Үргэлжлэл нь...
Уянга гэх намхавтар нуруутай, нүдний шилтэй, цайвар царайтай нилээн даруухан байрын охин харагдана. Тэрбээр Сувдаа руу харан:
-Маргааш шалгалтаа яаж өгөх вэ гээд хямраад сууж байхад чинь. Чи одоо уухаа болио хэмээн бухимдангуй хэлэв. Саруул яагаад ч юм Уянга гэх нэртэй тэр охиноос Уянгын хаана байгааг асуумаар ч юм шиг нэг л дотно санагдана. Сувдаа халамцуу учир Уянга түүнийг сугадан түрүүлж явав. Харин Дөлгөөн Намуун, Саруул гурав тэндээ жаахан юм ярьж сууж байгаад гарцгаав. Намуун Дөлгөөн рүү харан:
-Чи Саруулыг буудалд нь хүргээд өгчих. Найз нь ажил гарчихлаа. Саруулаа, уучлаарай өрөөгөө олно биздээ. Саруул:
-Ололгүй дээ, болгоомжтой яваарай. Санаа зоволтгүй гэв.
Дөлгөөн , Саруул хоёр юм ярин алхсаар дээшээ харвал харанхуй боловч эргэн тойрон өдөр шиг гэрэлтэй гудамж талбайгаар алхана. Дөлгөөн сурахаасаа илүү ажил хийдэг. Монголд байх ар гэрээ авч явдаг нь ярианых нь өнгөнөөс мэдэгдэнэ. Саруул, Дөлгөөн хоёр автобусны буудлын сандал дээр суун Дөлгөөн такси дуудаадахъя гээд утсаар ярив. Саруул Дөлгөөнөөс:
-Уянгаа чамтай хамт сурдаг юм уу?
-Тийм ээ, бид хоёр нэг сургуульд сурдаг. Намуунаа бид хоёр нэг нутаг байхгүй юу. Уянга найз залуутай шүү гээд инээмсэглэхэд:
-Үгүй ээ. Тэр утгаар нь биш ээ. Нэг хүнтэй адилхан санагдаад л ...
-Аан ойлголоо, хайртай хүнтэй чинь үү?
-Хэхэ нэр нь адилхан юм. Уг нь Солонгост байгаа юмсан.
-Айн энд үү. Чи тэгээд юугаа хийгээд байгаа юм бэ. Уулзахгүй юм уу, хаана, аль хотод байдаг юм бэ. Би хүргээд өгч болно шүү.
-Харин тэрийг мэддэггүй ээ. Ямар ч байсан ирснээ дуулгаж интернет хаягаар нь захиа бичсэн.
-Дугаарыг нь мэдэх үү. Эрх биш утастай биз дээ. Миний утаснаас яриач хө гэхэд нь Саруулын царай нь гэрэлтэн “Нээрээ тийм байна. Чиний утас шууд холбогдоно биз”.
-За, чи дугаарыг нь хэлээдэх дээ гээд залгаснаа “Өө холбогдохгүй байна. Аль хотод байгааг нь мэдэх үү”?.
-Өмнө нь Дэгү билүү, тэнд байдаг сурагтай байсан. Тэгээд тэндээсээ сургууль шилжсэн гэсэн. Тэгээд л мэдэхгүй.
-Чамайг хаячихсан юм уу. Холбогдоогүй удаж байна уу. Ядаж Hi5, Myspace-ийг нь мэднэ биздээ.
-Тэр чинь юу юм?
-Өө, чи нээрээ. Овог нэрийг нь надад бичээд өгчих. Зураг нь байвал сайн байна. Би хэдэн танилаараа дамжуул асууж өгье. Хэрэв чамайг хаясан бол өдийд түрүүний Төгөлдөрийг дагаад гардаг охин шиг ..... гэснээ “За за, явцгааяа. Манай байр танай буудлаас холгүй байдаг.
-Аан тийм үү. Чамд баярлалаа. Ийм олон хүнтэй газраас яаж ч хайх билээ. Чамд энэ хэрэг болох байх гээд түрийвчиндээ нандигнан харж явдаг ганц зургаа өгөв.
Такси ч ирж хоёул буудлын үүдэнд ирэв. Дөлгөөн, Саруулыг хаалгаар оруулан:
-Санаа зоволтгүй ээ. Би хоёр, гурав хоногоос ирнэ ээ гээд явав. Саруул өрөөндөө орвол Цогтоо нам унтаж байв. Орондоо ороод Дөлгөөн олж чаддаггүй юм гэхэд зургийг минь алга болгочихгүй байгаа. Хэрэггүй өгч үү? гэж бодон “Нээрээ намайг хаясан юм болов уу. Магадгүй л юм. Энд хэл устай сайн залуучууд олон” гээд гунигийн манан дэрлээд нойронд автлаа.
Сургалт семинар үргэлжилсээр даруй долоо хоног өнгөрлөө. Нэгэн өглөө Дөлгөөн буудлынх нь гадаа нэгэн үл таних залуутай хамт зогсож байлаа. Саруул Дөлгөөнийг ирсэнд баярлан:
-Сайн уу. Найз сайхан амарсан уу?
-Сайхаан, за танилц. Энэ танай залуу. Танай Уянгын байгаа газрыг олоход чамд тусална.
-Тийм үү. Нээрээ юу, хаана байгаа гэж?
-Яарах хэрэггүй дээ. Би Дэгүд сурдаг хүмүүстэй холбогдож ярьж байж энэ залууг оллоо. Хэлний бэлтгэлд хамт сурч байсан гэнэ.
-Өө тийм үү. Баярлалаа. Намайг Саруул гэдэг ...... гээд нөгөөх залуутай гар барин танилцав.
Залуу, намайг Насанжаргал. Энэ зурган дээрх чиний хайж байгаа охин мөн л бол Пусанд байгаа гэж сураг дуулсан. Би Дэгүд байхдаа жил орчим л нэг ангид сурч байсан. Хэрэв Пусанд үнэхээр байгаа бол тэнд миний таньдаг ганц хоёр хүн бий. Чамайг уулзуулж чадах байх аа. Уянга эхэндээ гэрээ санаад байна гээд л хааяа уйлдаг байсан. Ирээд удаагүй байж сургуулиас чөлөө гуйсаар байгаад Монгол руу хүртэл явж байсан санагдана. Их хөөрхөн, гэхдээ Уянгатай найзалдаг охидыг санахгүй юм. Голдуу л ганцаараа явж харагддаг. Сүүлд ажил төрөл хийж эхлээд ажлын найз гээд нэг охинтой явж харагддаг болсон. Гэхдээ хэдэн жилийн өмнөх юм л ярьж байна шүү, би гэснээ “Чамд notebook бий юү? гэвэл Саруул:
-Надад байхгүй. Нөгөө хэдэд байгаа байх, яасан?
-Би чамд зургийг нь харуулья. Интернетээр. Чамд hi5.com байгаа биздээ.
-Тийм юм мэдэхгүй шүү дээ.
-Тэгвэл notebook аваад буугаад ир. Бид хоёр хүлээж байя.
Саруул дээшээ гарч Хажидмаагийн өрөөг тогшиход нойрмоглосон байртай хаалгаа онгойлгон:
-Өглөөний мэнд. Өнөөдөр амралтын өдөр гэсэн биз дээ. Намайг дуудуулаа юу?
-Үгүй ээ. Та notebook-ээ түр өгөөч. Би нэг юм харах гээд л ...
-Аан за хүлээж бай... Май янз бүрийн юм устгачихав аа. Цамба эмчид толгойгүй болно шүү, би гэв.
Саруул удахгүй буцааж өгнө гэж хэлээд нөгөөх хоёр дээрээ ирэв. Насаа notebook-ийг нь асаан оролдож байсан аа:
-За энэ мөн үү гээд илбэ шидтэн шиг зургийг нь гаргаж үзүүлэв. Саруул яаран:
-Тийм ээ, мөн байна. Чи хаанаас гаргаад ирэв ээ. Чи мундаг юм аа.
44-р хэсэг
Дөлгөөн инээд алдан:
- За, би ч чадна шүү. Хүүе, найзаа одоо чинь техник технологи хурдацтай хөгжиж байна. Айн, энэ хар даа. Болд овогтой Уянга гэж байгаа биз дээ. Энэ өөрийнх нь цахим хуудас. Зургууд нь харагддаг байхгүй юу?
-Алив Насаа, чи Саруулын зургийг аваад Уянга руу нь явуулчих. Очиж явна гээд биччих гэв. Насаа ч зураг дараад Уянга руу явуулав. Саруул:
-Тэгэхээр эндээс хол байгаа хэрэг үү. Хэдэн өдөр явах бол. Бид нар уг нь амарч байгаа л даа гэхэд Насаа инээмсэглэн:
-Хэдхэн цаг л явна. Одоо явлаа гэхэд үдээс өмнө бараг очно. Би даанч ажилтай явж чадахгүй. Харин очоод тус болчих хоёр хүн бий. Би холбоод өгч болно гэв.
Саруул Дөлгөөн рүү харвал Дөлгөөн:
-Найз нь бас ажилтай. Ажлын цаг болох гээд байдаг. Намуун одоо ирж яваа. Цаадах чинь чамтай явж магадгүй. Чи гуйгаад үз. Тэгээд ч хэл ус сайтай алзахгүй. Ямарч байсан би хаана байгааг нь олж өглөө шүү гэхэд Саруул:
- Та хоёрт маш их баярлалаа. Би хоол авч өгье. Гурвуул хоол идэн яриа өрнүүлэн сууж байх зуур Намуун ч ирэв. Намуун:
-Өглөөний мэнд. Намайг дуудаад байсан юу болоов гээд Дөлгөөн өөд харвал Дөлгөөн:
-Аан харин Ромьеогийн Жульетаг олчхоод уулзуулах гэж л гээд инээмсэглэн “Саруулын найз охины сургийг гаргасан юм аа. Тэгээд л тэр” гээд Дөлгөөн учир байдлыг хэлэв. Намуун инээмсэглэн:
-Тэгье л дээ. Би бас тэнд байдаг хамаатантайгаа уулзаагүй удаж байна. Гэхдээ чамтай яагаад холбоо барихгүй байгаа юм бол гээд Саруул руу харав. Саруул юу ч дуугарахгүй:
-Би хувцсаа өмсөж, Цамба ахад хэлчхээд ирье гээд явав. Саруул дээшээ гүйн гарч хувцсаа сольж өмсөөд Цамба эмчийн өрөөнд орж асуудлаа хэлбэл, тэрбээр их л дурамжханаар “Алив хоёулаа бууя” гэв.
Цамба доошоо буун өнөөх гурав дээр ирэн:
-За залуус сайн байцгаана уу. Намуунаа энэ Саруулыг минь бас хаашаа дагуулж явах нь вэ:
-Би дагуулаагүй шүү, эмчээ. Энэ удаа Саруул гуйсан юм аа. Гүнжтэйгээ уулзах юм гэсэн. Би өөрөө ч хамаатны охинтойгоо уулзах санаатай явъя гэж бодсон юм. Цамба, Саруул руу харснаа:
- Энэ залуучууд бас цуг явах уу?
-Үгүй ээ ажилтай. Би явж чадахгүй болоод л Намууныг гуйсан юм.
-Найз охинтой, энд сурдаг байж ээ. Нэгэнт ингээд ярьцгаасан бол яваад ир дээ . Харин хэзээ ирэх вэ гэхэд Намуун:
-Шөнөдөө эсвэл маргааш өдөр ирчихнэ байх аа хэмээн зөөлөн хэлбэл, Цамба дуугаа өндөрсгөн:
-Маргааш байх аа биш. Маргааш гэхэд ирсэн байна шүү. Саруул минь төөрчихөв дөө. Миний хэлснийг санаж байгаа биз. Би чамайг мөн ч эрхлүүлж байна даа. Итгэл алдахгүй шүү, нөхөөр гэж хэлээд явчихав.
Саруул, Намуун хоёр ч явахаар буудлаас гарч такси зогсоон метроны буудал руу явав.
-Хоёулаа хурдан галт тэргээр зорьсон газраа бараг нисээд буучихна даа. Чамд сургуулийнх нь хаяг байгаа биз дээ? гэхэд Саруул:
- Ямар хаяг гэвэл Намуунаа:
-Нөгөө Уянгаагийн чинь л байхгүй юу?
-Аан. Энэ Насаа бичиж өгсөн юм.
-Их сургууль байх нь. Хоёулаа оюутны байрнаас нь сураглах хэрэгтэй юм байна. Замдаа намайг уйдаахгүй шүү гээд инээмсэглэн метронд орж суув.
Саруул суудалдаа суугаад “Уянга минь ямар болсон бол намайг хараад баярлах болов уу. Ээж нь цуг байгаа болов уу. Нээрээ найз залуутай болчихсон байвал би яах вэ” гэсэн олон янзын эгзэгтэй бодолд дарагдав. Ямартай ч түүнтэйгээ уулзана гэхээс зүрх нь булгилна. Харин хажууд суух шавилхан биетэй Намуун охин түүнд маш их сэтгэгдэл төрүүлнэ. Харин саяхан л хөгжилтэй гоё юм ярина шүү гэж байсан хүн метро хөдлөөд удаагүй байхад нүдээ анин унтаж байв.
Нэг мэдэхнээ Саруул ч зүүрмэглэн унтаад өгчээ. Хэр удсаныг бүү мэд. Саруулыг Намуун :
- Одоо дөхөж байна шүү, Саруулаа сэрээрэй гэх нь сонсогдов. Саруул ч сэрэн:
- Ирчихсэн үү. Би удаан унтсан уу. Чи хэзээ сэрэв. Би түрүүхэн сэрлээ. Зөндөө унтчихлаа. Чи харин хурхираад сэрээчихлээ гээд инээмсэглэн “30 минутын дараа бууна шүү” гэв. Саруул цагаа харж 3а ,ойлголоо” гээд бодолд автан дуугаа хураав. Тэрбээр Пусанд буутал юу ч дуугарсангүй. Намуун яриа өдөх хэдий ч түүнийг ярих сонирхолгүй байгааг ойлгон дагаад үг дуугарсангүй. Удалгүй Пусанд ирснийг зарлав. Үд өнгөрчээ. Намуун Саруул руу харан:
-За, ирчихлээ дээ. Чи баярлахгүй байна уу. Манай хамаатны охин бид хоёрыг тосно. Хоёулаа зам заалгах хүнтэй болсон шүү гээд инээмсэглэн “Эхлээд юм идэцгээе. Тэгээд чамайг хайрттай чинь уулзуулна аа. Харин хоноод явах уу. шөнөдөө буцах уу” гэхэд Саруул Намуун руу инээмсэглэн хараад:
-Цамба эмчээс асууна даа. Чамд баярлалаа. Харин би уулзмааргүй ч юм шиг санагдаад... Үнэнээсээ найз залуутай болсон байвал би түүнийг зовоохын нэмэр гэж бодлоо.
-Юу!. Юун найз залуу билээ?.
-Аан юу ч бишээ. Бид хоёр утсаар ч яриагүй нилээн хэдэн сар болчихож. Тэгээд л...
-За, үгүй байлгүй дээ. Харин ч өөрөөс нь сонссон нь чамд амар биз дээ. Энэ хүртэл ирчхээд буцахгүй шүү. Хоёул метроноос буун Намуун утсаар ярьж тосч авах хүндээ хаана байгаагаа хэлээд хэсэг алхаад нэгэн хоолны газарт хоол идээд сууж байтал:
-Намуунаа сайн явж ирсэн үү гэх дуу хаалганы тэндээс гарч Намуун ч босон үл таних тэр охиныг тэврэн үнсээд:
-За сайн уу. Чи бүр танигдахын аргагүй болжээ. Ямар их тураа вэ. Өө нээрээ, энэ манай энд сургалтаар ирсэн залуу, Саруул гээд танилцуулав. Түүнийг Долгормаа гэх ба Намуун, Доогий гэж дууддаг юмсанж. Доогий ч ширээнд суун тухлан удаан уулзаагүй найзтайгаа хөөрөлдөн цаг хэртэй болов. Саруул цагаа харахыг ажигласан Намуун:
- За за, Доогий үндсэн ажилдаа оръё. Энэ сургуулийн хаяг. Бид хоёр нэг хүнтэй уулзах гэж хайж явна. Уянга гээд оюутан. Одоо төгсөх курс гэвэл Доогий:
-Тиймээ. Энэ сургууль чинь эндээс нэг их холгүй. Миний нэг танил тэнд сурдаг юм. Уянгаа!. Нилээн сонссон нэр байх чинь. Волейбол тоглодог, өндөр нуруутай, тайрмал үстэй охин мөн үү? гэв.
Саруулын царай тэрхэн зуур хувьсхийн:
- Тийм ээ, тоглодог гэж хурдан хариулав. Доогий инээмсэглэн:
- Сургуулиудын тэмцээн дээр харж байсан юм байна. Хэрэв тэр мөн бол угаасаа өөр Уянга гэж нэртэй оюутан тэр сургуульд байхгүй болов уу. За за, би танил руугаа залгаад хаана байгааг нь асууя. Бас та хоёрт зайрмаг аваад ирье гээд утсаа аван гарав.
45-р хэсэг
Намуун:
-За, гүнжтэйгээ удахгүй уулзах нь байна ш дээ. Доогий энд сурдаг. Манай аавын талын хамаатан, сурлага сайтай сайн охин байгаа юм.
“Төөрсөөр төрөлдөө” гэж яг хүнээ олоод уулздаг байна шүү. Чамд баярлалаа, энд ирснээс хойш зөндөө тус болж байна даа. Доогий гаднаас орж ирэн:
- Сургуулийнхаа зааланд байна гэнэ ээ. Тэмцээн болж байгаа юм байлгүй, явцгаах уу гэхэд Намуун босч:
-Чи хэлчихээгүй биз, бид хоёрыг?
-Үгүй ээ, яалаа гэж хэлэх вэ. Яасан юм бэ?
-Яахав дээ. Гэнэтийн бэлэг. Тийм ээ, Саруулаа,
Саруулын зүрх нь хүчтэй улам түргэн цохилж:
- Одоо шууд очих юм уу гэхэд Доогий инээмсэглэн:
- Хүүе, энэ залуу чинь сандраад, бүр нүүр царайг нь хараач ээ. Чиний найз охин юм уу. Хайртай охин чинь юм уу гэхэд нь Намуун яриаг нь таслан:
- Гэмгүй хүнийг ичээгээд л. Аль аль нь даа. За за явцгаая. Энд тэгээд гайгүй залуучууд их биз гэсээр гурвуулаа таксинд суун сургуулийн зүг хөдлөв. Саруул цээжин дотор үгээр хэлшгүй тэмцэл өрнөж байв. Нэг их удсан ч үгүй нүсэр том харагдах сургуулийн авто зогсоол дээр ирэв. Доогий утсаа аван:
-Найз нь ирчихлээ. Чи гараад ирэх үү гэх нь сонсогдов. Саруул дотроо догдлон Уянга цуг гарч ирэх үү гэж асуух гэсэн ээ санаа зовон болив. Хаалгаар тайрмал үстэй ч намхан охин гарч ирээд Доогийг тэврэн мэндлээд:
-За, наашаа зүглэдэггүй хүн ямар хэргээр ирээв?
Доогий Намуун, Саруул хоёрыг танилцуулаад учир явдлаа хэлэн Уянгыг асуув. Өнөөх охин инээмсэглэн:
-Аан, Чи нөгөө Саруул байх нь ээ. Уянга дотор байгаа. Оюутны байрнаас ээж нь аваад хэсэг ээжтэйгээ байж саяхан энд буцаж ирсэн. Эхлээд би чамд нэг юм харуулъя. Харин та хоёр орж бай. Дотор Даваа бий. Чамайг ирнэ гэж хэлсэн. Үүдэнд хүлээж байгаа байх гээд Саруулыг дагуулан оюутны байрын зүг явав. Өөрийгөө Эгшиглэн гэж танилцуулсан өнөөх охин дотуур байранд орж нэгэн хаалган дээр ирээд тогшив. “Хэн бэ?” гэж дотроос асуув. Эгшиглэн гэхэд хаалга онгойв. Хаалга тайлах охин сандран:
-Эрэгтэй хүнтэй явна гэж хэлэхгүй яасан юм бэ гээд дотуур хувцастай охин халаад шүүрэн өмсөөд Эгшиглэн рүү уурлангуй харав. Эгшиглэн:
-За, уучлаарай. Энэ хэн гэж бодож байна, таа даа .
-Алив байз. Энэ чинь нөгөө ... нөгөө
-Тийм ээ, Саруул нь байна.
-Өө, бурхан минь. Сайн байна уу, уучлаарай. Намайг Ууганчимэг гэдэг. Уугий гэж дууддаг юм аа гэв.
Саруул Уянгын илгээсэн захидал дунд нээрээ Уугий гэх нэр хэд хэд гарч байсныг санав.
-Намайг Саруул гэдэг танилцсандаа баяртай байна .
-Ингэхэд чи Уянгатай уулзаагүй юм уу. Эгшиглэн яриа таслан:
- Өөдгүй охин чинь. Харин бид нарт худлаа хэлсэн байна. Саруул чи ирээд ес хонож байна уу. Бараг чамайг тосно гээд Уянга явсан юм. Тэгээд буцаад ирснээ:
- Чамтай уулзах нүүргүй гээд л маяглаад уйлаад байсан. Дараа нь 4, 5 хоногийн өмнө бас л чамтай энд ирсэн юм чинь уулзахгүй явуулж чадахгүй гээд л дахиад явсан. Бас л иргэж ирээд дуугаа хураагаад суучихсан. Уржигдар билүү. Та хоёр явсан биз дээ, Сөүл рүү. Уугий:
-Тийм ээ, чиний буудалласан газар очиход чи байхгүй байсан. Танайхан байхгүй байж таарсан болохоор доор зурвас үлдээгээд явсан. Чи аваагүй юм байна л даа. Харин ч сайн хэрэг болж. Энэ Уянгын хэсэг. Бид хоёр цуг амьдардаг юм гээд ор болон хичээлийн ширээг нь заагаад чи очиж үзэж болно оо. Чамайг ирэх гэж байгааг бид хоёр уг нь эрт мэдсэн л дээ. Уянга жаахан шалтгаантай байсаан. Хэдэн сар ээж нь ч ирээд, чи мэдсэн л байлгүй. Ээж нь өвчтэй юм билээ. Гэхдээ чамтай харьцахад дургүй байдгийг би ойлгоогүй. Уянгад тэр залуутай харьцаад байвал би хурдан үхээд өгнө шүү гэх мэтээр их айлгана. Зарим үед хэлмээр байвч бас өвчтэй хүнийг тайван байлгах хэрэгтэй гээд эмч нар хүртэл Уянгыг хэлснээр байхыг зөвлөдөг. Сүүлийн нэг жилээс үнэхээр хэцүү байгаа цаадах чинь. Гэхдээ тэр чамд л хайртай хэвээрээ шүү гэв.
Үргэлжлэлийг https://www.24tsag.mn/a/182923 уншина уу.
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Сэтгэгдэл (67)