Үргэлжлэл нь
Саруул:
-Чи чинь энд юу хийж яваа хүн бэ. Хараач ээ, бүр таньсангүй чамайг гэвэл Сэргэлэн:
- Сар шинэ болж байхад юу хийж яваа юм бэ гэж ярьдаг юм уу. Дээшээ суу, миний дүү гэв. Цэнгэл ч Должин эмгэнд үнсүүлэн гэрт байх хүмүүстэй золгоод Саруул дээр ирэн:
- За чи надаас ах билүү дээ гэвэл Саруул гараа дээр нь тавин инээмсэглээд Шүрээ рүү харав. Шүрээ ч инээмсэглэв. Аан, ойлголоо. Та хоёр надад хэлээгүй юм биз дээ гэв. Цэнгэл Саруулын хажууд суун:
- Хүн битгий ичээгээд бай, дараа яръя. Найз нь гэрээсээ шууд ирлээ. Одоо Шүрээ, Итгэл хоёрыг аваад явна аа. Гэрийхэнтэйгээ танилцуулна гэв. Саруул:
- Ингэвэл ч ѳѳр хэрэг шүү. Чи харин бүр надтай уулзъя. Ийшээ, тийшээ оръё гэж залгахаа байчихсан байсан юм аа. Ийм учиртай байж гэв. Ийнхүү цагаан сарын шинийн нэгэнд айл хотлоороо тэнүүн жаргалтай билэгт сайхан үгсээр хѳѳрѳг зѳрүүлэн, урмын сайхан үгсээр бие биенээ хүндэлнэ.
Удалгүй хүмүүсийн хѳл татарч, Сэргэлэн хадам аав, ээждээ золгохоор эхнэр хүүхдээ дагуулан явж, Шүрээ, Итгэл хоёр ч Цэнгэлийн гэрийхэнтэй танилцахаар явжээ. Гэрт Должин эмгэн Саруул хоёр үлдэх ба Должин эмгэн эрхээ барин сууна. Должин Саруулыг дуудан:
- Миний хүү хоёулаа нутаг явъя. Хэзээгүүр явах вэ. Ойрын хугацаанд л явъя. Сэмжидийнхээ газар очихгүй бол сэтгэл амрахгүй байна гээд гуйсан нүдээр ѳрѳвдѳлтэй харах нь анзаарагдав. Саруул:
- Дулаарахаар, миний амралтаар явцгаая даа гэвэл Должин амандаа “Би ч чамайгаа ямар ч байсан эхнэр, хүүхэдтэй болж сайхан амьдрахыг чинь харж байж явна аа” гэх нь бүдэг боловч сонсогдоно. Саруул:
- Та минь ойрд биеэ үзүүлсэн үү. Ер нь нэг сувилалд хэвтүүлнэ ээ. Хавар хэвтэх биенд сайн байдаг юм гэнэ. Тэгээд дулаарахаар нутагтаа очиж хэсэг байя. Хоёулаа муу ч үгүй, хашаа байшинтай шүү дээ. Манай найз Багахүү, Нараа хоёр байшинг минь овоо тордсон гэсэн гэв. Должингийн нүүрэнд баяр тодрон:
- За тэр сувилал ч яахав, нутагтаа очиж зуныг ѳнгѳрѳѳсѳн ч яах вэ. Миний хүүгийн ажил л байна даа гэнэ. Ийн хоёул ярилцан сууж байтал хаалга онгойн номин цэнхэр дээлтэй, үсээ гурав дарж сүлжсэн, лоовузан малгай ѳмссѳн гуалиг бүсгүй орж ирэв. Саруул сайн харвал Уянга байлаа. Уянга:
- Сайхан шинэлцгээж байна уу гээд Должин эмгэнд очвол:
- Өѳ миний охин яасан сайхан юм бэ. Ингээд ирдэг чинь гээд хацар дээр нь үнсээд дээшээ суу гэсээр ѳѳрѳѳ босон цай аягалж барив. Саруулын царайнд инээмсэглэл тодрон Уянгын хажууд суун гарнаас нь атгав. Должин эмгэн Уянгыг ирсэнд хүүхэд шиг баярласан нь илхэн. Хуучин цагт хүрээ хүүхнүүд гэж ийм сайхан хүүхнүүд байдаг байсан гэж хѳгшчүүл ярьдагсан. Яг шүү, тэр гэзгээ яасан нямбай сүлжээв дээ гэвэл Уянга инээмсэглэн:
- Харин үсээ сүлжээд жаахан удчихлаа. Саруул манайд надаас түрүүлж очихгүй болохоор би түрүүлээд ирчихлээ гэх нь ѳхѳѳрдѳм бас Саруулд хэр их сайныг илтгэнэ. Саруул Уянга руу харан:
- Баярлалаа, чамайг ирсэнд. Би маш их баяртай байна гэв. Уянга:
- Чи ч гэсэн манайд очно биздээ. Аав ээж намайг энд ирснийг мэдэж байгаа. Чамайг ирнэ гээд хэлчихсэн гэв. Должин эмгэн үг сонссон бололтой:
- Миний хүү яваад ир ээ. Надад юунд нь санаа зовох вэ. Алив бууз жигнэ, дээлээ тайлаад суу хүүхдүүд минь, юундаа яарах вэ гэв.
Уянга, Саруул хоёр тухлан цай хоол идээд сууж байтал Шүрээ, Цэнгэл, Итгэл 3 ч ирэв. Уянга:
- Цэнгэл үү, энд... гэтэл Саруул:
- Өѳ манай гурав ирчихэв үү. Яасан хурдан ирэв ээ гэвэл Цэнгэл:
- Шүрээ л яараад болдоггүй. За явъя, гэрт хүн ирвэл тогоо шанага барих хүнгүй гээд гэхдээ манайхан ашгүй бүгд байж таарлаа гэв. Цэнгэл Уянга руу харан:
- Хүүе ээ, энэ чинь!. За, ахдаа золгодоггүй юм уу гээд инээнэ. Саруул:
- Энэ Цэнгэл надад хэлэхгүй. Шүрээтэй найзалж байсан байгаа юм даа. Сая л би мэдсэн. Бүр гайхаад гэвэл Уянга инээн:
- Шүрээ эгч энэ царай муутай хүнд гоёдох юм бишүү гээд инээмсэглэвэл Должин эмгэн:
- Манай Цэнгэл сайн хүү. Харц нь зѳѳлхѳн. Та хоёр юу ярьж байгаа юм гэх нь Цэнгэлд ихээхэн талтайг илтгэнэ. Саруул дээлээ ѳмсѳн “За, би явлаа. Уянгынд очно” гэв.Шүрээ:
- Өѳ тийм үү. Цэнгэлээ чи дээлээ тайлаад яах вэ. Энэ хоёрыгоо дѳхүүлж ѳг гэв. Ийнхүү Уянга, Саруул хоёр явцгаав. Цэнгэл Уянгын гэрийн хажууд зогсоод Саруулд хандан:
- Чичрээд айгаад байна уу даа, аль эсвэл даараад байна уу гэж цаашлуулна. Саруул машинаас буун Уянгын гараас хѳтлѳн алхах ба дотроо гэрийхэн нь яаж хүлээж авах бол гэхээс жаахан айдас бас догдлолтой байгаа нь мэдээж.
Уянга гэртээ орохын ѳмнѳ:
- Миний хайр, битгий сандраарай. Манай аав, ээж наанаа чанга хатуу харагдавч бас уян зѳѳлѳн хүмүүс шүү гэв. Саруул Уянгын гараас атган ойлголоо гэж шивнээд гэрт орцгоов. Уянгынд орвол аав Болд, ээж Хандаа хоёр л байв. Болд Саруул руу харан нүдээ гүйлгээд:
- За, дээшээ суу хѳ хэмээн урив. Болд, Хандаа хоёртой золгоод амар мэнд мэдэлцээд цагаан сарын идээ битүүлэг амсана. Болд Саруул руу нухацтай харан:
- За хичээл сурлага ѳндѳр үү. Эр хүн шийдсэн л бол зорилго ѳѳд тэмүүлэх хэрэгтэй. Шантрах үе ч олон гардаг шүү гээд хѳѳрѳг зѳрүүлэн тамхилангаа чамайг хараад байхад их сүрхий хүүхэд юм аа. Уянга чиний тухай их ярьдаг. Зѳв хүүхэд гэж Бат ч магтаад. Би л ер нь хорьж холдуулах гэдгээрээ муу хүн болчхоод байдаг юм гээд инээмсэглэн “За, тэр яах вэ. Дараа хоёулаа тухтай ярилцана аа” гэв. Хандаа салат, бууз ширээн дээр тавиад Болдын хажууд суугаад Саруул руу харан:
- За шинэ ѳргѳн үү. Энд хамаатан садан хэр их байдаг вэ гэвэл Саруул:
- Манай гэрийхэн л байна даа. Должин эгч, ах, дүү гээ л гэв. Болд аав, ээжийн талынхан гээд авга, нагац гэж байдаг л биз дээ гэвэл Саруул:
- Ээж минь нэг дүүтэй л гэж ярьдаг байсан. Аав минь бага байхад ѳнгѳрсѳн болохоор би мэдэхгүй гээд хоолой нь зангирах хэдий ч цай балган самсаагаа аргадна.
24 дүгээр хэсэг
Болд:
-Өѳ, тийм үү. Уучлаарай ах нь танай цус, ясан тѳрѳлийхнийг ямар хүмүүс байдаг юм бол гэж мэдэх гээд асуучихлаа. Би Уянга та хоёрыг хориод яах вэ гэж боддог юм. Уянгын хэлснээр бол чи сайн л хүүхэд сонсогдоод байгаа. Та хоёр эхлээд сургууль номоо тѳгсчих. Дараагийн асуудлыг тэр үед нь ярихад оройтохгүй гэв. Саруул:
- Зүгээр дээ. Ганц тѳрѳл ах минь говьд байдаг гэсэн. Сургийг нь гаргаад нэг уулзчих юмсан гэж боддог л юм гэхэд Хандаа:
- Миний нэг дүү цагдаад ажилладаг. Чамд тусалж болох байх гэв. Саруулын нүүрэнд баяр гэрэлтэн баярлалаа гээд Болд, Хандаа хоёр наанаа их ширүүн ч цаанаа зѳѳлѳн хүмүүс байж хэмээн бодно. Уянга ѳрѳѳнѳѳсөө гарч ирэн:
- За юу ярьцгааж байна. Саруулыг минь шалгааж байна уу, та хоёр гэвэл Болд:
- Үгүй ээ, чиний захиснаар аав нь дуугүй л сууж байна гээд инээв. Хаалга дуугарав. Уянгын ах Билэгт эхнэр, хүүхэдтэйгээ мѳн Уянгын дүү нь бас ажилчид нь гээд хүмүүс ирэв. Билэгт Саруултай золгоод амар мэнд мэдэлцээд мѳн л сурлага хѳдѳлмѳр сайн уу гэж асууна. Болд, Саруул руу заан:
- Энэ хүү болбоос охины минь найз Саруул. Одоо Анагаахын их сургуульд суралцдаг юм гэж танилцуулав. Уянга Саруулын гарнаас атган инээмсэглэв. Ийнхүү Саруул явахаар босов. Хандаа ч гар цайлгахаа мартсангүй. Уянга Саруулыг гаргаж ѳгѳхѳѳр хамт гарав. Саруул Уянга руу харан:
- Нѳгѳѳдѳр чи минь буцна. Ѳнѳѳдѳр үнэхээр сайхан ѳдѳр байна шүү гээд Уянгыг юм ярихаас ѳмнѳ үнсээд нѳгѳѳдѳр уулзъя гээд эргэн алхав.
Нѳгѳѳдѳр ч болж Уянгын нисэх цаг дѳхжээ. Онгоцны буудлын сандал дээр Саруул Уянга хоёр гараа атгалцан сууна. Саруул:
-Чи миний хэлснийг мартаагүй биз. Надад хайртай л юм бол биелүүлээрэй. Би чамд хайртай, Уянга аа. Чи минь чадна аа гэв. Уянга “Би ч гэсэн чамд хайртай” гээд нулимс унагана. Саруул Уянгыг тэврэн:
- Хичээлээ сайн хийгээрэй. Цаг хугацаа хурдан шүү дээ. Нэг л мэдэхэд чи минь тѳгсѳѳд ирнэ гэж аргадна. Ийн бүгд баяртай гэж хоцрон, Уянга нулимстай нүдтэй онгоцондоо суув. Саруул онгоцны буудлаас гарч онгоц хѳѳрөхийг харан нулимсаа дуслуулан зогсоно. Энэ удаа Уянгад үнэхээр их хайртайгаа мэдэрнэ.
Уянга явснаас хойш Саруул их л завгүй хичээл ном мѳн ажил тѳрлийн хажуугаар жолооны курст суралцана. Ѳрѳѳнийхѳн болон Саруулыг шохоорхох охид түүнийг ѳдрийн од шиг л хардаг болов. Ийн зав чѳлѳѳгүй ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр зуны амралт дѳхжээ. Саруул удахгүй нутаг явна гэхээс догдлон ѳдѳр хоног тоолно. Мѳн хайртай Уянгыгаа бодохгүй хором үгүй ээ.
Саруул энэ ѳдѳр хичээлийн эхний жилийн сүүлчийн шалгалтаа ѳгѳѳд магнай тэнийн сургуулийнхаа гадаа зогсож байна. Түүний хажууд ангийн найзууд Болор, Энхжин, Мандах гурав мѳн зогсоно. Болороо:
- За ингээд зуны амралт эхэллээ шүү дээ, манайхаан гэхэд Мандах:
- Та хэд ч яах вэ. Би бүр хоёр шалгалтандаа уначихлаа. Яана даа гээд санаа алдав. Энхжин Мандахыг нудран:
- Тэгэхгүй яадаг юм. Чи угаасаа энэ жилжин компьютер тоглоомын газар ѳнжѳѳ биз дээ. Ер нь чи эртхэн сургууль шилжвэл таарна доо. Компьютерын ангид орохгүй юу гэнэ. Саруул Болорыг тамхи асаахыг хараад тамхийг нь шүүрэн би чамд хэлсэн байхаа гээд газар шидэн гишгээд “За, найзуудаа зуны амралтаар юу хийх гэж байна. Би хувьдаа нутаг явна аа. Гоё байгаа биз дээ” гэвэл Мандах “Би ч харихгүй ээ. Эндээ ажил хийнэ. Нээрээ ч дараа жил сургууль шилжих талаар бодно оо” гэв. Энхжин “Бүгдээрээ тэгвэл хоолонд оръё л доо. Намар болтол уулзалдахгүй юм чинь, алив явцгаая” гээд алхав. Болороо:
- Надад мѳнгѳ байхгүй шүү. Чи даагаарай хэлснээрээ гэсээр ардаас нь алхана. Саруул, Мандах хоёр мѳн дагав. Саруул:
- Чи ажил хийнэ гээд ямар юм хийх гэж байгаа юм бэ гэвэл “Ямар ч хамаагүй ээ” гэвэл Саруул “Миний хийж байгаа ажил дээр очих уу” гээд инээмсэглэвэл Мандах:
- За больё. Нѳгѳѳ воган буулгаж ачдаг уу. Дээр очоод ядарч үхэх шахсан. Би ямар чи биш дээ, найз нь барахгүй юм байна лээ гэв. Саруул инээмсэглэн:
- Чи ер нь тэр PC тоглоомдоо ажилтнаар орчих доо, амар гэнэ. Ингээд дөрвөн найз хоол идэнгээ ярилцан маш хѳгжилтэй нэгэн ѳдрийг ѳнгѳрүүлээд намар уулзацгаая гэсээр салцгаав. Саруул байрандаа ирэхэд Бек болон Цахиур ах хѳдѳѳ гэр рүүгээ явах гээд ачаагаа баглаж байв. Цахиур:
- За, явлаа даа. Удахгүй хэдэн сарын дараа эргээд л уулзацгаана шүү дээ. Түмээ харин явах болоогүй гэж байсан. Чи яах гэж байна гээд Саруул руу харав. Саруул:
- Би энэ жил нутаг явна аа гээд инээмсэглэв. Бек:
- За манайхаан, ах ирчхэж явлаа. Баяртай, сайхан амраарай гээд хаалгаар гарав. Цахиур ч удалгүй явав. Саруул ѳрѳѳндѳѳ юмаа янзалж дуусаад Нандиагийн байр руу явав. Саруул Нандиагийн ѳрѳѳнд орвол Золбоо болон бяцхан ханхүү, Нандиагийн найз Хүслэн бүгд байв. Нандиа Саруулыг хармагц баярлан:
- Хүүе ямар сонин хүн бэ. Ойрд таарсангүй шүү. Бид хэд нүүх гээд л байж байна гэв. Саруул:
- Хаашаа нүүх нь вэ гэхэд Золбоо:
- Долоон буудалд гэр барьсан, найз нь гэв. Хүслэн:
- Эд нар минь яваад ѳгчхѳѳр би ганцаараа яаж байна даа. Эвгүй л байхдаа гэнэ. Саруул Нандиа руу харан:
- Би нутаг явах гэж байгаа. Чи явахгүй юм уу гэхэд Нандиа:
- Одоогоор амжихгүй ээ. Чи хэр удах юм бэ. Манайхаар ирж байгаарай даа гэвэл
- Тэгэлгүй яахав дээ, за баяртай бүгдээрээ гээд хүүг үнсэн Золбоотой гар бариад ”Сайн байна, миний найз” гэж шивнээд гарч одов. Ийн хоёр хоногийн дараа жолооны курсээ ч тѳгсчхѳв. Ажил дээрээ очин Бат ах, Тѳмѳр хоёрт явах гэж буйгаа мѳн дуулгав. Бат:
-Энэ зун уг нь их ажилтай. Чиний хэрэг их л байх юм гээд инээмсэглэн “За, сайн яваад сайхан амраад ирээрэй. Нутгаа саналгүй яах вэ. Бид хоёр чинь тооцоотой байхаа. Мѳнгѳ хадгалуулаад байсан ийм учиртай байх нь ээ. Чи нээрээ айхтар хүүхэд шүү. Бизнес хийвэл босоод ирэх толгой доо гээд боодолтой 10 мянгатаас тоолон ѳгѳв. Тѳмѳр Саруулыг явахад дургүй байх ба нулимсаа нуун “Хурдан ирээрэй” гэх нь ижилдэн дассаных буй за.
25- р хэсэг
Саруул Тѳмѳрийг тэврэн:
- За ойлголоо доо, сайн сууж байгаарай. Том машинд битгий юм ачаарай ойлгов уу. Дахиад дээрээс ойчов гээд Бат ахад “Баярлалаа, утсаар ярина аа очоод” гэсээр явав. Саруул байрнаас хамаг юмаа ѳнѳѳ л дуудах болгонд ирдэг найз Цэнгэлийнхээ машинд ачиж аваад Должин эмгэнийд ирэв. Должин эмгэн:
- За ашгүй дээ, Миний хүү ирлээ. Одоо хоёулаа явна биздээ гэвэл Саруул толгой дохин:
- Явна аа. Миний ажил болчихсон. Шалгалтаа ч сайн ѳгсѳн гэв. Должин эмгэн Саруулаас ч илүү баярлаж байгаа нь мэдээж. Шүрээ, Саруул хоёр зах гарч чихэр, боов жаал жуул юм бэлтгээд автовокзал дээр очин маргааш ѳглѳѳний тасалбар бичүүлж харив. Энэ шѳнѳ Саруул болон Должин эмгэний нойр хулжин хѳрвѳѳсѳѳр ѳглѳѳтэй золгов. Хоёул авч явах юмаа баглаад автовокзал дээр ирцгээв. Шүрээ, Сэргэлэн хоёр гаргаж ѳгѳхѳѳр иржээ. Саруул Должин хоёр бүгдтэй нь салах ёс хийгээд автобусанд суув. Удалгүй автобус хѳдлѳн хотын бараа сүүмэлзэн ард бѳртийж, аяны жолоо үзүүргүй салхи мэт Саруул, Должин хоёрын нутгаа санасан сэтгэлтэй хамт довтолгоно.
Саруул Должин эмгэн рүү харвал бѳѳн баяр баясгалан үзэгдэнэ. Саруул бодлогошрон “Хѳѳрхий дѳѳ, намайг дагаж хот газрын хүнд амьдралыг биеэрээ мэдэрч, сэтгэлээрээ туулж яваа даа. Ѳѳрийн үр хүүхдээс ѳѳрцгүй бүр илүү их хайрладаг нь юуных юм бол доо. Нутагтаа үлд гэвэл үлдэхгүй л дээ, хѳѳрхий минь дээ” хэмээн бодон нулимсаа нууж унагаад “Должин эгчээ хоёулаа хоёр жилийн ѳмнѳ хот руу яг ингээд л явж байсан даа” гэвэл Должин “Юун хот” гээд инээмсэглэн “Нутаг руугаа явах хамгийн сайхан. Хурдхан Сэмжидтэйгээ очиж уулзах минь. Хоёулаа арай л удчихлаа” гэв. Саруул энэ үед ээжийнхээ захиаг дахин гарган уншаад нулимс дуслуулах хэдий ч нутгийн салхин морьд түүний нулимсыг арчин байв .
Удтал явсны эцэст Саруул Должин хоёр нутгийн бараа харав. Саруул автобусны цонхыг онгойлгон нутгийн минь үнэр юутай сайхан бэ гэж шивнээд “Должин эгчээ, бид ирчихлээ шүү дээ. Манай сумын тѳв харагдаж байна” хэмээн хѳѳрѳн баярлаж буй нь илхэн. Должин нүдээ нухлаад “Нутгийн минь уулс хайрхнууд минь ямар их санав даа, таныгаа” хэмээн бодохуйяа нулимс нь хацар даган бѳнжигнѳнѳ. Ийн хоёул шуудан зогсдог сумын тѳвийн жижиг дэлгүүрийн гадаа буув. Энэ удаа шуудан тосох нэг ч хүн байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч хижээл насны эгч тэр хоёрыг танин тэр тусмаа Должин эмгэнийг сумын тѳвийхѳн андахгүй сайн мэдэх тул гарч ирэн:
-Сайн байцгаана уу. Должин эгч минь бие тэнхээ сайн биздээ. Шуудангаас буухаар чинь таныг мѳн үү, биш үү гэж харж зогслоо. Өнгѳ зүс сайхан байна шүү та гээд Одоо хаашаа явах вэ. Би машин дуудъя, дѳхүүлж ѳгье гэв. Должин ч хариу мэндлээд алив миний охин гээд үнсэнэ. Машин ч ирж Саруул, Должин хоёр хуучин хашаа байшин руугаа ачаа тээшээ ачиж явцгаав. Хашааныхаа гадаа зогсоод ачаа бараагаа буулгаж хаалга татвал түгжээтэй байх ба хашаан дотор гэр мѳн портер машин байгаа нь харагдана. Харин Саруулын хуучин муу байшинг танигдахын аргагүй засаж янзалжээ. Саруул хаалга тогшин хүн байна уу гээд дуудна. Гэрээс 5-6 р ангийн болов уу гэмээр жаахан хүү гарч ирээд “Хэн бэ” гэхэд Саруул:
- Ахын дүү, том хүн байвал дуудчих гэвэл нэг л танил хоолой “Хэн бэ” гэсээр гэрээс гаран алхав. Энэ хүн Саруулын багын найз Нараагийн аав Сампил гуай байв. Хашааны хаалга онгойлгон:
- Хүүе Саруул миний дүү мѳн үү гээд Должин эгч минь ямар гэнэтийн зочид вэ. За, та хоёр минь сайн уу. Орцгоо гээд ачаа бараанаас ѳргѳлцѳн гэрт орцгоов.
Сампил гэрт орон:
- Хэн ирснийг хар даа гээд эхнэр Хишгээгийн зүг харав. Хишгээ хэмээх уян зѳѳлѳн, сайхан сэтгэлтэй эгэл монгол бүсгүй бөгөөд Саруулыг бүр жаахан байхаас мэдэх тул түүнийг харан баярлан “Саруул минь мѳн байна. Хѳѳрхий минь” гээд тэврэн үнсээд Должин эгч минь гээд хацраа ѳгѳн үнсүүлж “Өнѳѳдѳр чинь яасан сайхан ѳдѳр вэ. За, дээшээ сууцгаа” гээд цай аягалан тавагтай ааруул ээзгий ѳрѳм ѳмнѳ нь өрөөд, хоол хийхээр хѳдлѳв. Сампил хоймортоо тухлаад:
-Та хоёр минь ингээд хүрээд ирдэг чинь сайхан байна шүү. Түрүү жилийн зун та хоёрыг ирнэ. Саруулын хичээл амарсан гээд л Нараа, Багахүү хоёр энэ байшинг янзалсан юм. Харин саявтар дээвэр болон гадаа таамбарыг Багахүү л хѳѳрхий хэдэн залуустай хийсэн. Эмнэлгийнхэн харин материалын мѳнгѳ ѳгсѳн гэж дуулдсан шүү. Биднээс ч багагүй юм гарсан гэвэл, Хишигээ хоолой засан:
- Манай Саруул мундаг дээд сургуульд сурч байгаа гэж дуулсан. Эмч болно гэв үү гээд инээмсэглэн “Тэгээд хотод дажгүй юу, та хоёр минь” гэвэл Должин:
- Саруул сурахынхаа хажуугаар ажил хийдэг юм. Яаж, зав зайгаа зохицуулж явдаг юм мэдэхгүй. Ямар ч байсан цайны сүү, талх таслахгүй л надад ѳгѳѳд байдаг. Их сүрхий, миний хүү чинь гэнэ. Сампил:
- Хот газар ч бас амьдрал заадаг байх аа. Мундаг байна, миний дүү гээд Должин эгчээ таны гэрийг Дондог ирж авахгүй удаагаад байхаар нь би урд хашааныхаа амбаарт хураачихсан байгаа. Дондогтой уулзаагүй юу гэв. Должин:
- Өѳ тийм үү? Уг нь муу аавынх нь захисан Дондогт ѳмчлүүлэх гал голомт байгаа юм. Уулзаагүй ээ хүүхээ, намайг ч ээжээ гэж бодохоо байсан биз дээ гээд нулимс цийлэгнүүлэн Дондог /ѳргѳж авсан том хүү нь билээ/ говьд л байдаг сураг дуулдсан юм. Сэргэлэн сургийг нь гаргах гээд ер чадаагүй. Амьд мэнд л байвал болоо доо. Хааяа санаа зовоод унтаж ч чадахгүй юм гэв. Сампил:
- Сайн байгаа. Дондог ч сэргэлэн хүү байсан даа, багын. Хаана ч амьдарна. Харин ээж дээрээ ирдэггүй л тусгүй байна гээд маргааш гэрийг тань барьж ѳгѳх үү. Эсвэл Саруултайгаа байшиндаа байх юм уу гэвэл Должин:
- Гэрээ барилгүй яах вэ. Салхи сэвэр оруулахгүй бол болохгүй гэв. Саруул аяны богцоо задлан чихэр, жимс, хотын боов амттан гаргаж, Хишгээд ѳгѳѳд Сампилд том шилтэй виски барив. Сампил хааяа хүртчихдэг гүндүүгүй эр тул жуумалзан:
- Манай Саруул том болж ээ гээд инээмсэглэн ямар гэгчийн архи вэ. Ёстой хараагүй эд байх чинь вэ гэвэл Хишгээ:
- Их үнэтэй бай хдаа. Энэ чихэр жимсийг ч эндэхийн дэлгүүрээс хараагүй юм байна гэнэ. Саруул инээн “Тийм үнэтэй биш ээ. Энэ хэний хүүхдүүд билээ” гээд гурван хүүхэд рүү харвал Сампил:
- Өѳ энэ охидын хүүхдүүд ирчихээд байгаа юм. Гурвуулаа сургуульд орчихсон. Энэ Нараагийн морины хүүхэд гээд хамгийн том хүүг заан эгч нь Нарааг загнаад унуулахгүй гээд л хүү ѳѳрѳѳ унах дуртай. Нараа шиг морины хорхойтой золиг гээд инээнэ. Хишгээ, Должин хоёр бууз хийнгээ ярилцан сууна. Сампил Саруулд түлхүүр ѳгѳн байшиндаа орж хар даа. Нараа ирэхээрээ л ордог юм гэв. Саруул гарч байшингийнхаа гадаа очин найзууддаа ямар их баярлаж байгаагаа үгээр ч зүйрлэж чадахгүй нулимс цийлэгнүүлнэ. Саруул байшинд орвол маш цэвэрхэн байх ба гал тогоо, хулдаас, хивс дэвсэж ѳлгѳсѳн байх ба ѳнгѳт зурагт болон доор нь видео тоглуулагч, баахан кино байв. Яг зурагтны эсрэг талд авсаархан буйдан тавьжээ. Саруул “Аан за за, Нараа гуай л энд тухалдаг юм байна л даа” хэмээн бодонгоо хоймор зүг харвал ээжийнх нь жаазтай бурхан тахил ѳнѳѳх л үлдээсэн бор авдар дээр яг л хэвээр байв. Саруул авдарны ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳн хүрд эргүүлээд ѳѳрийн эрхгүй нулимс унаган мэгшүүлэн уйлна. Түүнийг хэн ч харахгүй сонсохгүй тул энэ удаа хэсэг уйлав. Энэ бол энэ байшиндаа ижийтэйгээ байсан мѳчѳѳ дурсан санасан мѳн ижийгээ санахын ихээр санасан нулимс байлаа.
Саруул гал тогоондоо орж нүүр гараа угаагаад гэрт орвол Пунцаг эмч ирчихсэн сууж байв. Пунцаг:
- Өѳ Саруул минь, ороод ирлээ. Алив үнсье, ах нь . Та хоёрыгоо ирснийг дуулаад хүрээд ирлээ гээд Должины зүг харан:
- Та эндээ эмнэлэгт хэвтээд аваарай. Сувилалд ч яв гэв. Бууз болж бүгд инээлдэн ярилцсаар орой бүрэнхий болжээ. Сампил Саруулын ѳгсѳн вискиг гарган:
- Ашгүй хэнтэй ууя даа гээд хорхой хѳдлѳѳд байсан юм гээд ширээн дээр тавив. Пунцаг:
- Би ч танд хань болох нь юу л бол. Нэг хэсэг ч нилээн ууж явахад талийгч эгч минь намайг их зэмлэж ухааруулж билээ гээд Саруул руу харна. Сампил:
- Мундаг хѳгшин байсан юм эгч минь. Манайд хоёр эм бяруу тавиад хэлэхдээ “Надаас хойш ганц хүүд минь тогоо тослох идшийг нь таслахгүй байвал ѳѳр чамаас юу ч гуйхгүй, Сампил мин” гээд аминчлан захиж байсан юм. Хэдэн жилийн ѳмнѳ шүү дээ. Одоо 7, 8 болсон. Нараа л сайн мэдэж байгаа гээд ширээн дээр байгаа вискиг задлан хундаглаад Пунцагт болон Хишгээд барив. Должин эмгэн:
- Маргааш талийгчийнхээ газар дээр очно оо гэвэл Сампил:
- Тэгэлгүй яахав, бүгдээрээ хамт явъя гэв. Саруул ачаа тээшээ авч байшиндаа орж унтахаар болов. Харин Должинг Хишгээ:
- Дулаарсан хэдий ч байшин сэрүүхэн. Та энд унт гээд ор засч ѳгѳв. Сампил , Пунцаг хоёр ч үг олшрон хоорондоо ойртон суун ярилцана. Саруул байшиндаа ороод энэ удаа нам унтжээ. Ѳглѳѳ болж Саруул босон гэртээ цай чанав. Урьд шѳнѳ их л тухтай амарчээ. Саруул цай чанаж уугаад тогоо сав уудлан хэзээнийх нь мэдэхгүй боорцог идэв. Түүнд гэрээсээ гармааргүй тийм дотно сэтгэл байх нь аргагүй. Удалгүй гэрт орвол Сампил цай уун сууна. Саруул руу харан инээмсэглэн:
- Энэ ямар архи юм бэ. Талд нь оруулаад онхолдож орхиж гэв. Саруул:
- Виски. Уг нь мѳстэй уудаг юм гэсэн гэвэл “Чи тэгээд хэлэхгүй. Тийм байх аа тэр” гээд тал үлдсэнээ авдрандаа хийн “Даалуу Дамбийдаа нэг амсуулъя байз” гэв. Сампил Саруулд:
- Миний хүү машин бариад Пунцаг ах Должин эгчийгээ аваад яв. Ах нь араас нь мотоциклтой дѳхье гэнэ. Ийн бүгд явсаар Сэмжид хѳгшний газар дээр ирэв. Должин хѳгшин таваг идээ засан бариад бүгд чимээгүй нулимсаа унагана. Должин эмгэн “Саруул минь ийм мундаг том залуу болсон. Чамайгаа ямар их санаж байна вэ” гээд эхэр татан уйлна. Саруул нулимсаа дуслуулан Должин эмгэнийг түшин зогссоор. Энэ бол залуу наснаас ижилдэн дасч зовлон жаргалаа хамтатгаж аягалсан хэн хэндээ л ил гаргадаг ѳѳр хэнд ч үзүүлдэггүй тийм нулимс байлаа.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (45)