр зүйл алга бололтой гэв. Саруул босч:
-За хайр аа. Дэлгүүр чинь хаана вэ гээд заалгаад гарав. Хаалгаар гармагцаа түүний үзэсгэлэн гоо болоод бие галибарыг өмнө нь би яагаад харж байгаагүй юм бол гэж бодон “Эмэгтэй хүний үнэр яагаад ийм анхилам, сайхан юм бол” гэсэн сонин бодол төрнө. Дэлгүүрт ортол худалдагч бөхийн мэндлэхэд Саруул ч ёс алдсангүй бөхийн “Анион” гэх үг амандаа хэлнэ. Хэлсэн ёсоор бүгдийг авч ирвэл Уянга аль хэдийн гэрээ цэвэрлэж, будаа агшааж, хувцсаа өмссөн байв. Тэрбээр :
-Хайр аа, чи шкаф руу миний подволк, тирког чихчихсэн байх юм. Эрээд олохгүй гайхлаа гэхэд нь Саруул түгдрэн:
-Аан, тэр нөгөө... цуг хумигдаад ..... Тийм гэвэл, Саруул тэсгэлгүй инээд алдан:
-Хэ хэ, хөөрхөн ш дээ. Байж байгаа нь гээд “Би нээрээ жирэмсэн болчихжээ” гэвэл Саруул цочисхийн:
-Юу. Хүүхэдтэй юу. Аан, за, би ... би гээд Уянга руу том харахад тэрбээр:
-За за, тоглосон юм аа. Чамайг би Сараатай унтсан байх гэж дандаа боддог байж билээ. Одоо “итгэлээ” гээд инээмсэглэн Саруулыг зөөлөн тэврэв. Саруул яагаад ч юм ичингүйрэн:
- Сараатай унтах аа ? Чи тэгээд хүүхэдтэй болбол.... биз дээ гэвэл, Уянга инээн:
-Чи эмч байж иймхэн юм мэдэхгүй байх даа яанаа. Та нар сайн мэдэх бус уу?
-Тийм ээ, гэхдээ чамайг бол мэдэхгүй ш дээ. Нөгөө юу болохоор.. нөгөө...
-За за, нөгөө нөгөө л гэх юм. Одооноос намайг хуурвал би өршөөхгүй шүү.
-Хуурах аа. Юу хуурах?
-Эрчүүд чинь нэг эхлэхээрээ ахиж үзмээр байдаг гэдгийг би мэднэ шүү.
Саруул одоо л юу яриад байгааг ойлгож, “За хаанаас даа. Би сандраад л чамайг надад уурлах ч юм билүү гэж бодоод, уучлаарай. Чи минь надад нандин зүйлээ зориулсан. Би үнэндээ юу хэлэхээ ч мэдэхгүй юм”.
-Юу ч хэлэх хэрэггүй ээ, хайраа. Би чамайгаа дэндүү сайн мэднэ шүү дээ. За за хоолоо хийцгээе оройтлоо.
Ийн хоёул хоол хийж идээд гэрээс гарахдаа урдныхаасаа ч илүү дотно болсон байлаа. Тэр хоёр яг энэ мөчид хайр дурлалын жинхэнэ мөн чанарыг ойлгоцгоох шиг. Хоёул аз жаргалтай инээмсэглэн алхах нь хэн ч харсан яасан сайхан хосууд вэ гэмээр харагдана. Автобусанд суун хотын төвд ирэв.
48-р хэсэг
Саруул:
-Энд зах байдаг болов уу. Би нэг цамц л авъя.
-Хайраа нэртэйгээр нь Нарантуул шиг зах байна уу гээд асуучих.
-Харин тийм. Байгаа юм уу?
-Юу гэж байх юм бэ. Алив тэр хараа...
-Энэ өндөр үү?
-Тийм ээ, ийшээ оръё.
Ш шил толь болсон дэлгүүрт орж гуталнаас эхлээд малгай хүртэл хувцаслав. Саруул инээмсэглэн:
-За тооцоо нь хэд болсон бэ. Надад мөнгө байгаа гээд гар цүнхээ уудлан түрийвчээ гаргав. Уянга :
-Тооцоог нь би хийчихсээн, хайрт минь.
-Яах юм бэ. Би өөрөө...
-Хайраа энд цалин хэд гэж бодож байна. Чамайг ингэхийг чинь мэдээд би аль хэдийн хийчихсэн, болсоон.
-Май, чи сургууль номтой хүн яах юм бэ?
-Хайраа би харин уурлана шүү. Наад мөнгөөрөө Сэргэлэн ах, Шүрээ эгч хоёрын хүүхдүүэд бэлэг ав.
Саруул, Уянга руу хараад мөнгийг нь авахгүй нь гэдгийг мэдэв. Тэрбээр тооцооны баримтыг хараад:
-Өө, за за сая гаран вон. Монголоор хоёр сая төгрөг. За больё. Энэ гутал, өмд хоёроо буцаая аа, хайраа?.
-Худалдсан барааг буцаадаггүй юм аа. Тэгээд ч чи миний ирээдүйн нөхөр учир хувцас хунарт чинь анхаарах нь миний үүрэг биздээ гээд инээмсэглэв.
-Ийм их мөнгө өмсөх гэхээр эвгүй санагдаад...
-Ганцхан удаа шдээ, хайраа. Тэгээд ч аав, ээж бүх юмыг маань дааж байна . Хайр нь энд бас ажиллаж байна. Энд цалин сайн байдаг байхгүй юу. Өдрийн л 80-200 мянган вон гээд бод доо гэнгүүтээ хэнэгч үгүй хүүхдийн тасаг руу эргэв.
Саруул, Уянга хоёр хүүхдийн тасгаас бэлэг аваад онгоцны буудал оров. Саруул Уянгыг даган явахдаа түүнийг ямар сүрхий эмэгтэй вэ. Биеэ авч яваа болон хүмүүстэй харьцаж байгаа байдал гээд дэргэдээсээ огтхон ч холдуулахгүй байх нь цаглашгүй аз жаргал гэдгийг сэтгэлээрээ гүнзгий мэдэрсээр... Онгоцонд суугаад Саруул, Уянгын гараас атган Уянга аа:
-Чи хэдэн удаа Сөүл ниссэн юм бэ. Чиний ширээний шургуулганд ийм билет зөндөө байсан гэхэд:
-Уянга , Саруулыг үнсээд:
-Чамайг ирсэн цагаас хойш. Гэхдээ чамтай уулзах гэхээр зориг хүрэхгүй. Надад ямар хэцүү байсан гэж санана. Одоо хоёулаа өнгөрснийг ярихаа больёо, хайраа гэв. Саруул дахин Уянга руу харан:
-Ээж чинь өвчтэй гэсэн. Яг ямар өвчтэй юм бэ?
-Тархи толгойны өвчтэй. Манай ээж хааяа унаж, ойчдог юм. Зүрх нь түр зогсоод байдаг. Бид нарыг их сандаргадаг даа.
-Танай ээж надад муу юм шиг санагдсан.
-Яагаад тийм байдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ бидний хайрыг хүлээн зөвшөөртөл юу ч болсон хоёулаа давж гарна, тийм биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ надаас болж ээжид чинь муу юм тохиолдоосой гэж хүсэхгүй байна.
-Би ээжид аятайхан хэлнэ ээ. Миний хайр битгий санаа зов.
Тэд хоёр гараа атгалцан нэгнийхээ мөрийг түшин хөвөн цагаан үүлний дээгүүр аз жаргалтайгаар ниснэ.
Удалгүй онгоц газардав. Хайртай хосууд тэндээсээ такси авч Саруулын буудал руу явцгаав. Буудал руу орвол, Намуун, Цамба хоёр ресторанд сууж байв. Намуун:
-Өө, ирцгээсэн үү. Цамба эмч ээ. Энэ Саруулын найз охин нь хэмээхүйд Цамба царайгаа төв болгон:
-За, сайн байна уу. Миний дүү Уянга байх нь ээ. Саруулыгаа хаана яваа бол гээд санаа зовж эхэлж байлаа шүү. Саруулаа, миний дүү маргааш хагалгаанд дагаж орох учраас эртхэн амраарай. Өө, нээрээ Цогтоог миний өрөөнд оруулчих. Та хоёр цугтаа байх байлгүй гэхэд Саруул яаран:
-Үгүй ээ, үгүй. Уянга өглөө хичээлтэй болохоор оройхондоо буцна аа гэтэл Цамба эмч тайвнаар:
-Аан тийм үү. Хамт олонтой нь танилцаад хоноод явахгүй дээ гэвэл Уянга инээмсэглэн:
-Би дараа амралтын өдрөөр ирнэ ээ. Та хэд явах болоогүй юм чинь гэхэд Цамба:
-Тийм дээ, ирээрэй миний дүү. Тэгэхгүй бол энэ Саруул замаа заалгаад мэдчихсэн хүн чинь нүд хариулж гүйгээд л байвал яана гээд инээмсэглэв.
Саруул, Уянга хоёр Саруулын өрөөнд орвол Цогтоо зурагт үзэн сууж байв. Цогтоо инээмсэглэн:
-За, дүү. Найз охиноо дагуулаад л, Хан мөрнөөр зугаалаад л, их эрээ. Миний дүүгийн найз охин чинь хэн билээ?.
-Сайн байна уу. Намайг Уянга гэдэг.
-Сайхан нэр байна. За за, би ч өрөөгөө хайх болж байна аа даа.
-Үгүй ээ, Би буцна. Дараа л ирэхээс...
-Өө тийм үү. Ингэхэд Цамба эмч хаа байна вэ?
-Зоогийн газарт Намуунтай сууж байна лээ.
- Очиж хоолноос нь иддэг хэргээ гээд гарч явав. Саруул, Уянга хоёр буйдан дээр суун бие биенээ тэврэн хэсэг ярилцав. Тэр хоёр цаашдын амьдралаа ярилцах завсар, Должин хөгшин өнгөрсөн мэдээг Уянга сонсоод зогсоо зайгүй уйлав. Саруул аргадсаар өөрөө ч мөн нулимсаа нууна. Должин эмгэн Уянгатай хоёулхнаа байхдаа хэлж байж “Миний охин Саруулыгаа битгий голоорой. Ядуу тарчиг боловч сэтгэл нь сайхан хүн. Аав нь их сайхан дуулдаг бас сайхан сэтгэлтэй. Нутаг орондоо хүндтэй сайн хүн байсан юм. Ээж нь их мундаг хүн дээ маш их ухаантай. Саруул аавынхаа сайхан сэтгэл, ээжийнхээ мундаг ухааныг нь өвчиж төрсөн ганц хүү нь. Хорвоо ямар ч хатуу юм бэ дээ. Орчлон дээр орь ганцааранг нь заяачихдаг... Уг нь төрсөн ганц дүү, ах заяасан бол гэж бодох юм даа. Хараад байхад Саруул минь чамд их сайн бололтой. Өнчин өрөөсөн хүнд насан үүрдийн хань, хөлийг нь хучих үрээс өөр түшиг үгүй. Ийм л заяанд төрсөн хүү дээ. Хааяа муу эгч нь өрөвдөх юм. Надаас хойш яана даа гэж их л санаа зовох юм. Амьдрал хойно их л зүйл үзэж туулна. Саруулыгаа өнхөрсөн газраас нь босгож, цамнасан газар нь номхруулж, гэрийнх нь жаврыг үргээж, насан туршдаа хайрлаж яваарай. Чи нүдэнд зөөлхөн гэрэлтэй охин юм. Энэ хөгшин, хүн буруу танихгүй ээ” гэж захисан юмсанж.
Саруул, Уянгыг аргадан биедээ наан тэврэн хэсэг суув. Тэрбээр яриа өөрчлөн:
-Хайраа. Нээрээ хоёулаа хамт зураг даруулж байгаагүй юм байна. Намууныг дагуулаад жаахан зугаалах уу гэв. Уянга нулимсаа арчин:
-Тэгье хайраа. Намуун их хөөрхөн бас миний хайрыг надтай уулзуулах гэж их тусалсан. Хоёулаа бэлэг авч өгье.
-Бэлэг гэснээс би чамдаа нэг юм өгөх гээд авчирсан.
-Юу юм бэ. Надад чи минь л ирсэн нь хамгийн том бэлэг шүү дээ. Түүнээс илүү юу ч хэрэггүй ээ.
-За одоохон гэсээр цүнхээ уудлан дөрвөлжин жижигхэн хайрцаг гаргаж ирээд гарт нь атгуулав. Уянга догдлон нээвэл бөгж байв. Уянга инээмсэглэн харж байснаа:
-Хайраа, би бөгж чамаасаа авна гэж зүүдэлсэн ч үгүй. Гэхдээ урд өмнө нь харж байгаагүй их үнэтэй бололтой бас ... бас .....
-Хуучин гэж үү. Тиймээ. Энэ бол миний ээжээс нандигнан үлдсэн ганц эд. Ээж минь надад хэлэхдээ “Охинтой байсан бол өвлүүлэхсэн. Даанч хүүтэй. Гэвч хүү минь насан туршдаа амьдрах ханьдаа өгөөрөй. Хүүтэй бол охинтой гэдэг” гэж захисан юм. Би ээждээ тэр үед уурлаад л тэнгэрт одох гэж байгаа хүн шиг юм ярилаа гээд яриаг нь тасалсансан. Хөөрхий минь, ядуу зүдүү тарчиг амьдрал туулсан ч зарж үрэхгүй нандигнаж ирсэн өмч нь юм даа. Энэ бол ээжийн минь захиас гэв.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (82)