Үргэлжлэл нь...
Цаг хугацаа яагаад ч юм бэ, маш хурдан өнгөрч байлаа. Энэ нь Саруулын завгүй өдрүүдийн дунд нүдний өмнүүр өнгөрөх шиг л санагдана. Тэрбээр эмнэлгийн ажил мөн сургууль, хичээл, дээр нь ахмадын сувилах газар амралтын өдөр очиж ажилладаг болсонтой холбоотой. Нэгэн амралтын өдөр Бат түүн рүү залган ирэхийг хүсэв. Саруул ч шууд хөдлөв. Тэрбээр нилээн яарсан дуугаар хэлсэн тул яаран очвол Бат өнөөх л инээдээрээ угтан:
-За, Саруул минь болохоо байлаа. Ажил ихтэй. Хүмүүс ядаж хар ажил хийхээс халширдаг болсон бололтой. Чи л хэд хоног ахдаа тусла. Чадахгүй хүмүүс дэмий цагийн гарз байх юм. Удахгүй Төмөрөө ч ирэх байх. Хэдэн найзтайгаа ирнэ гэсэн гээд хоолонд орохоор цайны газар руу дагуулан оров. Саруул инээмсэглэн:
- Та харин залгахгүй их удлаа шүү. Би даанч их завгүй байгаад байгаа. Одоо удахгүй шалгалт эхэлнэ бас эмнэлэг дээр ажиллаж байгаа гэхэд Бат яриа таслан:
- Эмнэлэгт ажиллаад хэдийг олж шалив гэж. Чи ер нь төгстлөө ахтайгаа хамтар аа. Ах нь чамд хангалттай мөнгө өгч чадна. Чи мэдэж байгаа шүү дээ гэв. Саруул инээвхийлэн:
- Бат ахаа. Ер нь мөнгөндөө биш ээ. Та намайг мэднэ дээ. Бат хариу инээн:
- Хэ хэ, муу туучий. Надад олдохоосоо өнгөрч л дээ.
-Гэхдээ яаралтай “Түргэн”- ээр бол би ирж байна аа.
Удалгүй Төмөрөө ирэв. Хаалгаар орж ирүүт дуу алдан:
-Хүүе, Саруул ах аа. Та чинь, сонин хүн байх чинь вэ гээд тэвэрч авав.
-Оюутан залуугаар харин сонин их биз дээ.
-Өө, сайн сайн.
-Чи ер нь хичээлдээ явж байгаа биз?
-Тэгэлгүй дээ. Одоо 10 жилд байдаг шиг тасалвал дүн гарна аа л гэж байхгүй юм билээ. Та эгчийн эмнэлэгт ажиллаж байгаа гэл үү?
-Тиймээ, Хонгороотой цуг ажиллаж байгаа. Үндсэн орон тоо биш. Төгсчихөөд л хаана ажиллахаа шийднэ дээ.
-Эгч таныг магтаад л, ээжид яриьдаг юм. Манайхаар нэг очоорой. Ээж , Маралжин хоёр таныг хэзээ нэг ирэх юм бол гэж байнга асуудаг.
-Очноо, тэгж байгаад. Том болчихжээ. За, хоол ундаа идэцгээ. Найзууд чинь үү. Өнөөдөр бидэнд хийх ажил их бололтой .
-Та бид нартай ажиллах юмуу?
-Тиймээ, Бат захирал дуудаад. Харж байгаа биз дээ.
-Өө, тэгвэл эрт харих юм байна. Би та нарт яриад байсан ах чинь энэ хүн шүү дээ. Сайн хараад суралцацгаа.
-Юу гэж ярьсан гэж...
-За за хоолоо идье
Бат инээн:
-Наад золигнууд чинь чиний хаана ч үгүй ээ. Гэхдээ шантрахгүй эрчүүд. Төмөрөө л харин чамаас илүү гарна уу, гэхээс дутахгүй болсон. Сургалтын төлбөрөө чам шиг өөрөө олдог болсон. Бас ээж нь их сайн хүн юм аа. Ажилтай үед нь хоол, цай бариад л энд ирчихсэн зогсож байдаг юм. Саруул Төмөрийн хүзүүг атган базалж:
-Нээрээ, жаахан бяр сууж. Сайн байна. Ээждээ эрхлээд л байна уу, чи. Төмөрөө:
-Юу гэж дээ. Битгий ир гээд байхад л ирчихсэн байдаг юм. Ийн хоол идэцгээгээд ажилдаа орцгоов. Саруул ойрд ирээгүй удсан тул хамт ажилладаг танил хүмүүс түүнийг ирсэнд баяртай байлаа. Түүний дотор яах аргагүй юу ч мэдэхгүй анх ирсэн цагаас найзалсан Анар нь байв. Анараас архины үнэр сэнгэнэнэ.
-Чи чинь, тэнгэрийн амьтан яагаад газарт буучив?
-Сайн уу. Найз минь, мэнд ус ч үгүй юу ярина вэ?
-Чи миний найз билүү, мартчихаж. Анагаахын хэдэн охин хараад халж, халаад нөмөрсөн болоод л явж байна уу. Найз минь халаад чинь хүнддэх вий дээ.
-Согтуу ажиллаж байж бэртэж гэмтэв.
-Чи одоо надад заадаг болоо юу?
-Хэлэх үгээ бодоорой, Анар минь.
-Бодохгүй бол яах юм, чи. Май гэнгүүт Саруулын нүүрэнд оч манартал цохив. Анар дайран Саруулын дээр гаран хэд хэд дэлсэв. Тэнд ийм зодоон хэдэнтээ л гардаг тул нэг их салгахыг урьтал болгохгүй. Харин ч харж баясан, нэг нь дийлдээд ирэх үед юм уу, эсвэл зохицуулагч дарга харагдвал дор нь салгадаг билээ.
Саруул:
-Чи чинь яаж байна аа гээд тийрч унагаад дээр нь гаран гараа зангидсанаа архи чинь гарахаар үргэлжлүүлье. Би согтуу хүн зодохгүй. Анар инээн:
- Чи угаасаа намайг чадахгүй. Алив бос, ажлын дараа тооцоогоо дуусгая.
Төмөрөө Саруул дээр ирэн:
-Зүгээр үү. Наад нүүр чинь...
-Зүгээрээ, гэнэт цохичихдог байна ш үү. Яах вэ?
-Анар ахын ээж нь өнгөрчихсөн гэсэн...
-Юу, хэзээ тэр вэ?
-Бараг гурван сар болж байгаа байх аа.
Саруул, Анарын зүг харж саяхан уурласан уур бухимдал нь замхарчээ. Үдийн хойно Төмөрөөгийн ээж Цэвэл, Маралжин хоёр хоол, цай барин ирэв. Цэвэл Саруулын хацар дээр үнсэн:
-Харагдаж үзэгдэхгүй хүн юм аа. Эмнэлэгт ажиллаж байгаа гэж сонссон. Энд юу хийж байгаа юм бэ?
-Бат ахад туслахаар өнөөдөр ирсэн юм аа. Таны бие сайн уу. Маралжин том болжээ. Одоо хэддүгээр анги билээ?
-Одоо 5 дугаар анги. Би сайн. Бид хэд хуучиндаа амьдарч байгаа. Чи ямар ирэх биш дээ.
-Тэгж байгаад очно оо. Та хэд сайн байвал болоо доо.
-Чамайг байгаагүй бол . . . . \санаа алдан\. Орж гарч бай миний дүү. Ямар танихгүй хүмүүс биш .
-За ойлголоо. Маралжин хичээлээ сайн хийдэг юм шүү. Ямар мэргэжилтэй болох вэ?
-Эмч болно оо.
-Хэхэ. Эгч шигээ юү?
-Тийм
-Сайн байна. Та тэр холоос энэ хүртэл ирж яадаг юм бэ. Энд хоол унд нь цаанаасаа хангалттай шүү дээ.
-Гэртээ суухаар хэцүү юм. Хийх юм олдохгүй. Ажил хийх гэхээр энэ хоёр хүүхэд загнаад байх юм. Ядаж хоол ундыг дөхүүлж цаг нар урагшлуулахгүй бол хэцүү юм.
-Нээрээ ч гэрт ганцаараа суух тиймхэн байх шүү.
-Ингэхэд Хонгор нь хүнтэй найзалж байна уу? Анзаарав уу?
-Хэ хэ, эрэгтэй хүнтэй юү. Мэдэхгүй ээ, яасан?
-Зүгээрээ, хүүхдүүд томрохоор жаахан хүүхэд тэвэрмээр... За за. Миний дүү ирж байгаарай.
-За баяртай, дараа заавал очноо.
Саруул, Цэвэлтэй хэсэг яриа өрнүүлээд эргэх зуураа нилээн ядрангуй байгааг анзаарлаа. Хонгорт хэлье дээ гэж бодов. Ийн ажилласаар бүрэнхий болж ажил дуусав. Бат Саруул дээр ирж:
- За ямар байна. Саруул гараа нухлан:
- Ойрд хөдлөөгүй, их ядарлаа. Төмөр:
- Таныг байгаагүй бол бид нар өдийд л сүүлийн воган руугаа орж байх байлаа. Орой болж бүгд тооцоогоо хийн мөнгөө тоолж аваад хувцсаа сольцгоов.
Төмөрөө Саруулд “Баяртай” гэж хэлээд найзуудаа дагуулан явав. Бат машиндаа суун Саруулыг дуудаж:
- Баярлалаа, миний дүү гээд хүргүүлэх үү гэж асуув. Саруул:
-Үгүй дээ. Би өөрөө явчихъя. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй .
Саруул хашааны гадна Анарыг хүлээн зогсоно. Нилээн удсаны эцэст Анар гарч ирэв. Түүний архи нь гарсан бололтой юу ч дугарахгүй зөрөв. Саруул:
-Анараа. Уучлаарай, найз нь мэдсэнгүй. Надад хэлэхгүй яасан юм бэ. Хүүе, Анараа хүлээгээрэй. Чи архи уугаад байж болохгүй.
-Чамд ямар хамаатай юм бэ. Зүгээр л явж үз. Чи бид хоёр хэзээ найз байлаа.
-Чи ч намайг, би ч чамайг мэднэ. Чи найздаа хэл л дээ.
-Юу хэлнэ гэж, өмнө чинь сөхрөөд уйлна гэж үү. Эсвэл нэг юм хувааж уух юм уу. Чи даанч чадахгүй л дээ.
-Тэгье ээ ууя. Чи уумаар байвал ууя л даа. Анар инээмсэглэн бассан нүдээр харснаа:
-Тийшээ орж сууя. Чи дайлах юм байгаа биз, аюгүй бол гэв.
Саруул анх Улаанбаатар хотод ирээд энэ ажилд ороход нь Анар маш их тусалсан төдийгүй тэр үеийн Анар өмнө нь байгаа Анараас өөр хүн байсан нь түүний сэтгэлийг зовоож байлаа. Саруул Анарыг хаяж явж чадахгүй нь мэдээж.
Үргэлжлэл нь https://www.24tsag.mn/a/182844
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (32)