Үргэлжлэл нь...
Саруул Шүрээгийн хүү Итгэлийг тэврэн үнсээд ээжийгээ санаж байна уу гэвэл Итгэл толгой дохив. Сэргэлэнгийн хүү Энэрэл инээмсэглэн “Итгэл орондоо шээгээд л байгаа. Ээжийгээ санаж байгаа байх” гэв. Бадам хоол цай хийх зуураа:
-Чиний царай чинь яагаа вэ. Өвдөө юу. Миний дүү ажил ихтэй ядраад байгаа юм уу даа, хоноод явна биз дээ. Саруул:
-Яагаа ч үгүй дээ, тэгнээ хононоо. Сэргэлэн ах хайчаав ?
-Ах нь сая такси компанид орсон. Чамаас юм авахгүй. Хөөрхий дүү минь юугаа ч харамлахгүй юм. Тэр муу амьтныг зулгаагаад яах вэ гээд зээл авч урьдчилгааг нь өгчихсөн.
-Өө надад хэлдэг байгаа даа. Зээлийн хүү өндөр биз дээ. Би аргална гэж хэлсэн дээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдтэй байж. Би яах вэ. Үрлэг багатай хүн. Нэг гэр бүл байж хэлэхгүй хэмээн зэмлэнгүй хэлэв.
-За, яах вэ. Миний дүү ингэхэд ажил чинь сайн биз дээ. Чиний царайг би андахгүй, нэг л юм болж дээ. Эгчээсээ нуух тийм сүрхий хэрэг үү?.
-Үгүй дээ, хэрэггүй шахуу юм даа. Уянга маань холбоо тасраад удлаа . Гэрийнхэн нь бид хоёрт дургүй байгаа янзтай.
-Өө за, нөгөө охин уу. Тэр чинь энэ жил төгсөх билүү. Шүрээ нэг тийм юм ярьж байсан.
-Тийм ээ, тэр яах вэ. Шүрээ минь сайн уу?
-Сайн сайн, өдөр бүр л хүүгийнхээ дууг сонсоод “Санаад байна” гэдэг. Цэнгэл тэр хоёр сайн байгаа. Зунаас ирнэ гэсэн юм ярьсан шүү.
-Өө тиймүү, намайг ажилтай үед л манай хоёр амарч таарах нь. Залгасан байсан. Би ч хааяа мессэж бичих юм даа.
Ийн яриа өрнүүлэн орой болж хүүхдүүд унтацгаажээ. Тэргэл охин л сэрүүн байв.
40-р хэсэг
Саруул Тэргэлийг тэврэн өвөр дээрээ суулгаад:
-Чи яагаад унтахгүй байгаа юм бэ?
-Аав ирнэ шүү дээ. Надад өндөгтэй шоколад авчирч өгнө гэсэн.
-Чи шөнө болтол хүлээх юм уу?
Тэгнэ ээ, аав одоо энэ цагийн зүү энд ирэхээр ирнэ гээд цаг руу заав.
Саруул инээмсэглэн энэ их айхтар хүн болно шүү гэд инээв. Удалгүй Сэргэлэн үнэхээр 23:00 минутанд ирэв. Сэргэлэн Саруул руу харан:
-Өө, миний дүү ирсэн юм уу. За, ажил тавлаг уу. Миний хань маргааш сайхан аарцтай будаа хий гэв. (яагаад гэвэл Саруулыг ирэх болгонд Должин хөгшин хийж өгдөг байсан юмсанж).
-Сайн сайн. Та чинь харин их адал явдалтай байгаа юм биш үү. Надаас нуугаад л...
-Хэ хэ, дүүгээсээ дандаа чангаана гэж юу байх вэ гэж бодоод авчихлаа. Гайгүй шүү, болмоор юм байна.
-Машин зээлээр авна. Дээр нь банкинд зээлтэй. Яаж болгох юм бэ. Үүнийг нэмэрлэ дээ, ах минь гээд түрийвчээ гаргаж ирээд өгнө дөө гэж бодож явсан хэдэн төгрөгөө барив.
-За яах юм бэ.
-Миний дүү өөртөө л зарцуул. Ах нь болно.
-Тэргэлээ, миний дүү аавдаа өгчих гээд Тэргэлд өгчив.
-Яах нь вэ. Миний хөгшин маргааш банкинд хийчих дээ. Авахгүй бол энэ хүн гомдож айлгадаг болсон байна лээ гэв.
-Тэгэлгүй яах вэ дээ, надад та нараас минь өөр хүн байх биш дээ.
Бадам инээмсэглэн:
-Уг нь бид хоёр чамд нэг хоосон газар авсан юм. Хашааг чинь ч болтугай хатгачихъяа гэж бодоод байгаа. Сэргэлэн яах вэ. Энэ өрөө дарчихна биз. Энэ мөнгийг чинь харин тэрэндээ хэрэглэе .
Сэргэлэн нүдээ том болгон:
-Яалаа гэж дээ, ах нь дүүдээ сайхан байшин барьж өгнө өө. Дондог ах ч гэсэн ижилхэн бодолтой яваа. Эр хүн чинь гэрээсээ тусгаардаг жамтай. Бид чиний ар гэр шүү дээ. Тиймээ, Саруулаа гэхэд Саруулын нүдэнд нулимс дүүрэн:
-Тиймээ, ах аа гээд хоолой нь чичирхийлэв. Тэд удаан уулзаагүй тул шөнө дөл болтол ярилцсаар унтацгаав.
Өглөө босон аарцтай будаа уунгаа “Яг л тэр амт” хэмээн үнэхээр Должин хөгшин хажууд нь сууж байгаа юм шиг санагдана. Сэргэлэн оюутны байранд нь Саруулыг хүргэж өгөөд:
-За, миний дүү хичээлээ сайн хийгээрэй. Нээрээ би нэг хослол...... За за, дараа уулзъя гэсээр эргэн хөдлөв. Саруул байрныхаа сандал дээр суугаад хэсэг бодлогошрон “Сэргэлэн ах минь өөрөө ч байшингүй байж надад байшин бариулах гэдэг. Хэзээдээ газар аваад амжчихдаг билээ. Энэ хүмүүс ямар сайхан сэтгэл гаргаж байхад би ингээд хямраад сууж байдаг. Эвий дээ, муу ээж минь, Должин эгч минь байсан бол” хэмээн санаа алдан “Уянга надад хэлсэндээ хүрсэнгүй гэж үү” итгэж ядан бас гомдож буйгаа мэдэрч суулаа.
Энэ өдрөөс хойш Саруул, Уянгатай холбогдохыг хичээсэнгүй. Түүний хувьд Уянгын ээжийг хэдий буруутгавч, эцсийн дүндээ мэдээж аав, ээжтэй хүн шүү дээ. Тэдний зөв ч байж мэднэ. Надтай жаргалтай байж чадах болов уу даа хэмээн өөрийгөө тайвшруулжээ. Өдөр хоног өнгөрсөөр л... Зуны амралт эхлэх үе иржээ. Саруулын хувьд хэдий амрах дөхсөн ч ажилдаа л анхаарлаа хандуулан хичээж байлаа. Нэгэн өдөр сургуулийн захирал Саруулыг өрөөндөө дуудав. Саруул захирлын өрөөнд оров. Дунд орчим насны нүдний шилээ хамар дээрээ мөчидхөн зүүсэн Ундрах хэмээх их л чанга хатуу гэж оюутнуудын аманд яригддаг захирал сууж байлаа. Саруул руу харан:
-За Саруул уу. Наашаа суу. Чамайг дуудуулсан шалтгааныг мэдэхгүй байгаа биз?
-Тийм ээ, захирлаа би нөгөө ...... төлбөр...
-За, тайвшир даа. Чиний төлбөрийн асуудал биш ээ. Өчигдөр багш нар хурал хийж зарим нэг шийдвэр гаргасныг өөрт чинь танилцуулах гэж дуудсан юм.
Саруул ихэд гайхсан харцаар харан толгой дохив.
-Чиний ажиллаж буй эмнэлэгээс санал ирсэн. Юу вэ гэхээр Чагнаа дарга чамайг эмнэлэгтээ авч үлдэх саналтай байгаагаа хэлсэн. Бас удахгүй Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалт семинар болох юм. Танай эмнэлэгээс гурван хүн явах юм байна. Тэр дунд чиний нэр байна. Нислэг нь тулсан учир чи одоогоор оюутан учир эхлээд шалгалт шүүлгээ өгөх ёстой. Чи юу гэж бодож байна вэ?
-Захирал аа, тэгэхээр би Солонгос руу явна гэсэн үг үү?
-Тиймээ, мэдээж чи зөвшөөрвөл шүү дээ. Чагнаа дарга бол миний багш байсан хүн. Тэр хүнд тоогдоно гэхээр чи ч лут хүн байх нь ээ .
-Үгүй дээ. Яалаа гэж. Хэзээ явах юм бол?
-Дараа долоо хоногийн сүүлчээр гэсэн байх шүү. Саруул аа, энэ бол том боломж, бас том хариуцлага. Чи мэдээж явна биз дээ. Шалгалтын чинь тухайд намар ирэхээр чинь ярилцъя. Аягүй бол Чагнаа дарга намайг хүүхэд хоргоолоо гээд загнаж мэднэ . (инээмсэглэв. Урд нь магадгүй Ундрах захирлыг хэн ч инээж байхыг харж байгаагүй нь лавтай)
-Ойлголоо баярлалаа. Би гайхаад нэг л итгэж өгдөггүй нь. Юун намар билээ?
-За, хүү минь явж юм аа бэлд. Дараа жил оюутан солилцоогоор явах хүүхдүүдийн нэрст чиний нэр хамгийн дээр бичигдэж байсан юм. Дараа жил харин чи явж чадахгүй боллоо. Яагаад гэдгийг ойлгож байна уу?
-Үгүй ээ, яагаад?
-Чи аль хэдийн эмч болоход бэлэн болчихож ээ. За, яв даа. Очоод сайн хичээдэг юм шү . Нилээн урт сургалт юм шиг байна. Амжилт хүсье .
Саруул захирлын өрөөнөөс гарч Солонгос явах нь. Тэнд Уянга байгаа шүү дээ. Би яагаад итгэж ядаад байна аа. Энэ бүхэн арай зүүд биш байгаа хэмээн бодолд ээрэгдэн алхаж байв. Өмнөөс нь Болороо, Энхжин хоёр тосч ирээд:
-За юу болсон, аашилж байна уу. Чиний төлбөр хэд дутуу билээ. Шалгалтаас өмнө төлөхгүй бол шалгалтанд оруулахгүй байж чадна шүү, цаадах чинь. Энхжин их л санаа зовсон янзаар Саруул руу хараад:
-Чи одоо дуугар л даа. 300 мянга л дутуу байна лээ ш дээ. Би ааваас зээлээд өгөх үү. Зун төлчихнө биз. Саруул сая ам нээн:
-Юун мөнгө вэ. Би бүр итгэхгүй байна. Болор:
-Өнгөрсөн хорвоо оо. Төлбөр л биш бол. Чамд ямар асуудал байгаа юм. Арай бид хоёроос нууцаар хэрэг тарьчихсан юм биш биз гэхэд Саруул:
-Та хоёр чинь юу яриад байгаа юм бэ. Намайг Солонгос руу сургалтанд яв гэнэ ээ. Энхжин:
-Юу, нээрээ юу. Хэзээ тэр вэ. Тэгээд ийм сайхан мэдээг хурдан хэлэхгүй. Ямар сайхан хэрэг вэ. Болор:
-Ёооё, хүн айлгачих юм аа. Яасан юм бол гэж бодлоо шүү дээ. За гарцгааяа аа . Хоолонд оронгоо тухтай ярилцъя. Энхжин чи Мандах руу залга. Хэдүүлээ тэмдэглэнэ ээ.
41-р хэсэг
Ийн 4 найз уулзаж нэгэн ресторанд тухлан суув. Мандах Саруулын мөрийг алгадан:
-Овоо залуу шүү. За, тэгээд Уянга чинь мэдээж бөөн баяр биз дээ. Андаа, очоод л хайрандаа бялуурахын байна даа. За, тэгээд харлачихав аа, хайртаасаа хагацаж салахгүй гээд инээмсэглэн хэлвэл Болороо, Мандахыг нудран дохив. Болороо, Мандахыг дагуулж үүдэн хэсэгт очоод:
-Хүүе, чи чинь одоо яагаад байгаа юм бэ. Уянгатайгаа яриагүй зөндөө удаж байна. Мандах гайхан:
-Юу. Салчихсан юм уу гэснээ Би ямар мэдсэн биш дээ. За за, ойлголоо дахиж ярихгүй дээ. Чи ингэхэд хүнтэй үерхэж байна уу хэмээн гэнэт асуухад Болор тамхи гарган:
-Чамд ямар хамаатай юм бэ. Чи одоо очоод аятайхан юм яриарай даа гэв.
Мандах буцан ирээд ширээнд суун юу ч дугарсангүй. Саруул Мандах руу харан:
-Зүгээр дээ, миний найз. Би Уянгатай уулзах санаатай л байна. Харин яаж олох оо мэдэхгүй юм. Ядаж сургуулиа сольсон, хаана байгааг нь мэдэхгүй. Ямар ч байсан хайна даа гэхэд Мандах:
-Манай эгч бий л дээ. Би утсыг нь өгнө өө, чамд тусална аа. Нэгэнт очих юм чинь олж уулзсан нь дээр шүү. Тиймээ Энжин гэхэд:
- За, өөрөө явсан хүнийг явуулах л хэрэгтэй. Ер нь тэгээд царайны сайхнаар юу чанахгүй гэдэг билээ?.
Болороо цаанаас ирэн “Цай сүлэх биш” гээч юун чанах манах вэ. За за, манайхаан өөр юм яръя. Дараа жил төгслөө шүү дээ. Өнөөдөр Энжи даана гэсэн болохоор нэг сайхан бүжиглэх үү, айн?
Дөрвөн найз оройг хөгжилдөж өнгөрөөсөн ч Саруулын сэтгэлд Уянгатай яаж уулзах вэ. Эсвэл ингээд орхих уу гэсэн бодол л эргэлдэж байлаа.
Саруул Зүүн салаанд Сэргэлэнгийнд ирэв. Бадамаа хүүхдүүдтэйгээ байх агаад Сэргэлэн алга байлаа. Саруул Шүрээгийн хүү Итгэлийг тэврэн үнсээд ээжийгээ санаж байна уу гэвэл Итгэл толгой дохив. Сэргэлэнгийн хүү Энэрэл инээмсэглэн “Итгэл орондоо шээгээд л байгаа. Ээжийгээ санаж байгаа байх” гэв. Бадам хоол цай хийх зуураа:

-Чи аль хэдийн эмч болоход бэлэн болчихож ээ. За, яв даа. Очоод сайн хичээдэг юм шүү. Нилээн урт сургалт юм шиг байна. Амжилт хүсье .
Саруул захирлын өрөөнөөс гарч Солонгос явах нь. Тэнд Уянга байгаа шүү дээ. Би яагаад итгэж ядаад байна аа. Энэ бүхэн арай зүүд биш байгаа хэмээн бодолд ээрэгдэн алхаж байв. Өмнөөс нь Болороо, Энхжин хоёр тосч ирээд:
-За юу болсон, аашилж байна уу. Чиний төлбөр хэд дутуу билээ. Шалгалтаас өмнө төлөхгүй бол шалгалтанд оруулахгүй байж чадна шүү, цаадах чинь. Энхжин их л санаа зовсон янзаар Саруул руу хараад:
-Чи одоо дуугар л даа. 300 мянга л дутуу байна лээ ш дээ. Би ааваас зээлээд өгөх үү. Зун төлчихнө биз. Саруул сая ам нээн:
-Юун мөнгө вэ. Би бүр итгэхгүй байна. Болор:
-Өнгөрсөн хорвоо оо. Төлбөр л биш бол. Чамд ямар асуудал байгаа юм. Арай бид хоёроос нууцаар хэрэг тарьчихсан юм биш биз гэхэд Саруул:
-Та хоёр чинь юу яриад байгаа юм бэ. Намайг Солонгос руу сургалтанд яв гэнэ ээ. Энхжин:
-Юу, нээрээ юу. Хэзээ тэр вэ. Тэгээд ийм сайхан мэдээг хурдан хэлэхгүй. Ямар сайхан хэрэг вэ. Болор:
-Ёооё, хүн айлгачих юм аа. Яасан юм бол гэж бодлоо шүү дээ. За гарцгааяа аа . Хоолонд оронгоо тухтай ярилцъя. Энхжин чи Мандах руу залга. Хэдүүлээ тэмдэглэнэ ээ.
41-р хэсэг
Ийн 4 найз уулзаж нэгэн ресторанд тухлан суув. Мандах Саруулын мөрийг алгадан:
-Овоо залуу шүү. За, тэгээд Уянга чинь мэдээж бөөн баяр биз дээ. Андаа, очоод л хайрандаа бялуурахын байна даа. За, тэгээд харлачихав аа, хайртаасаа хагацаж салахгүй гээд инээмсэглэн хэлвэл Болороо, Мандахыг нудран дохив. Болороо, Мандахыг дагуулж үүдэн хэсэгт очоод:
-Хүүе, чи чинь одоо яагаад байгаа юм бэ. Уянгатайгаа яриагүй зөндөө удаж байна. Мандах гайхан:
-Юу. Салчихсан юм уу гэснээ Би ямар мэдсэн биш дээ. За за, ойлголоо дахиж ярихгүй дээ. Чи ингэхэд хүнтэй үерхэж байна уу хэмээн гэнэт асуухад Болор тамхи гарган:
-Чамд ямар хамаатай юм бэ. Чи одоо очоод аятайхан юм яриарай даа гэв.
Мандах буцан ирээд ширээнд суун юу ч дугарсангүй. Саруул Мандах руу харан:
-Зүгээр дээ, миний найз. Би Уянгатай уулзах санаатай л байна. Харин яаж олох оо мэдэхгүй юм. Ядаж сургуулиа сольсон, хаана байгааг нь мэдэхгүй. Ямар ч байсан хайна даа гэхэд Мандах:
-Манай эгч бий л дээ. Би утсыг нь өгнө өө, чамд тусална аа. Нэгэнт очих юм чинь олж уулзсан нь дээр шүү. Тиймээ Энжин гэхэд:
- За, өөрөө явсан хүнийг явуулах л хэрэгтэй. Ер нь тэгээд царайны сайхнаар юу чанахгүй гэдэг билээ?.
Болороо цаанаас ирэн “Цай сүлэх биш” гээч юун чанах манах вэ. За за, манайхаан өөр юм яръя. Дараа жил төгслөө шүү дээ. Өнөөдөр Энжи даана гэсэн болохоор нэг сайхан бүжиглэх үү, айн?
Дөрвөн найз оройг хөгжилдөж өнгөрөөсөн ч Саруулын сэтгэлд Уянгатай яаж уулзах вэ. Эсвэл ингээд орхих уу гэсэн бодол л эргэлдэж байлаа.
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (16)