Үргэлжлэл нь....
Багахүү:
-Чамайг явснаас хойш Нараа бид хоёр чамд санаа зовоогүй ѳдѳр үгүй шүү найз минь. Би Уянгын талаар буруу бодож байсан байх аа. Уучлаарай, миний найз мундаг хүн шүү дээ. Чамайг гэх их олон хүн бий. Хоёр найз нь хэдэн мал харахаас цааш хэтрэхгүй юм. Бид хоёрын найдвар чи шүү дээ. Эрдэм номтой мундаг хүн болоорой, чи чадна. Бид хоёрт даана ч эрдэм сурах хүсэл сонирхол алга, тэгээд ч чадахгүй. Чи мэдэж л байгаа. Харин мал маллах ухаан заяажээ гэвэл Саруул инээмсэглэн:
- Яг зөв дөө, та хоёр минь ухаантай. Хүйтэнд хөрч, халуунд халж буурлын буянгаа эдэлж яваа хүмүүс гэв. Ийн хоёр найз дотно яриа өрнүүлэн хэсэг суугаад орж унтацгаав .
Ѳглѳѳ болжээ. Багахүү Саруул хоёр зах руу хѳдлѳхѳѳр гарав. Ѳглѳѳ Саруул Цэнгэлийг дуудсан тул ирсэн байх ба Шүрээ Багахүүд ѳгѳѳрэй гээд Должин эмгэний баадагнасан чихэр боовыг мѳн авчирсан байв. Багахүү:
-Должин эгч хуучны хүн гэсэндээ ѳѳр шүү. Бага байхад хэдэн удаа гэрт нь орж чихэр атгадаг байлаа, хэдүүлээ гээд инээмсэглэнэ. Шүрээ инээн:
- Ээж чамайг ирэхгүй явлаа гээд гомдолтой байна лээ гэвэл Багахүү:
-Тэр аргагүй ээ. Найз нь дараа ирэхдээ тухтай хэд хононо оо гэв. Тавуул машинд суун зах руу хѳдлѳв. Зам зуур яриа хѳрѳѳтэй явах хэдий ч Цэнгэл ер ам нээсэнгүй. Саруулын санаа энэ удаа Цэнгэлийн хѳгжилтэй дүр сарнисанд эмзэглэж байлаа. Ийн зах дээр ирж Багахүү, Саруул Шүрээ Цэнгэлтэй гар бариад салах ёс хийн баяртай гээд машиндаа суув. Саруул, Цэнгэл, Шүрээ гурав таг дуугүй явсаар эргэн явцгаана. Саруул дотроо “Би Цэнгэлийн оронд байсан бол чухам яах вэ” хэмээн бодохтой зэрэгцэн мѳн л Уянгыг санах сэтгэл нь дийлж утсаа авч мессеж бичин хариу хүлээнэ. Цэнгэл Саруулын сургууль дээр шууд ирэв. Саруул Цэнгэл ярилцах дургүй байгаа эсвэл ямар нэгэн шалтгаан байгааг гадарлан баяртай гэсээр сургууль руугаа оров. Болор, Энхжин хоёр Саруулыг харан:
- Чи хайчив аа. Сая Мандах хүлээж байгаад явсан. Бас хичээлээ дийлэхгүй байна гэчихсэн явна лээ гээд инээлдэн “За тэр яах вэ. Сая хэд хоног хайчив. Багш чамайг асуугаад бүр гайхаад байсан. Хичээлээ тасалдаггүй сайн оюутан юмсан. Яав ийв гээд шалгаагаад байсан” гэх зэрэг юмс ярьж байтал хонх дуугарч хичээлдээ орцгоов.
32-р хэсэг
Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч Саруул хамгийн их ачаалалтай гэгдэх ГССҮТ- дадлага хийхээр иржээ. Түүний сургуулийн найз Болор, Энхжин хоёр ч энд хуваарилагдав. Тэднийг сургуулийг нь онц дүнтэй төгссөн Төмрөөгийн эгч болох Хонгор угтаж авав. Хонгор:
- За сайн байцгаана уу. Би багшаас та хэдийг явуулчих гэж гуйсан юм аа. Эхлээд жаахан ядарна. Одоо дарга ирнэ. Ажил үүрэгтэйгээ танилц даа, залуучуудаа гэж хэлээд инээмсэглэв. Даргын өрөөнд орж ажил үүрэг, заавар, зөвлөмж аваад бүгд ажилдаа орцгоов. Саруул эргэн тойрноо харвал, нүд халтирам байдал хаа сайгүй харагдах боловч өөрийн сонгосон мэргэжилдээ үнэхээр сэтгэлтэй тул хойш ухралгүй ажиллана.
Үдийн завсарлагаа болж цайны газар хоол идэцгээх зуур Болор нулимсаа цийлэгнүүлэн:
-Саяхан нэг хүү хагалгаагаа дийлэхгүй өнгөрчихлөө. Би юу ч хийж чадаагүй. Хий л харж зогссон гээд санаа алдан тавагтай хоолоо өмнөөсөө түлхвэл Энхжин аргадан:
-Миний найз тайвшир даа. Хоёулаа салхинд гаръя гэсээр дагуулан явав. Саруул, Хонгорын ширээ рүү ойртон очоод суунгаа:
-Энд өдөр бүр ийм байдаг юм уу?
-Үгүй дээ хааяа л. Та нарын тэр үзсэн бичлэгээс өөр шүү дээ. Эмч хүн сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Ажлын шаардлага. Чи энд их юм сурна аа. Тэгээд л би чамайг энд ирэхийг хүссэн юм.
-Баярлалаа чамд. Ингэхэд ээж, дүү нар чинь сайн уу?
-Сайн сайн. Чамайг ээж Төмөрөөгөөс асуугаад л байдаг юм.
-Аан, би тэгж байгаад нэг очно оо. Чи надад сайн туслаарай. Би жаахан сандраад байх юм.
-Бүгд л эхлээд тэгдэг юм. Хэцүү мэргэжил шүү, тийм ээ. За за онц сурлагатан минь хоолоо ид. Шөнийн жижүүр ямар байдгийг харна шүү дээ, сайн идээрэй .
Саруул хоолоо идээд Хонгорын ардаас алхам холдохгүй даган заавар авч ажиллана. Ийнхүү эмнэлгийн нэг өдөр өнгөрч, шөнө болж жижүүрт үлдэн шөнөжин нойргүй ажиллаад өглөө ажлаасаа буув. Их ядарсан тул оюутны дотуур байр мөн ор нь л нүдэнд нь харагдана. Саруул байрандаа ирээд нам унтав.
Үд дунд болж байх үед өрөөний найз Түмээ орж ирэн:
-Хөөе Саруулаа үүдэнд нэг охин чамайг асуугаад байна. Хүүе, сэрээчээ. Алив босоо бос гэсээр дугтран сэрээв. Саруул нүдээ нухлан:
-Намайг байхгүй гээд хэлчих ээ. Бие даалт авах гэж яваа биз. Би жаахан унтаадахъя.
-Үгүй ээ. Хэн билээ дээ. Би нэг харж байсан охин байна лээ. Нөгөө машинтай залуутай ирж байсан. Ямар ч байсан яаралтай гэсэн. Утсаа ядаж асаагаач хүүе. За за, би тэр Шүрээд чинь байхгүй гээд хэлчихье.
Саруул ухасхийн босон “Юу, рэн гэсэн бэ” гэвэл Түмээ “Хэн, юу гэсэн гэж. Шүрээ юу?
-Хаана байна гэнэ ээ?
-Доор чамайг хүлээж байгаа. Утас чинь холбогдохгүй байна гэсэн.
-Чи нээрээ, шууд хэлэхгүй охин энэ тэр гээд “За за, би гарлаа. Орой хоол хийгээрэй.
-Чи энэ бацаануудаараа хийлгээч арай давараагаад байгаа юм биш үү. Дараа жил биднийг угаасаа байранд оруулахгүй. Ганц жил жаахан ах байя л даа Саруулаа.
-За чи ямар энд ирдэг ч биш тоотой хонодог биздээ. Ганц ирэхээрээ хоол хийгээд өгчихөд болно доо. Бүхэл бүтэн дөрвөн жил, хагас нэг өрөөнд амьдарчхаад гэж үглэсээр өрөөнөөс гаран доош буув. Шүрээ шууд Саруулыг тэврэн цурхиран уйлав. Саруул яасан юу болов гэвэл
-Ээж өнгөрчихлөө .... Саруулаа ээж... ээж гэсээр уйлав.
-Юу чи юу яриад байгаа юм бэ. Саяхан хэд хоногийн өмнө утсаар ярьсан шүү дээ гэсээр итгэж ядан харна.
Саруулын ардаас овонд дурлан дагасан Түмээ байдал бишдсэнийг ойлгон Саруул руу дөхөн зогсов.
Саруул:
-Сэргэлэн ах хаана байна. Должин эгч хаана байна гэж чанга дуугаар асуув. Шүрээ нулимсаа цутган юу ч хэлэхгүй уйлав. Саруул хаалгаар гарч гүйн утсаа асаан Сэргэлэн рүү залгавал утсаа аван ихэр татан уйлсаар байгаа газраа хэлэв. Саруул ер итгэж чадахгүй “ Үгүй” гэсээр ирэв. Сэргэлэн болон хүүхдүүд нь мөн эхнэр нь, хамаатны хүмүүс нь эмнэлгийн үүдэнд сууж байх нь тэр. Саруул “Должин эгч хаана байна” гэж нулимсаа нуун асуувал Сэргэлэн толгой сэгсрэн Саруулыг тэврэн уйлав. Саруулын нүднээс нулимс унасангүй. Тэр яагаад гэвэл итгэхгүй итгэж чадахгүй байлаа. Ийн нилээн удсаны эцэст тайвшран Саруул эмч дээр орвол:
-Одоо юу ч хэлэх боломжгүй. Задлан шинжилгээний хариу 14-30 хоногт гарна гэхээс өөр зүйл сонссонгүй. Харин дээд курсийн төгсөлтийн оюутан танимхайран:
-Хүүе Саруул, ямар ажилтай явна. Чи энд дадлага хийх гэж байгаа юм уу гэв. Саруул их л гуниглангуй нүдээр харан:
-Үгүй ээ. Чи намайг хагалгааны эмчтэй уулзуулж болох уу. Би энд хайртай эгчийгээ алдчихаад яах мэдэхгүй үнэхээр гээд хоолой нь зангирав. Байдлыг ойлгосон залуу Саруулыг түшин тайвшруулан алхсаар:
-Чи наанаа байж бай. Би ороод ирье гэв. Саруулд яагаад ч Должин эгч үгүй болсон гэж төсөөлж чадахгүй байлаа.
Хагалгааны эмч өнөөх залуутай гарч ирэн:
-Чи адилхан эмнэлгийн хүн юм байна. Сэтгэлээ барь дүү минь. Бидэн дээр өвчтөн өдөр 13 цагийн үед ирсэн. Бүтэн харвалттай, настай хүн байсан. Бид юу ч хийж чадаагүй. Энд ирээд эмчилгээ аваагүй өнгөрсөн. Уучлаарай, бид даанч хожимдсон байсан гэж хэлээд өрөөндөө оров. Энэ үг Саруулын зүрхийг урах шиг болсон ч мөн л Саруул итгэхгүй хэвээр...
Ийн гэнэт харамсалтай насан эцэслэсэн Должин хөгшний үр хүүхэд, хамаатан садан нь цуглан хойтын ажилд нь буян хийж бүгд л нулимсаа залгин дор бүрнээ хичээнэ. Сумаас Пунцаг эмч, Нараа, Багахүү нар ирж мөн туслалцав. Должин эмгэнийг сүүлчийн замд нь үдэх өдөр хүртэл Саруул ер уйлсангүй. Харин түүний сүүлчийн замд нь гарах цагаан хөх царайг хараад нулимсаа барьж ядсаар энэ мөчид л үнэнтэй эвлэрч мэгшин зогссон юм.
Саруулын хувьд Должин бол амьдралын замыг нь нээж өгсөн ачтан төдийгүй, ээжийнх нь оронд ээж болсон сайхан сэтгэлтэй жирийн монгол эмэгтэй байсан билээ. Түүнийг хотоос жаахан зайдуу газар хөдөөллүүлсэн ба ламын хэлж буйгаар үр хүүхдээс нь хол нутаглуулахав гэж нэгэн газар заасан юмсанж. Үнэхээр ч үр хүүхдийнхээ төлөө амьдарсан эх хүн байжээ. Саруулд энэ хагацал маш хүнд туссан нь ойлгомжтой. Тэрбээр хэд хэдэн сувилалд амруулж бас ч үгүй эмчилгээ хийлгэж амжсан ч өвчин гэдэг юунд ч дийлддэггүй тул түүнийг авч оджээ. Орой болж ирсэн гийчид буцацгаан Сэргэлэн, Саруул, Нараа, Багахүү, Шүрээ нар үг дуугүй сууцгаах ба тэдний нусаа шурт хийн татах чимээ л хааяа бүдэгхэн сонстоно.
Саруул орон дээр суун бодлогошрон Должин эгчтэйгээ сүүлд уулзсанаа санав.
Саруул тэр өдөр Должин эгчдээ хүнсний жаахан юм бас зүү утас дөхүүлж өгөхөөр очжээ. Должин эмгэн өнөө л гурван зээгээ харан гэртээ сууж байсан юмсанж. Хаалгаар орвол:
-Өө, миний хүү ирэв үү. Чамайг ирэхгүй болохоор албаар зүү утас захиж дуудаж байгаа царай нь энэ. Алив гээд хацар дээр нь үнсээд ойрд жаахан бие сульдаад байх юм. Энэ эм, тарианаас залхаж байна шүү. Хөгшин хүн ч тордлого авдаггүй бололтой. Хий дэмий л мөнгөний гарлага шиг.
-Юу ярина вэ. Та эмчид үзүүлсэн үү. Хоёулаа нэг эмнэлэг орно байгаа, эгч минь. Дандаа мөнгө ярьж, эм тариагаач завсардуулах юм. Та санаа зоволтгүй дээ, амьд хүн аргатай гэдэг шүү дээ.
-Чиний хүүхдийг л харчихвал уг нь. Нас минь хүрэх нь үү, мэдэхгүй .
-Амны билэггүй юм. Юу ярина вэ. Маргааш хоёулаа эмнэлэг орноо хө.
Должин Саруул руу харан инээвхийлэн:
-Байтлаа намайг загнах нь уу. Хүн хөгшрөөд ядрахаар юм юм л бодогддог юм байна хүү минь. За за, больё. Энэ муу хүүгээ айлгачих шиг боллоо. Харин чамд нэг юм хэлэхгүй бол нойр хүрэхгүй янзтай гэвэл Саруул:
- Юу юм. Хэлээ та, надад чухалчлахыг бодоход их л сонирхолтой байна шүү гэхэд Должин санаа алдан:
- Энэ муу хүүхдүүддээ санаа зовоод байх юм. Сэргэлэн золиг хийсэн, хийгээгүй хоёрын хооронд явах юм. Архи хүртэх нь харин гайгүй юм даа. Муу охиноо нөгөө залуутай нь загнаад ч болтугай явуулдаг байж гэж бодох юм. Даанч үгэнд ороогүй шүү. Хөөрхий минь охин үр гэсэндээ эхийнхээ хажууд байх гээд өнөө муу хархүүгээ гадаад руу ганцааранг нь явуулсан даа. Нэр нь хэн билээ. Аан тийм, Цэнгэл. Сайн залуу шүү. Зөв хүн шиг харагдсан гээд санаа алдана. Охин минь л их зовлоо доо. Хань болох хүнээ явуулж, хэвлийдээ тээсэн үрээсээ ч хагацлаа. Тэр хүн нь одоо өөр хүнтэй болоо байлгүй дээ гээд Саруул өөд ямар нэгэн юм сонсох гэсэн мэт харав.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (26)