Үргэлжлэл нь...
37-р хэсэг
Удалгүй Анарын найз гэх залуу хоёр шил архи барьсаар орж ирэв. Тэрбээр байдлыг ажиглан хэсэг харснаа:
-Та хоёр чинь эвлэрчихээ шив. Ер нь тэгээд өнгөрсөн юм өнгөрсөн шүү дээ. Одоо хэдүүлээ сайхан ууя гээд инээмсэглэн хундага шүүрэн архиа шор хийлгэн дүүргээд Анарт барив. Анар хундагатай архийг атган хэсэг бодолд орон сууснаа:
-Больё доо. Одоо энэ хар уснаас холхон явах минь. Миний найз ч гэсэн боль. Саруулаа явцгаах уу даа. Чиний хичээл ном ч өнгөрлөө гэв. Саруул гайхан харснаа Анарын энэ шийдэмгий царайг маш сайн мэдэх агаад инээмсэглэн:
-Тэгэлгүй яахав. Явъя. Ингэхэд цаг хэд болж байна гээд босов. Гэрийн эзэн залуу:
-Та хоёр чинь харин хөгжилтэй гарууд уу, үгүй юү. Анараа чи одоо архинаас гарлаа юу. Чоно махнаас гарах байлгүй дээ, хөгшөөн хэмээн маасайтал инээв. Анар юу ч дуугарахгүй гараад явчив. Саруул харин гэрийн эзний зүг хандан:
-Хэд хоног чамайг уруу татаад архи уучихлаа. Уучлаарай, чи ч ажил төрөлтэй хүн биз. Дараа тухтай нэг уулзах байлгүй дээ. Хэрэг гарвал яриарай гээд утасны дугаараа өгөөд гэрээс гарав.
Анар, Саруул хоёр хамтдаа автобусны буудал руу алхана. Саруул
-Ингэхэд энэ залуу чинь юу билээ?
-Хамт ажиллаж байсан юм. Уг нь их сайн залуу. Мундаг мужаан даа. Чадахгүй юм байхгүй. Даанч сархданд шунаад эхнэр, хүүхэд нь хаяад явчихсан юм.
-Тийм бий. Миний найз одоо нээрээ уухгүй биз дээ.
-Хэ хэ, өнөө өглөө чам руу яагаад уурласныг мэдэх үү?
-Мэдэхгүй ээ. Гэнэт яв гээд байхаар чинь гайхсан гэж...
-Саруул аа, надтай нийлж архиу ууж яваад сургуулиасаа хөөгдчихвөл би өөрийгөө найз гээд яах юм бэ. Ер нь тэгээд найз олон боловч яг чанар дээрээ маш ховор юм. Найз нь энэ цаасыг тэр өдөр дэлгээд уншсан бол гэрээсээ гарахгүй ч байсан байж магадгүй. Харин чи халаасандаа хийсэн байж. Чи эхлээд уншсан байлгүй дээ.
-Тийм ээ, уншсан. Ээжийн чинь тухайд харамсаж байна. Хэсэг чимээгүй алхав. Нээрээ, санаж байна уу. Шөнө ажлаасаа танай руу таксины мөнгөө харамлаад алхаж билээ. Тэгэхэд цаг хэд болж байлаа, 03:00 юм байна. Тэгэхэд ээж чинь шөнөжингөө чамайг ирнэ гээд хоолоо байн байн халаасан байж билээ.
-Санаж байна аа. Гэрээсээ өөр газар хонож үзээгүй болохоор оройтохоор санаа нь зовоод нойр нь хүрдэггүй хүн байж билээ. Хөөрхий минь дээ гээд нулимс бөмбөрөх нь Саруулын нүдэнд үзэгдэв.
-Хүн бүхний ээж яг л ийм байх даа. Найз нь ойрд ижийгээ их санах юм. Должин эгчийгээ ч бас ....
-Юу ярина вэ. Должин эгч яасан гэж...
-Өөд болсоон ....... Хөөрхий минь, намайг өдий зэрэгтэй яваа нь Должин эгчийн минь гавъяа. Их л санах юм даа.
-Чи надад хэлэхгүй яасан юм бэ. Сайн хүн шүү. Хөөрхий бид хоёрын ажиллаж ядарсан тоос тортогтой царайг хараад нулимс нь бөмбөрөөд л ирдэгсэн.
-Надад хэлж сургасан зүйл зөндөө. Их ухаантай хүн шүү. Найз нөхөддөө муухай зан битгий гарга. Тэд чамд ямар хандах нь хамаагүй. Харин чи яг хэвээрээ бай. Энэ үгийг нь би мартдаггүй юм .
Хоёр найз ийн ярилцсаар автобусны буудал дээр ирэв. Автобус ч ирж Анарын гэрийн зүг явцгаав.
Өнөөдөр бүтэн сайн тул Анарынд бүгд гэртээ байх нь ойлгомжтой. Автобуснаас буун Анар:
- За байз, юу авах вэ. Миний муухай дүүгийн төрсөн өдөр өнгөрчихөж. За ямар ч байсан ийшээ явъя. Явсаар УИД-ийн үүдэнд ирэв.
Хаалгаар орвол Анарын хувьд нэг л өөр орчин угтах нь тэр. Анар инээмсэглэн:
- Энэ чинь харин таалагдаж байна шүү. Яасан ч ганган хүмүүс вэ дээ. Тэр охиныг хараа нөгөө солонгос дуучин аятай хувцаслачихаж. Саруул:
- За, чимээгүй ээ. Орж үзээгүй юм уу?
-Үгүй, ийшээ нээрээ яагаад орж үзээгүй юм бол. Юм авахдаа дандаа л захуудаар явдаг юм байна шүү, би.
-Заавал юм авах ёстой гэж ойлгодог юм уу. Зүгээр орж үзэхгүй юу даа гээд Саруул инээв.
Тэд явсаар хүүхдийн бэлэн хувцасны тасагт ирэв. Хоёул цамц, өмд, хослол, гутал хайсаар үнийн дүнг нь хараад Анар Саруулыг тугтран:
-Хүүе энэ одоо буруу юм бичсэн юм биш үү. Саруул мэдэмхийрэн:
-Энэ чинь “бреэнд” гэдэг билүү дээ. Чанартай, хэдэн жил эдэлчихдэг гэсэн. Ганц удаа дүүдээ нэг ийм юм аваад өгчхөөч. Анар инээмсэглэн:\
-Гэхдээ арай үнэтэй юу, үгүй юү. Саруул инээн:
-Мөнгөгүй болчихоо юу.
-Надад 70 мянга л байна. Эндээс юм авахгүй юм шиг байна аа, гаръя .
-За надаас ав аа. Надад нэг хадгалсан юм бий.
-Үгүй ээ. Яахюм бэ. Миний найз дараа хоёулаа тухтай оръё. Би үнийг нь эхлээд мэддэг байж.
-Нэгэнт орж ирчхээд. Болохгүй бол дараа надад буцаагаад өгчих өө. Тэгээд ч чи өндөр цалинтай хүн биз дээ. Өдрийн 40, 50 мянга болсон уу, одоо...
-За, тэгээд уухаар тэр мөнгө хайчсан нь мэдэгдэхгүй алга болчихдог юм. Тэгвэл 4, 5 хоногоос буцаагаад өгчихье.
Хоёул сонголт хийх гэж нилээн тойрч явав. Гэтэл Саруул аа гээд дуудах нь сонсогдов. Эргэн харвал ангийн найз Энхжин ирэв.
-Чи чинь хайчив аа хэд хоног. Наад утсаа асаагаач. Багш асуугаад байсан. Өнөө шөнө чамайг эмнэлэг дээр гаргах гэсэн юм. Энэ хүү яасан, юу болов? гээд нилээн чухал асууж байна лээ.
-Сайн уу?. Чи мэндэлдэггүй юм уу. Харин чухал ажил гараад хэлж чадсангүй. Найзтайгаа явж байна аа.
-Паах, архи үнэртэж байна шүү дээ. Чи мөн үү, яаж л явна даа.
Саруулын нүүр нь улайн, “Уучлаарай, би нөгөө.... за за, дараа яръяа”. Энхжин:
-Хэдэн жил чамаас архи битгий хэл, тамхи үнэртсэнийг санахгүй байна шүү. Би юм үзэж яваад чамтай таарлаа. Хоол идэх үү, хэдүүлээ. Наад үнэр танараа гарга. Эмнэлэг дээр ингэж очив оо.
Саруул:
-Хоолоо, нээрээ өлсөж байх чинь. Энэ манай найз Анар. Бид хоёр 4-р ангийн охин хүүхдэд хувцас сонгох гээд чадахгүй явна.Энхжин:
-Юу авах юм бэ. Цамц уу, өмд үү эсвэл гутал уу юм уу. Би туслах уу. Анар :
- Өө ашгүй дээ, баярлалаа гэсээр гурвуулаа явсаар сонголтоо хийчхэв. Саруул, Энхжинд баярласнаа хэлээд хоолонд орохоор явцгаав. Холгүйхэн Солонгос хоолны газарт орж тухлан сууцгаан хооллов. Энхжин сэргэлэн цовоо, хэл ам хурц. Ам хуурай суухгүй нилээн хөгжилтэй байрын охин юм. Тэрбээр Саруул руу харж:
-Чи архи ууж л байдаг. Наад хөлсөө хараа. Дахиад архи уувал ангийханд хэлнэ шүү. Саруул, Энхжинг задгай амтайг мэдэх тул сандран:
-За за, уухгүй ээ.
Энхжин, Саруул, Анар гурав хооллож дуусаад салцгаав.
38-р хэсэг
Анар, Саруул хоёр гэрийн зүг алхцгаав. Анар:
- Сая хоёулаа хоолтойгоо нийлээд бараг 350 мянган төгрөг үрчихлээ. Чамд 280 мянган төгрөгийн өртэй болчихлоо. Саруул:
-За, би чамаас авахгүй ээ. Тэмүүлэнд өгч байгаа бэлэг гэж ойлго. Зарим үед мөнгөнөөс илүү зүйл байдаг юм шүү дээ. Найзыгаа архинаас татгалзсаны ч бэлэг. Чамд итгэж байна аа. Угаасаа ч ямар бүр орчихсон байсан биш. Одоо больчих оо. Анар :
-Үгүй ээ, би заавал өгнө. Дансны дугаар чинь надад бий гээд инээмсэглэн алхцгаав.
Ийн явсаар Баянбүрдээс дээш өгсөн Анарын гэрт ирэв.
Хаалгаар орвол эгч нь, дүү нь, бас нэг залуу харагдана. Анар, Саруул хоёр баруун орон дээр тор шажигнуулан суув. Анарын эгч нилээн харж байснаа:
-Чи эрүүл байгаа юм уу. Нар хаанаас мандах нь энэ вэ. Овоо доо гэсээр цай аягалж өгөв. Тэмүүлэн Анарын хажууд ойртон харж харж байснаа тэврэв. Анар тортой зүйлээ гарган өгөөд:
- Төрсөн өдрийн мэнд хүргэе. Ах нь дахиж архи уухгүй ээ. За маргааш хоёулаа хамт гадуур явж тоглоно оо гэв. Тэмүүлэн ихэр татан уйлах нь хэн бүхний сэтгэлийн утсыг хөндөнө. Анар нулимсаа нуун “Галаа ахаа, дүүгээ уучлаарай. Дэмий юм ярьж гомдоож байсан бол” гэхэд эгч нь золтой л аягатай цайгаа алдчихсангүй. Өмнө нь болбоос “Галаа п... минь, гөлөг минь, аалз гэх зэргээр хараалын үг урсган согтуурхдаг байсан юмсанж. Харин Галаа угийн дуугүй бас ухаалаг нэгэн гүндүүгүй эр тул согтуу хүний үг гээд тоохоо байсан байжээ.
Галаа гайхсан нүдээр харснаа:
-Зүгээрээ, миний дүү сайн байна. Чи архи уухгүй л бол болох нь тэр гэнэ. Анарын эгчийн нүдэнд ч мөн нулимс цийлэгнэнэ. Саруул орой ажилтай тул явахаар босов. Анар гаргаж өгөн найзыгаа тэврэн:
- Баярлалаа чамд, ирж байгаарай. Хэзээ ч хамаагүй. Маргаашнаас ажилдаа явна аа гэв. Саруул:
- Чи минь нэг мэргэжил эзэмшчихвэл.... “За за, найз нь ярья” гээд алхав.
Саруул алхах зуураа “Энэ Тэмүүлэн их сүрхий хүүхэд юм аа. Бэлэг сэлт яаж авлаа даа. Харсан ч үгүй шүү. Ер нь бэлэг хэрэггүй байжээ. Хамгийн том бэлэг Анар өөрөө байж. Анар дандаа согтуу ирдэг байж. Эрүүл ирсэн нь бэлэг байж. Ийм л энгийн гэж үү” хэмээн инээмсэглэн алхаж байлаа.
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (59)