Үргэлжлэл нь...
36-р хэсэг
Анар, Саруулыг дагуулан өөрийн байнга ордог нэгэн газар орж суув. Саруул эргэн тойрноо ажиглан харвал ихэнхдээ согтуу, бүлэмцүү эрчүүд ширээ эзлэн сууцгаажээ. Анар, Саруул руу харан инээн:
-Ганц юм хуваагаад уучих юм байгаа биз дээ. Та нар чинь харин цэвэр спиртэн дээр байдаг даа.
-Чи өөрөө мэд ээ. Чиний уусныг л ууя .
-Энхийн цагаан тагтаа шавар долоох гэж байгаан биз дээ. За за гээд ёжилж инээмсэглээд:
-Зөөгчөө, нэг шил архи, хоёр пиво өгчих. Тооцоог нь энэ залуугаас аваарай .
Удалгүй зөөгч ирж бичиж тэмдэглэж аваад эргэх гэснээ:
-Хүүе, Саруул чи мөн үү?.
-Сарнай, ямар сонин хүн бэ гээд сургалтын төвд хамт сурч байсан охинтой мэндлэв.
-Харин чи л их сонин хүн байна даа. Анагаахад орсон гэв үү?
-Тийм ээ, хэнээс дуулаав?
-Цэнгэлтэй мессенжерт таарсан юм аа. Цаадах чинь эхнэр авч байгаа гэсэн.
-Өө тийм үү. Чи нэг сургуульд орсон гэсэн дээ. Нөгөө . . . .
-ХААИС уу. Энэ жил жилийн чөлөө авсаан. Энэ манай ахын “PUB”. Хааяа ирдэг юм. Найз нь Их дэлгүүрт худалдагч хийж байгаа. Ингэхэд Уянга хаана байна вэ. Ирсэн үү?
-Уянга....
Зөөгчөө! гэх согтуу хүний дуу хадав. Сарнай:
-За за дараа тухтай ярья. Миний найз явах болоогүй биз дээ. Саруул:
-Болоогүй ээ, жаахан суух байх аа. Сарнайг цааш явсны дараа Анар Саруул руу жуумалзан “Чи таньдаг хэрэг үү” гэхэд “Тийм ээ, сургалтанд хамт сурсан охин. Чи юун сүрхий асуудаг юм” гэхэд Анар дуугарсангүй.
Захиалсан зүйлс ширээнд ирэв. Анар ч Саруулд хийж өгөн архины ханьдаа анхаарал халамжаа гээсэнгүй. Хоёул уусаар нилээн согтжээ. Саруул юу ярьснаа ч санахгүй ёстой л тасрах гээч нь болов. Өглөө болсон байлаа. Саруул нэг юм өндийн харвал, монгол гэрийн тооноор нар тусна. Тэрбээр Анарынд ирснээ сая ойлгов. Гэрт эгч нь бололтой бүсгүй хоол хийж байв. Саруул өчигдрийн явдлаа санаж ядан хөнжилдөө шурган хэвтэв. Анар гаднаас ус дөхүүлсэн бололтой орж ирэн савтай уснуудаа гэртээ оруулж эгчтэйгээ ярилцана.
-Тэмүүлэн хайчив?
-Хичээлдээ явсаан. Чи наад хар усаа больчхооч.
-Ядаргаатай үглэх юм аа. Хоол чинь болж байгаа юм уу?
-Өнөөдөр ядаж битгий угаарай даа. Дүүгийн чинь төрсөн өдөр шүү.
-За за, мэдэж байна аа. Харин мөнгө өгөх гэтэл өөрөө явчихсан байна даг.
-Чи мөнгө өгч байхаар наад архи уухаа л байчих. Чи үүнийг унш даа . 4-р ангийн хүүхдийн зохион бичлэг, дүүгийн чинь .
-За, би энүгээр яах юм бэ. Ямар та нар шиг эрдэм номтой ч биш.
-Эргүү мал!. Би ажилтай оройтно шүү.
-Хүүе, Галаа яасан юм ?
-Анар аа, чи ганц удаа хүргэн ахыгаа Галаа ах гээд хэлчиж болохгүй юу?
-Тэрийг үү. За за, яв яв. Ядаргаатай гэдэг нь.
Хаалга тасхийн дуугарах нь сонсогдов. Саруул сая хөнжлөө өргөн өндийгөөд:
-Хүүе, Анар аа. Би хаана байна аа гэхэд “Өө, миний найз. Хэ хэ, хаана байх вэ дээ. Манайд л байна.
-Миний утас?
-Тэнд цэнэглэж байна аа. Чи нээрээ ууя гэчхээд тасарчих юм аа.
-Би яасан юм. Нэг их удаагүй тасарчихсан. Чамд архи хэрэггүй юм байна лээ, Дэмий хэ хэ.
-Чамд ч гэсэн хэрэггүй. Надад бол хамаагүй ээ. Нээрээ өчигдрийн охин чинь хэнтэй, ямар холбоотой юм. Чамтай юм яриад л байсан .
-Юун охин, Сарнай юу?
-Тийм ээ, манай ширээнд ирж суугаад л чамайг согтуу байхыг ерөөсөө хараагүй юм байна ч гэх шиг. Мэдэхгүй ээ, юм яриад л байсан, та хоёр.
-Айн, за үгүй байлгүй дээ .
-Дажгүй охин байна лээ. Чиний утсан дээр юм бичээд байсан. Утасныхаа дугаараа үлдээсэн байх. Тэгээд л цэнэглээд байна гээд инээн “Маньдаа дугаарыг нь өгөх юм байгаа биздээ” гэв.
-Хм, архи үнэртүүлсэн чамайг хэн тоодог юм.
-Харин ч тоодог шүү. Чи намайг мэдэхгүй л байна даа.
-Адилхан согтуу эсвэл архи ууж шоудаж, баар сав хэссэн хүмүүс л тооно биз.
-За, андаа яагаад байгаа юм дээ?
Саруул босч утсаа асаав. Түүний утсанд нилээд дуудлага ирсний дотор Уянгаас ирсэн хоёр дуудлага, бас нэг мессеж нь нүдэнд нь тусав. Саруул шууд мессежийг нь нээн уншвал “ Хоёулаа больёо. Чи амьдралаа бод” гэсэн зурвас байв. Саруулын царай агшин зуур хувьсхийн бодолд автан “Юу гэсэн үг юм бол” гээд итгэхийг ч хүссэнгүй. Анар :
-Чи яачих ваа. Наад царай чинь, хүүе.
Саруул чимээгүй суусаар... Уянга руу залгасаар л... мессеж бичсээр... даанч утас нь холбогдохгүй л байлаа. Саруул ийм байдалтай цаг гаруй болов. Энэ хооронд Анар хоол хийж амжив. Анар:
-Миний найз яасан бэ. Нэг л сонин болчихлоо. Юу болсон юм бэ.
Саруул:
- Хоёулаа нэг юм уух уу? Анар:
-За, чи одоо үнэн яриад байнауу. Асуудалгүй ш дээ, тэгье. Хоолоо идчихээд гаръя.
Ийн ярилцсанаас хойш гурав хоножээ. Анарын найзынх гэх хотоос жаахан зайдуу газар ирсэн байжээ. Анар, Саруулыг сэрээн:
-Хүүе бос бос. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Чи яв. Хичээл ном чинь болохоо байлаа. Чи ингэхэд яагаад уугаад байгаа юм бэ гээд чанга тугтрав.
Саруул нүдээ нээн:
-Архи байна уу?. Анар:
- Чамд өгөх архи байхгүй. Чи ингэж уух хүн биш шүү дээ. Сэргээч ээ. Мал аа!
-Чи одоо юу болчхоод өвчигнөөд байгаа юм бэ. Надад мөнгө байна. Хоёулаа ууя!
-Чи ууж чаддаггүй байж. Больж үз.
Саруул өндийн:
- Чи одоо нэг юм аваад ир ээ. Уучхаад л явцгаая. Анар санаа алдан:
-Хүн ингэж архинд ордог юм даа, найз минь. Чи хичээл ном, амьдралаа бод. Чи надаас болж уугаагүй дээ. Юу болсноо хэлбэл би архинд явлаа.
Саруул утсаа гарган:
-Амьдралаа бодох оо, хэ хэ. Энэ нөгөө миний хайртай гээд байдаг Солонгост байдаг охины мессеж. Анар уншсанаа Саруул руу ихэд ууртай харснаа дэлсээд авав. Саруул босон харайж “Чи чинь яаж байна аа”.
-Чи одоо нэг муу охиноос болж ингээд байгаа юм уу?
-Чи муу ээжээсээ болж бас ууж л байгаа биз дээ.
Анар, Саруул руу дайрч хоёул энэ удаа жинхэнээсээ зодолдоцгоов. Саруулын нүд шанаа хөхөрч, Анарын дух, уруул хөхөрчээ. Анарын найз арай ядан тэр хоёрыг салгав. Тэрбээр нилээн уурлан:
- Дахиж зодолдвол цагдаа дуудна шүү гэсээр гарч явав.
Саруул, Анар хоёр хэсэг чимээгүй сууж байснаа, Анар:
-Ээж минь байхад ямар сайхан байж вэ. Өглөө сэрэхэд л сайхан, орой ирэхэд ч сайхан. Ээжийн минь хийсэн цайны амт ямар сайхан гээч. Намайг сургуульд сургаж чадсангүй гэж санаа нь их зовдогсон. Найз нь ээжийгээ санаад сэтгэл эмтрээд байх юм. Саруул Анарын дэргэд суугаад үрчийсэн цаас гарган “Май” энэ дүүгийн чинь бичсэн зохион бичлэг гээд өгөв. Анар аван уншвал “Үнэхээр бурхан гэж байдаг бол миний ахыг эргүүлээд өгөөч. Манай эгч “Ахад чинь чөтгөр шүглэсэн” гэсэн. Та тэрийг дийлдэг гэж ээж минь ярьж өгч байсан юм. Манай ах өмнө нь надад зөндөө гоё юм авч өгдөг. Бид хоёр тоглоомын газар тоглодог байсан. Ээж минь холоо явсан гэж эгч хэлсэн. Гэхдээ нэг л өдөр ирнэ ээ. Ах архи уудаг. Дандаа согтуу ирдэг. Надад гоё юм авчирч өгөхөө ч больсон. Архи муухай үнэртэй. Бурхан минь, та тэр чөтгөрийг нь хөөгөөд өгөөч гуйж байна” гэсэн байв.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (45)