Үргэлжлэл нь...
20 дугаар хэсэг
Хичээлийн өдрүүд үргэлжилсээр Саруул ангидаа сууж байтал утас дугарав. Уянга байлаа. Уянга их л баяртайгаар:
-Хайраа би цагаан сараар очихоор боллоо. Ээж, аавыг ятгаж чадсаан, гоё мэдээ байгаа биз дээ гэвэл Саруул:
- Өө, тиймүү ямар гоё юм бэ. Гэхдээ сургууль чинь зөвшөөрөх юмуу?
-Зөвшөөрнө дөө, болчихсон. Маргааш орой интернетэд ороод ирээрэй хайраа гээд утас тасрав. Саруул Мандах руу харан:
- Уянга цагаан сараар ирнэ гэнээ гэхэд Мандах:
- Ашгүй минь. Чиний яриад байдаг тэр охиныг би ч харахыг хүсч байна. Болороо бүр илүү хүсч байгаа биз гэв.
Саруул өнөөдөр инээмсэглэл тодруулан сургуулиас гаран алхаж байтал ардаас нь Саруулаа гээд дуудав. Эргэн харвал Төмөрөө зогсож байв Саруул:
- Хүүе, чи энд юу хийж байгаан гэвэл:
- Харин тантай уулзах гээд гэснээ:
- Баярлалаа танд. Манайх гэр бариад Дарь эх рүү нүүсэн. Бид 4 цугтаа байгаа. Ээж таныг заавал ирээрэй гэсэн шүү. Эгч, ээж дээр очиж уйлж муйлаад байсан. Та л бид дөрвийг нэг гэрт оруулж чадлаа шүү дээ. Баярлалаа танд. Амралтын өдрөөр ажил дээр уулзъя ахаа гээд яваад өгөв. Саруул инээмсэглэн “Өнөөдөр чинь давхар давхар сайхан мэдээ сонсоод ямар гоё өдөр вэ” хэмээн бодсоор байр руугаа алхав. Байрны үүдэнд ирвэл Хонгор зогсож байх ба Саруулыг харан инээмсэглэн:
- Намайг уучлаарай, уурласанд. Чамд баярлалаа гэвэл Саруул:
- Чи харин ухаалаг шийдэж чамд ч баярлалаа. Хонгор:
- Манайд ирээрэй манайх ...... гэхэд Саруул яриа таслан мэдсээн. Төмөрөө хэлсэн, зүгээр дээ гэвэл Хонгор:
- Би чамайг яагаад ерөөсөө бодоогүй юм бол? Чи үнэхээр ямар ч байсан сайн ээжийн “сайн” хүү юмаа. Ээжийн чинь тухайд үнэхээр харамсалтай байна. Чамайг яагаад эмч болох гэж байгааг ч ойлгож байна. Чи маш сайн эмч болж чадна аа. Чиний хэлсэн үг цохиод авахаас илүү орой руу минь орж зүрх өвтгөсөн шүү. Ээж минь надтай уулзахаас халгаад алсаас хардаг байж, хөөрхий. Гэр бүлийн аз жаргалыг одоо л мэдэрч байна. Өнөөдөр ээжийгээ багштайгаа уулзуулах гэж байгаа. Чи заавал ирээрэй. Бид нар хүлээж байя гээд явав. Саруул дотроо баярлан инээмсэглэх боловч ээжийгээ санасан сэтгэл нь нүдэнд нь нулимс дүүргэнэ.
Саруул нулимсаа арчаад өрөөндөө орвол Цахиур, Бек хоёр хэвтэж байв.Саруул Цахиур руу харан:
- Хүүе та чинь яагаа вэ. Наад нүүр амаа, хэнтэй зодолдов, юу болов гэвэл Цахиур:
- Харин тиймээ. Ийм л юм болчихлоо. Муусайн юмнууд элбээд, ах нь тэд нарт зодуулна гэж байхгүй л дээ. Хажуу байрны хэсэг залуустай маргаад аа. За яахав ээ. Чамайг асуугаад байна лээ. Дээрийн зодоон дээр чи нэгийг нь хашраасан юм биш үү. Хөгийн юмнуудаас хол явж бай гэв. Саруул Цахиурын давилуун занг мэдэх ч барагийн зодуулах хүн биш гэдгийг ч бас мэдэх билээ. Саруул:
- Өө тийм үү, хэзээ ингэчихэв гэвэл саяхаан 2, 3 цагийн өмнө. Нөгөө чамтай найзлаад байдаг дээд байрны Нандиагийн нөхөр Золбоо билүү тэрнийг л хоргоогоод байхаар нь би очсон юм. Би ч гайгүй ээ, нөгөө муу залуу л их зодуулсан байх гээд цааш харан хэвтэв. Саруул огцом эргэн хаалгаар гарвал Цахиур:
- Хүүе, чи яах нь вэ. Хэрэггүй гэсээр босч Саруулын ардаас ухасхийв. Бек ч хоцорсонгүй. Саруул Нандиагийн байранд ирвэл Золбоогийн нүүр ам хавдан хэвтэж байв. Саруул:
- Юу болов оо гэхэд Золбоо:
- Аа залуучууд муудахыг аль тэр гэх вэ. Шалтгаан байхгүй ээ. Өдөөд байхаар нь явуулчихсан чинь хэтэрхий олуулаа байж. Чиний дугаарыг асуугаад байсан. Сая танай байрны гадаа байсан таарсангүй юу гэж асуув. Нандиа тэндээс:
- Муусайн дээрэлхүү юмнуудыг “Цагдаад өг” хэмээн зэвүүцэнгүй хэлэхэд Саруул үг дуугүй эргэн гарав. Саруул байрнаас гарч ийш тийш хараад өөрийнхөө байрыг хэд тойров. Цахиур инээн:
- За байхгүй байна аа, дараа болъёо. Зүгээр архиндаа халсан новшнууд л байна лээ. Дараа нэг таарна оръёо, гурвуулаа гээд байрны зүг эргэвэл үүдэнд тамхи татсан хэдэн залуу сууж байв. Саруул “Сайн хүн санаагаараа” гэж дээр хүртэл өдөөд байсан. Түмээгээс бас мөнгө шаналгасан гэсэн. Нандиаг хоргоогоод байдаг нэг банди байдаг юм тэр л ингээ биз гэж амандаа үглэсээр очив. Саруул:
- За та нар арай хэтэрч байгаан бишүү. Би хараад л дуугүй өнгөрөөгөөд байхад гэвэл арай том биетэй нэг нь:
- Чамайг ч би бас хараад л байлаа ашгүй, чи ирэв үү. Дээрийн зодоон дээр чи миний толгойг хагалсан байна лээ. Муу банди минь. Чамайг би хашраагаад өгье л дөө. Ах захаа мэдэхгүй ямар том амьтан бэ. Май гээд шанаа өгөв. Саруул ч босч ирэн “За, чи эхэлсэн шүү” гээд дайрав. Саруул хүнд ажилд нухлагдаад бяр ч суусан тул баргийн хүнд амар зодуулахгүй. Өөрөө ч их шазруун болохоор мөчөөгөө өгөхгүй зодолдоно. Цахиур, Бек хоёр ч зоодоонд оров. Саруулын ардаас гэнэт толгой руу нь хэн нэгэн хүчтэй цохин Саруул газар унав. Цахиур хашгиран:
- Цус гарч байна шүү дээ. Та нар хүн алчихлаа ш дээ гэвэл бүгд таран тал тал тийш зугтав. Байрны жижүүр гарч ирэн “Юун бужигнаан бэ. Хүүе наад хүүхдээ яанаа” гэсээр түргэн дуудав. Удалгүй түргэн ирэхэд Нандиа, Золбоо хоёр ч ирсэн бөгөөд Нандиа уйлан зогсоно. Саруул нүдээ нээн:
- Би зүгээр дээ. Толгой жаахан эргээд байна гэвэл эмч зүгээр ч биш шүү гээд машинд дамнаж оруулаад авч одов. Цагдаа ч ирж өнөөх этгээдүүдийг эргэн хайж байгаа нь ойлгомжтой. Цахиур, Бек хоёр цагдааг дагаж машинд суун явцгаав. Саруул нүдээ нээвэл эмч:
- Жаахан өвдөнө шүү, оёно оо, Залуус та нар нэгнээ алчих гээд л байх юм аа. гээд үглэх нь өдөрт хэдэн арваараа зодолдож бэртсэн хүмүүс ирдгийг илтгэнэ. Оёж дуусаад “За, боллоо. Өнөөдөртөө энд хоноод яв” гээд дагуулан нэг тасагт оруулан хэвтүүлэв. Саруул сүртэй юмаа гайгүй л байна даа. Хаанаасаа юугаар цохичив оо гэх зэрэг юм бодон хэвтэж байтал хаалга дуугарч хүн орж ирэв. Саруул хаалга руу хараад:
- Хүүе, Заяа эгч та энд юу хийж яваан гэвэл Заяа:
- Ажлаа хийж байна шүү дээ. Чамайг сая мөн үү. Биш үү гэж ажлаа. Чи чинь яагаа вэ гэвэл Саруул:
- Яагаач үгүй ээ, зүгээрээ. Эмч л харин сүртэй боож моочиж гээд инээмсэглэвэл Заяа:
- Тархи толгойны гэмтэл аюултай шүү. Хэнтэй муудаж, юу болов гэж шалгаана.
Өглөө болж Саруул хувцсаа өмсөөд гарах гэтэл эмч орж ирээд:
-- За чи 7 хоног хэвтэж дээ. Заяа эмч чамайг сайн эмчилж гарга гэсэн. Чи бүр босоод ирээ шив, хэвт. Иолгой чинь эргэхгүй байна уу гэвэл Саруул:
- Нүд л бүрэлзээд байна. Гэхдээ өвдөх нь гайгүй гээд инээвэл эмч:
- За тэр хамаагүй босоод яах вэ. Хэд хоног хэвтчихвэл болчихно. Би чамд эмчилгээ бичиж өгъе. Янз бүрийн эм тарианы харшил байхгүй биз гэж лавлаад “Чи нээрээ хачин хүүхэд юмаа. Том оёо тавиулчаад гарах гэж байдаг. Толгой чинь эргээд гудамжинд унавал яана” гээд толгой сэгсрэн гараад явчхав. Саруул орон дээр хэвтээд “Ямар сүртэй юм бэ дээ? Бага байхдаа чавхаар байлдаж тоглож байгаад толгойгоо харвуулаад нилээн цус гоожиж билээ. Ээж минь хөвөн шатаагаад л шархан дээр тавьчихсан даг. Сүртэй юм аа” гэсэн юм бодож хэвтэв. Хаалга дуугарч хүн орж ирсэн нь Бат байлаа. Саруул:
- Өө , та энд юу хийж яваа юм бэ гэвэл Бат:
- Чамайг л эргэж явна. Заяа эгч чинь сүртэй л яриад байсан. Чи харин гайгүй юу гэвэл Зүгээрээ би яагаач үгүй ээ. Заяа эгчтэй таарсан л даа гэв. Бат:
-Заяа эгч чинь тасгийн эрхлэгч нь байхгүй юу. Чамайг хэд хоног хэвтүүлнэ гэж ярьж байна лээ. За, тэр яахав гээд торноос хоол цай гаргаад бас л юу болсон хэнтэй муудсаныг шалгаана. Бат хүн алах нь байна шүү, миний дүү өөрөө очдог л буруу байхгүй юу. За за нэгэнт өнгөрсөн юм. Ашгүй чи гайгүй байна. Явлаа гэвэл Саруул:
- Бат ахаа, танд баярлалаа маш их баярладаг шүү гэв. Бат инээмсэглэн:
- Зүгээр дээ. Харин одоо зодоон цохионоос хол явж бай гэж хэлээд гарав . Саруул Бат ахын авчирч өгсөн хоолноос идээд өөрт нь сайн хандах Заяа, Бат хоёрт баярлан бодлогоширно. Өдөр болж байх үед Нандиа, Золбоо, Цахиур 3 ирэв. Саруул босч үүдэнд очиж уулзахаар явав. Бас л хоол цай авчирчээ. Нандиа шөнө уйлсан нь илхэн харагдана. Саруул:
- Би зүгээрээ. Яагаа ч үгүй л байгаа биз дээ. Харин эмч нар л хэд хоног хэвт гээд 4 хоноод гараад очно оо. Удахгүй шалгалттай гэнэ. Золбоо:
- Чи яах гэж очсон юм гэвэл Саруул За тэр яах вэ гээд инээв. Цахиур хоёулхнаа уулзаадахъя гэв. Саруул, Цахиур хоёр зайдуу очоод Цахиур:
- Нөгөө гаруудыг олсоон. Чи гомдол гаргах хэрэгтэй байна. Тэгээд ч тэдэн дотор танхайн хэрэг давтан үйлдэж байсан 2 ч этгээд байна. Хашраагаад өгье гэвэл Саруул:
- За нэг шалбархайны төлөө лай лай. Гомдолгүй ээ, угаасаа би ч бас хоёрыг нь сайн гөвшөөд авсан. Миний бие зүгээр байхад юун гомдол. Тэгээд ч цагдаагийн үүдээр эргэлдэх хэцүү юм байна лээ. Адилхан оюутнууд бие биенээ баллаад яахав дээ. Та гомдолгүй гээд дамжуулчих аа. За за би явж хэвтлээ. Босохоор толгой эргээд байна гээд эргэн алхав. Саруул тасагтаа орвол хөлөө боолгосон нэгэн залуу хажуу орон дээр хэвтэж байв. Саруул мэндлээд:
- Яасан юу болоов ээ, чи гэвэл:
- Юман дээрээс унаад хөлөө хугалчихлаа гэв. Саруул:
- Ээ болгоомжтой байхгүй намайг Саруул гэдэг гээд танилцав. Хоол цайгаа гарган хувааж идэн нутаг ус болоод өчигдрийн зодоон гээд ярих юм мундсангүй. Түүнийг Хасар гэдэг бөгөөд их л наргианч хөгжилтэй онигоо ярихдаа мэргэжлийн залуу юм. Оройн алдад Саруул дээр нэгэн цагдаа ирж уулзав. Цол хэргэмээ хэлээд нэр усаа дурдаад хавтас гаргаж ирэн:
- За бие нь яаж байна. Юу болсон талаар ярина даа хоёулаа гэвэл Саруул эхнээс нь яриад:
- Уучлаарай дэслэгчээ би өөрөө эхэлсэн юм аа. Тийм болохоор найзууд хэн хэндээ гомдолгүй. Би гомдол гаргахгүй ээ гэв. Дэслэгч том хараад:
- За тийм байдаг байж. За за тэгвэл хоёуланд нь ярих юм байхгүй байж. Найзууд гэв үү гээд гараад явав. Хажууд хэвтэх Хасар:
- Чи гомдол гаргаад хэдэн төгрөг авдаг байгаа даа, тэнэг юм гэвэл Саруул:
- Бие базаахгүй байсан бол ч тэгэхсэн. Бие гайгүй юм чинь дээ. Би өөрөө хэрэгт холбогдоод цагдаагийн үүдээр явж үзсэн. Хэцүү, их чирэгдэлтэй юм байна лээ. Лай, лай гэв.
21 – р хэсэг
Ингээд яг 7 хоноод Саруул эмнлэгээс гарав. Цэнгэл түүнийг тосон авч машиндаа суулгаад:
- За найз минь дээ над хэлэхгүй дээ бүхэл бүтэн арми байна. Одоо нүдээд өгөхийн байгаа биз дээ, Аан маргааш муу банди нарыг дуусгана аа гэвэл Саруул:
- За яршиг аа, Чи надтай 3 барилдаад 3 ойчоо биздээ гээд инээн хэрэггүй дээ одоо март март. Би өөрөө эхэлсэн юм аа явъя гэв. Саруулыг байранд нь хүргэж өгөөд Цэнгэл:
- За яриарай. Би нисээд л ирнэ, наад бацаануудыг нарыг чинь бол хашраана гэвэл Саруул:
- За за баяртай , баярлалаа. Хэрэггүй ээ гээд байна гэсээр байрандаа оров. Маргааш өглөө нь Саруул хичээлдээ явахаар гарахад байрны урд өнөөх хэсэг залуус зогсож байв. Саруул тоохгүй өнгөрвөл нэг нь:
- Хөөе, нааш ирээ гээд дуудав. Саруул зодолдоход бэлэн байдалтай цүнхээ газар тавиад гараа зангидан очвол арай өндөр том биетэй залуу нь:
- За, уучлаарай хөгшөөн. Чи харин хоншоортой залуу байна шүү. Чи гомдол гаргасан бол би сургуулиасаа хөөгдөөд бүр балрах байлаа. Бид нар бүгдээрээ чамаас уучлалт гуйх гээд бас май үүнийг ав гээд цаасанд боосон мөнгө халаасанд нь хийгээд заавал аваарай, жаахан боловч бидний сэтгэл шүү. Энэ миний дугаар. Нээрээ танилцъя Гомбосүрэн гээд бүгд гар бариад хэрэг гарвал хэлээрэй. Чи эр хүн шүү гээд инээмсэглэнэ. Саруул:
- Зүгээр дээ ийм юм байх. Та нар аль сургууль билээ гэсээр зам нийлэн алхцгаав.
Ийн өдөр хоног өнгөрсөөр цагаан сарын оюутны амралт эхлэх дөхжээ. Өнөөдөр Уянга гадаадаас ирэх тул Саруул хамгийн ганган хувцсаа өмсөөд Цэнгэлийг хүлээн байрандаа догдлон сууна. Цэнгэл ч төд удалгүй ирээд:
- За явцгаах уу? Чиний гүнжийг ямар болсныг харъяа гэв. Саруул:
-Уянга яваад 6 сар л болсон хүн. Өөрчлөгдөөгүй байхаа. Чи тэгээд олон юм яриад байв, наад амаа гэв. Цэнгэл:
- За за ойлголоо доо. Одоо онгоц нь буух болж байна явъя гээд машинд сууцгаан онгоцны буудал руу хөдөлцгөөв. Онгоцны буудал дээр очвол Уянгын аав Болд, ээж Хандаа, ах Билэгт мөн дүү нь ирчихсэн байв. Саруул, Болд болон Уянгын гэрийхэнтэй мэндлээд зорчигчид орж ирэх хаалга руу ширтэнэ. \Уянга түүнийг заавал тосоорой гэж аминчилан захисан юмсанж\ Уянгын ээж Хандаа Саруулын хажууд зогсоод:
- Охиноо их санаад хэцүү юм. Энд сургуульд оруулдаг юм билүү гэж бодоод байгаа гэж намуухан дуугаар хэлэв. Саруул дотроо баярлав ч нэгэнт зорьсон хэргээ бүтээх нь чухал даа гэж бодно. Хүмүүс хаалгаар гарч ирсээр удалгүй Уянга гараад ирэв. Тэрээр нүүр дүүрэн инээмсэглээд ээж дээрээ ирэн тэврэн үнсэнэ. Аав нь мөн адил тэвэрч үнсэв. Саруул жаахан зайтай зогсоно. Уянга ах, дүү хоёроо үнсээд Саруулын зүг гүйн хүзүүнээс нь тэврээд уруул дээр нь үнсэв. Хажууд нь зогссон Цэнгэл амандаа:
- Өө, за за янзтай гэж бувтнана. Уянга Саруул руу харан:
- Би чамайг зөндөө санасан шүү. Аав, ээжид хэлсээн. Битгий санаа зов, хайраа гэв . Саруулын нүүр нь улайн ичиж байгаа нь илхэн. Уянга Цэнгэл рүү харан:
- Хүүе сайн уу. Чи миний хайрыг уруу татаад байгаа юм биш биз гэвэл Цэнгэл:
- Сайн сайн, юу гэж дээ. Надад уруу татагдах уу. Үгүй байхаа гээд инээмсэглэв. Болд цаанаас ирэн:
-За явцгаая охин минь, харьцгаая гэв. Уянга Саруулаа хамт явъя гэв. Саруул:
- Үгүй дээ, маргааш уулзъя гээд Уянгыг хөтлөөд гэрийхэнтэй нь машинд суулгаад хацар дээр нь үнсээд эргэн алхав. Уянга ардаас нь гарах гэсэн ч гарнаас нь ээж Хандаа нь атгажээ. Уянга “Ээжээ” гэвэл Хандаа толгой сэгсрэн:
- Очоод ярилцъя гэв. Саруул, Цэнгэл хоёр машиндаа суун хөдлөв . Цэнгэл:
- Уянгад Солонгос зохиод байгаан биш үү. Ямар ч хөөрхөн болоо вэ. Угаасаа ч хөөрхөн л дөө. Гэхдээ аав, ээж нь чамд нэг л хандгүй ээ. Тэр байж байгааг нь гэвэл Саруул санаа алдан:
- Тийм ээ, бид хоёр ер нь ..... гэснээ за за хоёулаа дараа яръя гэв. Саруул байрандаа ирэн өрөөндөө оров. Цэнгэл Саруулыг хүргэж өгөөд буцжээ. Өрөөнд орвол Түмээ, Бек хоёр байх ба Түмээ, Саруултай их дотно ярилцдаг тул яриа өдөн:
- За найз охин чинь ирчихсэн үү. Ямар аз жаргалгүй харагдаж байна аа. Арай салчихсан юм биш биз дээ. Өнөөдөр чамайг ирэхгүй байх гэж бодлоо гэвэл Саруул:
- Ирсээн, гэртээ харьсан. Харин тосох уу, байх уу гэж байгаад очиж тосчхоод ирлээ гээд хэвтээд өгөв. Маргааш өглөө Саруул сургууль дээрээ очвол Болороо мөн л сургуулийн гадаа ангийн хэдэн хөвгүүнтэй тамхи татан зогсоно. Саруул Болороогийн тамхийг шүүрэн газар шидэж дэвсээд:
- Чи эмч болох гэж байгаа эмэгтэй хүн биз дээ . Надад харагдахгүй татаж бай гээд сургуулийн хаалгаар оров. Болороо араас нь:
- Чи одоо яаж байгаан бэ гээд амандаа баахан үг бувтнана. Дөрвөн цагийн хичээл орсны дараа Мандах, Болороо, Саруул 3 найз номын санд суухаар явав. Номын санд суугаад Саруул, Уянгыг ярихгүй байгаад их л гайхан, өөрөө залгасан ч утас нь холбогдохгүй байгаа нь бүр ч түгшээнэ. Ямар нэгэн юм болж хэмээн таамаглан байх зуур 4 дэхь анд Энхжин хурдан хурдан алхсаар ирж байна. Мандах босон:
- Чи одоо хичээлээ тасалдаггүй хүн өнөөдөр яагаа вэ? гэвэл Энхжин:
Ажил гараадаа тэр яахав ээ. Сургуулийн үүдэнд Саруулыг сураад нэг хөөрхөн охин явж байна. Яах аргагүй чамайг асууж байна гээд Саруул руу харвал Болороо босон харайж:
-Ан нөгөө охин чинь ирчихсэн юм уу. Цуг очъёо хэдүүлээ гэв. Саруул үг дуугүй босон үүд рүү алхав. Ардаас нь 3 найз зайтай дагав. Саруул үүдэнд очвол Уянга урдаас нь инээмсэглэн зогсоод:
- Чамд хэлэхгүй ирсэнд уучлаарай гэвэл Саруул Уянгыг тэврээд:
- Харин намайг очоогүйд уучлаарай. Миний хичээл тарчихсаан. Хоёулаа гадуур явъя хэмээн чихэнд нь шивнэв. Уянга:
-Би эхлээд утас авах хэрэгтэй байна. Энд сарын чөлөөтэй ирсэн шүү дээ. Удна шүү дээ гэв. Саруул 3 найзаа дуудан:
- Энэ миний найзууд Мандах, Болор, Энхжин гээд танилцуулав. Уянга гар барин мэндлэв. Мандах:
- Чиний тухай их дуулсан. Гэхдээ ярьснаас нь их хөөрхөн юмаа гэв. Болороо, Энхжин хоёр ч яриа өдөн үг солилцоод Болор:
-Саруул ч азтай юмаа. Ийм хөөрхөн охин чам дээр ирээд л гээд Саруул руу харав. Мандах:
- Харин тийм. Би чиний зургийг харсан л даа ер нь бол ..... гээд юм ярих гэтэл Энхжин, Мандахын гарнаас татав.
Саруул Уянгыг дагуулан сургуулиас гаран өөрийн амьдарч буй байрны зүг явав. Замдаа хоёул олон зүйл ярилцан хөтлөлцөн алхана. Хоёул ирээд өрөөнд орвол Цахиур, Бек хоёр байв. Цахиур Уянгыг харан:
- За манай Саруулын найз охин нь мөн үү гэвэл Уянга толгой дохив. Цахиур , Бек хоёр танилцаад байрны хөгжилтэй явдлуудаас хэсэглэж ярин нилээн хөгжилтэй сууцгаав. Саруул тэр хооронд хоол хийж амжив. Цахиур:
- Чи, Уянгаа азтай юм аа. Манай Саруул их ажилтай хоол унд, гэр орон цэвэрлэх, хувцас хунар угаахад ёстой сайн мундаг шүү дээ хэмээн магтав. Хоол идчихээд Саруул Уянга хоёр байрнаас гарав. Уянга:
22 – р хэсэг
Уянга
- Баярлалаа хайраа, амьдарч байгаа газраа үзүүлсэнд. Надад маш их таалагдлаа. Өрөөний хоёр чинь их хөгжилтэй юмаа гэвэл Саруул инээн:
- Энэ Бек баргийн хүнтэй дуугардаггүй юм. Харин сая бүүр аймаар их гайхлаа. Сүрхий их онигоо мэддэг юм байна гээд байрнуудын дундуур алхан явж байтал Саруулаа хэмээн ардаас нь дуудав. Эргэн харвал Хүслэн байв. Саруул гараараа даллав. Хүслэнгийн араас дэлгүүрээс Нандиа гарч ирж байгаа нь харагдав. Саруул тэр хоёрын зүг харан хүлээв. Уянга хоёр эмэгтэй хүн хүлээх аятай зогсох Саруулыг харан мөн ирж буй хоёр эмэгтэйг хэн юм бол гэсэн харцаар харан мөн хүлээнэ. Хүслэн Нандиа хоёр Саруул Уянга хоёр дээр ирэв. Хүслэн инээмсэглэн:
- За хайчих нь вэ, Саруулаа. Найз охин чинь юмуу. Дүү чинь юмуу гээд инээвэл Уянга Саруулын гарнаас чанга атгав. Нандиа, Хүслэнг дугтран:
- Ойрд уулзсангүй шүү. Найз охиноо танилцуулахгүй юм уу гэв. Уянга гараа өгөн танилцъя гээд нэрээ хэлэв. Нандиа зогтусан
- Нээрээ, тэр жил кино театрт таарсан санагдах юм гэвэл Уянга ч тосч аваад:
-Тийм тийм. Харин хаана харлаа гээд бодож байлаа гэв. Хүслэн:
- Эртний танилууд юм биздээ. Намайг Хүслэн гэдэг дээ . Энэ Нандиа чинь Саруулын нөгөө анхны ....... гэтэл Нандиа үгий нь таслан:
- За, Бид явлаа. Саруулаа, баяртай гээд явцгаав. Уянга Саруулыг хардсан маягтай:
- Байранд суух гоё байхаа. Олон сайхан охидтой танилцаад л... гэх зэрэг үг чулуудна.
Саруул:
- За юу яриад байгаа юм дээ. Би чамд дараа бүгдийг нь хэлнэ ээ. Эхлээд утсыг чинь авъя. Дараа нь хоёулаа кино үзье. Чамайг явснаас хойш би кино үзээгүй гэв. Уянга:
- Чамтай ч гэсэн ярих юм байна аа, хайраа. Чи Солонгост хамт сурах уу. Би чамд сургуулийн урилга хөөцөлдөх гэж бодоод байгаа гэж шийдэмгий хэлэв.
Саруул Уянга руу инээмсэглэн:
- Үгүй дээ. Би яаж явах вэ дээ. Тэгээд ч Должин эгчид санаа зовоод байж чадахгүй биз. Ойрноос бие нь барагтай байх боллоо. Бас зардал мѳнгѳ гээд хаанаасаа ч олох вэ дээ. Чи л сайн сураад тѳгсѳхѳѳ бод. Би эндээс явахгүй гэж хэлэв. Уянга уурлаж, аргадаж үзсэн ч Саруулыг ятгаж эс чадна .
Хоёул утас болон дугаараа аваад кино театарт очин кино үзэв. Энэ удаа Уянгын харц гуниглангүй байгаа нь илхэн. Саруул Уянгын гарыг атган ямар нэгэн юм болоо юу. Яагаад дуугаа хураачхав гэхэд Уянга Саруулын нүд рүү гунигтайхан харан нулимс нь дуслав. Саруул Уянгыг хѳтѳлсѳѳр кино театраас гарцгаав. Уянга нулимсаа арчаад, их л гомдонгуй:
-Чи ер нь надад хайртай юм уу. Дандаа л би залгаж ярьдаг. Хааяа бүр таг болчихдог. Чамайг ямар их санадгийг чи мэдэх үү. Хамт явья гэхээр яагаад цааргалаад байгаа юм бэ. Өѳр хүнтэй болчихсон юм бол шууд хэлээрэй гээд нулимс цийлэгнүүлэн хэлэв. Саруул Уянгыг аргадан хоёулаа нэг газар орж ярилцъя гээд дагуулан явав. Уянгыг явахад цуг орж байсан ресторанд хоёул орж тухлан сууцгаав. Уянга Саруул руу ширтэн чимээгүй л суусаар. Саруул Уянгын нүд рүү хараад:
-Би мэднэ ээ, чамайг надад ямар их хайртайг. Яагаад уурлаж байгааг чинь ч ойлгож байна. Би ярихгүй байсан ч, таг алга болж байсан ч, чамтай хэдий муудалцсан ч, бид хоёрын дунд үл ойлголцол гарч салсан ч гэсэн би энд чамайг Солонгос явах ѳдѳр чинь хэлсэн үгс минь чин сэтгэлээсээ юм шүү. Би чамд хайртай. Гэхдээ Уянгаа, ээж, аав чинь дургүй байгаа биздээ. Би энийг аль эртнээс л мэдэж байсан. Чи намайг эндээс авч яваад хажуудаа байлгасан ч бүх зүйл бид хоёрын хүссэнээр болчихгүй. Одоо бид хоёрт цаг хугацаа хэрэгтэй. Би их бодсоон. Хоёулаа хэсэг ярихаа больёо. Чи ч тэндээсээ наашаа ирэх гэж яарахаа боль. Энэ хугацаанд бидний зүрх сэтгэл хувирахгүй үлдэж чадвал чамайг ирэхээр хоёулаа гэрлэе гэж хэлэхэд Уянга нулимсаа унаган:
- Аав, ээж чамд юу хэлсэн юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ. Би чамтай ярихгүй байж чадахгүй шүү дээ. Хоёулаа хаашаа ч хамаагүй явчихьяа л даа, Хайраа гээд уйлав. Саруул:
-Хүний эцэг, эх хүүхдэдээ буруу юм хэлдэггүй юм шүү дээ. Би ч танай аавын оронд байсан бол охиндоо яг л аав шиг чинь л хэлэх байсан байх. Би чамаас салья гэж хэлээгүй. Түр бодоцгооё л гэсэн хайраа. Чи санаж байна уу. Танай гэрт чи намайг үнссэн. Тэр миний анхны үнсэлт байсан. Би чамд хайртай болно гэж ѳѳрѳѳ ч бодоогүй. Нэг л мэдэхэд чи миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Чи намайг урваж шарвахгүйг мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор хоёулаа бие биендээ итгээд түр холдъё. Чамайг тѳгсѳѳд ирэхэд бид хоёрын хайр хэвээр байвал тэр үед хэнээр ч заалгахгүй гэрлэцгээе гэв. Ийнхүү Уянгатай уйлж, инээж удтал ярилцсаны эцэст зѳвшѳѳрүүлэв.
Уянга ѳѳрийгѳѳ явтал хамт байх мѳн Должин эмгэн дээр хамт очих болзол тавив. Саруул гэрийхнийхээс нь далдуур хамт байхыг зѳвшѳѳрсѳнгүй. Уянгын аав их хатуу хүн тул тэр хоёрыг зүгээр цуг байлгахгүйг сайн мэдэж байв. Харин маргааш Должин эмгэнийд очихоор болцгоов. Уянга уйлж байсан ч Саруулын ярихыг сонсоод тэр тусмаа гэрлэе гэсэн үг нь баяр баясгалан авчирч нулимсыг нь арчжээ. Хоёул хѳтлѳлцѳн алхсаар Уянгын гэрийн гадаа ирэв. Саруул Уянгын уруул дээр үнсээд маргааш сургалтын тѳв дээр уулзъя тэгээд цаашаа явцгаая гэсээр эргэн явав.
Маргааш ѳглѳѳ нь Саруул хуучин сургалтын тѳвдѳѳ ирвэл Уянга ирчихсэн багш нартай юм ярин зогсох нь харагдана. Уянга Саруулыг харан хайраа гээд даллав. Саруул ирвэл математикийн багш нь Саруултай мэндлээд сурлага ѳндѳр үү. Манай Саруул ч толгой ѳвдѳхгүй л дээ. Анх ирэхдээ л гайхшруулж байсан шүү. Та хоёр ч жил нэг ширээнд суусан даа. Одоо тэгээд нэг гэрт орлоо юу гээд инээмсэглэв. Ийн дотно байсан багш нартайгаа хѳгжилтэй яриа ѳрнүүлээд “Ирж байна аа” гээд явцгаав. Должин эмгэний гадаа ирцгээв. Саруул хаалга тогшвол гэрээс Шүрээ гарч ирэн:
- Ѳѳ Саруул ямар сонин хүн бэ ? Ээж яг чамайг яриад сууж байлаа гээд хаалга онгойлгон Уянгыг хараад “Хүүе, энэ чинь сайн байна уу. Хэзээ ирээв гэнэ. Уянга инээн:
- Сайн сайн чи сайн уу. Би ирээд хэд хоносоон. Удахгүй буцна гэв. Ийн гэрт орвол Должин эмгэн ач нартайгаа байв. Должин Саруулыг харан царайнд нь мишээл тодрон баярлаж буй нь илхэн. “Ишш, миний хүү ирэхгүй удахаар чинь их санах боллоо шүү” хэмээн үнсээд хажууд яваа Уянга руу харав. Шүрээ:
- Ээж манайд нэг ирж байсан даа Саруулыг асууж. Та таньж байна уу. Манай Саруулын найз охин нь шүү дээ гэхэд Должин эмгэн:
- За миний охин нааш ир гээд Уянгыг дуудан хацар дээр нь үнсэв. Саруул Итгэлийг тэврэн За сайн уу. залуу минь намайг таньж байна уу гээд үнсэв. Уянга ч тэврэн үнсээд ѳхѳѳрдѳнѳ. Шүрээ хоол цай хийхээр тогоо шанага барина. Должин эмгэн эрхээ эргүүлэн хэсэг сууснаа:
- Манай Саруул том болжээ. Ийм хѳѳрхѳн охин дагуулаад ороод ирдэг гээд нүүр дүүрэн баяр хѳѳртэй байгаа нь илхэн. Уянга цүнхээ уудлан чихэр, боов гарган Должин эмгэнд ѳгѳв. Должин:
- Үгүй ээ, яахнав дээ зүгээр л ѳѳрсдѳѳ ирэх чинь л том бэлэг шүү хүүхдүүд минь, ирж байгаарай охин минь гэнэ. Шүрээ инээмсэглэн:
Солонгост гадаадад сурдаг хүн шүү дээ ээж минь. Амралтаараа ирсэн гэнэ. Ээжид сайн ойлгуулж хэлэхгүй бол нѳгѳѳ охин хайчив ирэхгүй байна гээд Саруулаас нэхээд унана шүү дээ гээд инээмсэглэн Уянга руу харав. Должин эмгэн Уянгаас тѳрсѳн жилийг нь асуугаад эрхээ эргүүлэн миний охин чинь талийгчтай маань ивээл юм байна гээд Саруул руу харан:
- Муу ижий нь ямар их баярлах байсан бол доо. Ойрд миний зүүдэнд эргэх боллоо. Хоёулаа нэг газар дээр нь очно байгаа гэв. Саруул ч толгой дохин нулимсаа нуун “Тийм ээ, би бас тэгж бодож байсан юм” гэв. Ийнхүү цай хоол идээд Уянга, Саруул хоёр явах болов. Должин эмгэн энэ удаа ѳѳрѳѳ гаргаж ѳгѳѳд Уянгыг дахин үнсэн хацрыг нь илээд “Ирж байгаарай охин минь” гэв. Саруул, Уянга хоёр хѳтлѳлцѳн автобусны буудал зүглэв. Уянга, Саруулын уруул дээр үнсэн” Баярлалаа хайр аа. Надад одоо эргэлзээ байхгүй боллоо” гэв. Саруул, Уянгыг гэрт нь хүргэж ѳгѳѳд явах ѳдѳр нь уулзана гэдэг амлалт ѳгѳѳд салцгаав.
Ийнхүү монгол түмний их баяр цагаан сар хаяанд ирэв. Уянга шинийн 3-нд буцна гэдгийг Саруул сайн мэдэж байв. Ѳрѳѳний хүүхдүүд бүгд гэр рүүгээ явжээ. Саруул ажил, гэр гэж явсаар ... Уянга түүн рүү залгах боловч Саруул явах ѳдѳр чинь л уулзъя гэдэг хариулт ѳгнѳ.
23 дугаар хэсэг
Ийн ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр Цагаан сарын битүүний ѳдѳр Саруул Должин эмгэнийд ирэв. Гэрийнхэн ч бүгд байх агаад Саруул ч ѳѳрѳѳ хэрэндээ бэлдсэн чихэр, жимс тавгийн идээгээ засав. Должин эмгэн авдраа уудлан хурган дээл гаргаад Саруулд барин миний хүүд таарах байгаадаа. Ашгүй ѳчигдѳр нэг юм оёж дууслаа гэв. Сэргэлэн мѳн орон доогуураа тонгойн шинэхэн хоромон гутал гаргаад дээлийг нь мялааж байна ах нь гээд үнсэв. Саруул гайхсан нүдээ гүйлгээд:
-За хэдий завандаа хийв ээ. Энэ бүгд их үнэтэй шүү дээ гэвэл Шүрээ:
- Ээж чиний ѳгсѳн мѳнгийг хадгалж байгаад хурганы арьс цуглуулж, ѳѳрѳѳ заримыг нь илдсэн шүү. Харин энийг би чамд авсан юм гээд цоо шинэ булган малгай гаргаж ѳгѳв. Саруулын нүдэнд нулимс дүүрэн нусаа татаад “Баярлалаа” гэж хэлэхэд хоолой нь зангирна. Сэргэлэнгийн эхнэр ч авдраа уудалж дээлний дотуур цамцгүй яаж байх билээ. Эгч нь нэг юм оёулсан юм. Таарах нь уу гээд ѳгѳв. Саруул ѳѳрийн эрхгүй нулимсаа барьж чадахгүй дуслуулна. Саруул бүгдийг ѳмсѳѳд толинд харвал үнэхээр ѳѳрийгѳѳ ч танихааргүй сайхан харагдана. Должин эмгэн дээлийг нь мялаан ерѳѳлийн үг хэлээд духан дээр нь үнэрлээд:
- Миний хүү чинь сайхан залуу болжээ. Жаахан дадгар харагдана уу даа хѳгшрѳѳд юм оёх ч холдож дээ гэвэл Шүрээ:
- Яг таарсан байна аа, ээж минь гэв. Саруул нулимсаа арчин:
- Та нартаа маш их баярлалаа гээд ширээн дээр тавагласан буузнаас идэхдээ хүртэл ганц хоёр нулимс дуслуулна. Сэргэлэн:
- Миний дүү чинь манай гэрийн гишүүн шүү дээ. Баярлах юун, энэ жил бүр зориуд бид ярилцсан юм. Чамайгаа бас хүний адил авч явна шүү. Уйлах юу байхав гээд энэ жилийн бѳх харин сайхан болох нь дээ. Маргааш ѳглѳѳ хоёулаа Овоон дээр гарч хийморио сэргээе гэв. Саруул толгой дохин гэрээс гаран битүү шөнийн харанхуйд нулимсаа залгин “Хөөрхий Должин эгч минь “Эм тариагаа аваарай” гэсэн мөнгөөр ийм сайхан дээл хийгээд ѳгчих гэж ямар ч их хайр вэ?” гэж шивнээд ер нь ѳѳрѳѳ л эмийг нь авч ѳгч байя гэж бодно. Саруул эргэн гэрт орвол Шүрээ шагай дэлгэн алаг мэлхий ѳрѳн сууна. Бүгд инээлдэн халуун бүлээрээ шагай наадгай тоглов. Ѳглѳѳ үүрийн жингээр Саруул, Сэргэлэн хоёр хажуу айлын 2 залуустай Овоон дээр гарав. Саруул анх удаа ирж буй нь энэ. Идээ таваг засан наран ургах зүг харах түмэн олон ямар их байгаа нь ойлгомжтой. Сэргэлэн, Саруул хоёр буцаж ирэн шинэлэв. Хажуу айлын хүмүүс Должин эмгэнд золгож хүндлэж буйгаа илэрхийлнэ. Ийн хүмүүсийн хѳл татраагүй байтал хаалга онгойн дээл хүрэм ѳмссѳн ханагар залуу орж ирэв. Саруул нүдэндээ ч итгэсэнгүй. Цэнгэл инээмсэглэн зогсож байв.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (141)