Үргэлжлэл....
Саруул нүд рүү нь эгцлэн хараад:
-Сайн байна уу хэмээн даруухан мэндлэхэд Нандиа:
-Чи чинь намайг яаж олов оо. Чамтай уулзсандаа баяртай байна. Хүүе, энэ чинь Нараа юу даа. Танигдахын аргагүй болж шүү. Та хоёр ор л доо хэмээн хаалга онгойлгон урив. Нараа түрүүлж оронгоо:
-Чамтай уулзах гэж бэдрэн явсаар хүнд дурлах шахлаа гээд инээмсэглэнэ. Гурван найз хэсэг суун нутаг орон багын явдлаа дурсан ярилцаад шѳнѳ болгов. Нандиа энэ нэг ѳрѳѳ байранд найз залуутайгаа амьдардаг гэх бѳгѳѳд та хоёр хоноод яв гэв. Саруул эмнэлэгт хүн сахина гээд Нарааг үлд гэлээ. Нараа ч шѳнѳ хайчих вэ. Нандиатай буу халж суухыг илүүд үзэв. Саруул гэрээс гаран явах зуураа Нандиаг олж уулзсандаа л баяртай байв. Эмнэлэг дээр ирэхэд Хонгор ирсэн байх ба Саруулыг хараад “Ашгүй чи ирлээ би ажилтай явлаа шүү” гэсээр явахад Саруул ч за гэсээр унтаж буй Тѳмѳрийг харах зуур зѳвхѳн Нандиаг л бодон сууна.
Ѳглѳѳ болж утас дуугарна. Нараа Нандиагийн утсаар ярьж байх ба найз нь яаралтай буцах боллоо дараа тухтай ирье гэрт ажил гарлаа гэв. Саруул “За би очлоо” гээд яаран гарав. Тѳмѳрѳѳд хоол унд ойртуулахаа мартсангүй. Ийн яарсаар Нандиагийнд очвол намхавтар нуруутай даруухан бор залуу байв.Саруултай гар барин:
-Сайн байна уу. Миний нэр Золбоо. Би ээлжийн ажилтай болохоор Нандиад их санаа зовдог юм. Харин ѳчигдѳр багын найзууд уулзсан сайхан ѳдѳр байж. Ирж байгаарай гэв. Саруул дотроо “Энэ чинь нөгөө кино театрт үзсэн залуу биш байна” гэж бодож байтал араа угаалгын ѳрѳѳнѳѳс гарч ирэн:
-Өѳ ашгүй, миний найз ирчих вүү. Одоо хөдөлцгөөнө өө. Нандиа минь ярьж байна шүү. Намайг цоожтой авдар л гэж итгээрэй гэхтэй зэрэгцэн Саруул, Нандиа болон ѳѳрийгѳѳ Золбоо гэж танилцуулсан залууд хандан:
-Сайхан танилцлаа. Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж хэлээд явцгаав. Замдаа Саруул Нараагаас:
-Нандиа та хоёр ѳчигдѳр юу ярив хэмээн асуувал Нараа:
-Нууц л бол нууц шүү дээ хэмээн инээгээд “За найз нь намар л тухтай ирье дээ. Хэдэн мал хэцүүдэж байна гэнэ” гэв. Хоёул Саруулынд очиж хувцас хунараа солиод Драгон буюу авто бааз оров. Саруул:
-За сайн яваарай найз минь гээд Нараа тэврэн авч:
-За хичээдэг юм шүү, май үүнийг ав гээд мѳнгѳ ѳгѳв. Саруул хэрэггүй дээ гэхэд талыг нь Нандиад ѳгѳѳрэй. Өглѳѳ хѳргѳгчийг нь онгойлгосон хоосон байсан, эргэж тойрч байгаарай. Их л зовж байгаа бололтой. Надад хѳдѳѳ очоод наадах чинь хэрэг болохгүй чи мэднэ дээ гээд инээв. За найз нь явлаа гээд автобусандаа суув. Саруул “Нандиад ѳгѳѳрэй гэсэн болохоор мѳнгийг нь авав”...
16 дугаар хэсэг
Энэ ѳдрѳѳс хойш даруй хэдэн сар нүд ирмэхийн зуур ѳнгѳрчээ. 9 сарын 1 болох дѳхжээ. Саруул Анагаахын ухааны их сургуульд толгой ѳвдѳхгүй элссэн бөгөөд Тѳмѳр ч эдгэрч шинэ сургуульдаа орохоор бэлдэнэ. Харин ѳнѳѳдѳр Уянга гадаад руу сурахаар эх орноосоо явах ѳдѳр билээ. Саруул энэ ѳглѳѳ эртлэн босч Уянга руу залган хаана уулзахаа тохирч ѳнѳѳдѳр амласан ёсоор кино үзэн бэлэг ѳгѳх ёстой билээ. Саруул маргааш оюутны дотуур байр руу нүүх тул Должин эмгэнийд очиж зарим юмаа үлдээхээр баглана. Должин эмгэн ч Саруулд:
-Олонтойгоо байсан нь дээр. Чи намайг сахиж суугаад яах вэ. Тэгээд ч эндээс сургууль чинь хол, үдэш орой хэцүү. Чи сургуульд орсон чинь сайхан хэрэг. Бид хоёрын зорьсон хэрэг бүтэж байна гэсэн үг. Эгч нь яах вэ, алзахгүй. Шүрээ нь овоо гайгүй ажилд орсон. Сэргэлэн ах нь ч ажилд орсон. Одоо хичээл сурлагадаа л анхаар, чи минь. Би яах вэ, ээж чинь үүнийг л хүсэх байсан гэж хэлсэн билээ. Саруул юмаа баглаад Должин эгчийнд хагас зүйлээ үлдээн маргааш нүүнэ гэхэд Шүрээ Должин эмгэн хоёр нулимсаа нуун, ирж байгаарай даа хүү минь гэхэд Саруул:
-Нүүсэн нэртэй ч гэсэн эндээсээ холдохгүй шүү дээ, ирэлгүй яахав гээд Итгэлийг ѳргѳн “За удахгүй уулзъя, том залуу минь” хэмээн ѳхѳѳрдѳнѳ. Шүрээ:
-Хоол одоохон боллоо. Идээд яв. Саруул аа гэв.
Должин эмгэн энэ үед бор авдраа ухан нилээн хир болсон цагаан даавуутай жижиг боодолтой зүйл гаргаж ирээд:
-Энэ ном чамайг муу бүхнээс хамгаална хэмээн арц, хүж уугиулан адислаад Саруулд ѳгѳв. Саруул Должин эмгэнийг шүтлэгтэйг мэдэх ба ѳгсѳн зүйлээс татгалзаж болохгүйг ойлгож байв. Саруул сѳгдѳн бариад:
-За, би хичээнээ гээд духандаа адис аван ѳнѳѳх номыг авав. Должин эмгэн ч нулимсаа барин:
-Муу ээжид чинь очих нүүртэй боллоо хэмээн үнэн голоосоо баярлаж буй нь илхэн. Саруул хоол идэж дуусаад удахгүй ирнэ ээ гэсээр явав. Автобусанд суун Должин эмгэний сүү шиг ариун нандин сэтгэлийг эрхгүй санан “Удахгүй би ирж таныгаа авна аа” гэж дотроо шивнэнэ. Айл л болсон хойно “Аяга шаазан мөргөлдөх” нөхцөл шалтгаан байдгийг Саруул мэдэх билээ. Ийн бодсоор удалгүй “Ѳргѳѳ” кино театр дээр ирэв. Уянга гадаа нь зогсож байв. Саруулаа гэсээр гараараа даллан ирээд хацраа ѳгѳв. Саруул:
-За боль доо, хүн хараад байхад гэнэт яагаад байгаан гэсээр дотогш ороод ямар кино үзэхээ харан ярилцав. Кино ч дуусч Уянга шѳнѳ нисэх тул Саруултай явтлаа хамт байна гэж шийджээ. Саруул нэгэн тохилог ресторанд Уянгыг урьжээ. Саруул Уянга руу харан:
-Би чамд насаараа ѳртэй гэж боддог. Чи бол гайхалтай эмэгтэй хүн, маш сайхан сэтгэлтэй магадгүй чамайг надтай танилцаагүй бол би ѳдийд зорилгодоо хүрч их сургуульд элсээ ч үү, үгүй ч үү. Надад яагаад ингэж сайн ханддагийг мэдэхгүй ч ѳнѳѳдѳр би чамд чинь сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлье. Чамд надад ѳгѳх үнэтэй зүйл байхгүй. Гэхдээ би чамайг хүлээнэ гэж амлаж байна гээд түүнийг тэврэв. Энэ удаа Саруулын зүрх хүчтэй цохилж байлаа. Уянга нулимсаа барьж ядан:
-Би чамайг хэлэхгүй бол ѳѳрѳѳ хэлээд явна гэж бодож байлаа хэмээн нулимс унагана. Анх удаа эмэгтэй хүн насанд хүрснийг хүлээн зѳвшѳѳрч ѳѳрийг нь хүлээнэ гэж амласан нь Уянгыг ихэд догдлуулжээ. Саруулын дотор яг юу бодогдож байгааг хэн ч таашгүй. Саруул Уянгын нулимсыг арчин:
-Хичээлээ сайн хийнэ шүү, наашаа битгий яараарай. Би хүлээнэ л гэсэн бол хүлээнэ гэнэ. Уянга ч ѳнѳѳдѳр аз жаргалаар дүүрэн байх ба явахдаа бас л Саруулд хоргодсоор. Ингээд онгоцны буудал дээр ирэхэд Уянгын аав, ээж, ах, дүү, Бат ахынхан ч хэдийн иржээ. Саруул болон гэр бүлийнхэн сайны ерѳѳл хүргэн цагаан сүү барин салах ёс хийнэ. Уянга уйлахгүйг их л хичээсээр онгоцондоо суун эргээд очмоор санагдсан ч сандал дээрээ уйлан сууна . Саруул Батын машинд суун хөдлөхөд нулимс нь яагаад ч юм дусална. Заяа / Батын эхнэр/ Саруулаа миний дүү Уянгад сайн юм уу гэхэд Бат:
-За, чи одоо юу яриад байгаа юм бэ. Хүүхдүүд бие биендээ дасахгүй яадаг юм гэхэд Заяа инээн:
-Чи чинь нилээн уйлсан даа. Намайг Франц явахад хэзээ ирэх юм бэ гээд л хэмээн инээд алдахад Бат “За тиймээ тийм” гээд хурдаа нэмэв.
Энэ ѳдрѳѳс хойш 3 сар ѳнгѳрчээ. Уянга Саруултай интернетээр харилцаж, утсаар байнга ярина. Саруул шинэ ангидаа дасах, байрныхаа ах нартай учраа олох дээр нь ажилдаа цаг зав гаргах гээд хувь хувьсгалын ажил шилээ даран ундарсаар ... Үүний дотроос Должин эгч эмнэлэгт хэвтсэн нь хамгийн их сэтгэл түгшээж байлаа.
Саруул байрандаа нэг өрѳѳнд 4-үүлээ амьдрах бѳгѳѳд нутаг нутгаас ирсэн хүүхдүүд оржээ. Хамгийн ахмад нь 3-р курсын оюутан, ѳѳрийгѳѳ Цахиур ах гэж дуудуулах дуртай нилээд хѳдѳлгѳѳнтэй байрын залуу, дараа нь 2 курсын казак залуу, нэрийг нь Бек гэж товчилж дууддаг байв. Тэгээд энэ жил шинэ оюутан Саруул, Түмэндэлгэр хоёр. Түмээ голдуу хамаатан ахынх руугаа явчих тул ихэнхдээ 3 уулаа байна. Саруул хоол унд хийх, хог шороо цэвэрлэхийг ѳѳрѳѳ санаагаараа хийчихдэг тул Цахиур их л сайн. Харин Бек их дуугүй юм ярих нь цѳѳн залуу байв. Саруулыг байрны наана цаана хоргоож тамхины мѳнгѳ нэхэх этгээд цѳѳн боловч тааралдана. Саруул нэгэн удаа сѳргѳлдѳн ах курсын хэдэн залуустай муудалцан гар зѳрүүлж золтой л сургуулиасаа хѳѳгдчѳѳгүй. Харин Цахиур түүнд:
-Эвтэйхэн салж бай, тэднээс. Курсын ялгаа энэ жил мэдэгдээд л байхгүй болно. Шүдээ зуугаад хэдэн шанаа даах чадал байгаа биз дээ гэснээс хойш Саруул тэрсэлдэхгүй аргалахыг хичээн зарим үед бэлэн тамхитай, задгай мѳнгѳ халаасандаа ч хийж явдаг болж. Саруул бие бялдар чанга чийрэг, тэгш ѳндѳр нуруутай нилээн хал үзсэн байрын хэрсүү залуу. Тэгээд ч тэр нэгэн зодоон дээр хэн болохоо харуулаад авсан тул хязгаартай. Нэг ёсондоо зарим нь илт дээрэлхэж чаддаггүй байв. Цѳѳн хэдэн том гарын “улирсан” атманууд шанаа ѳгѳх нь тохиолддог л зүйл. Саруул ч ѳдѳр хоног ѳнгѳрѳх тусам оюутны амьдралдаа дасч эхлэв. Хичээл номын тухайд Саруул их хичээнгүй оюутан болохоор зарим багш нарын хараанд тусчээ. Ангидаа 35 хүүхэдтэй ч тэдний 7 нь эрэгтэй. Тэдгээрээс гурав нь хичээлдээ ирэх нь цѳѳн 4 идэвхитэй оюутны нэг нь Саруул юм. Саруул ангидаа Болороо, Энхжин болон Нармандахтай арай дотно найзална. Мандах, Саруул хоёр бол сургууль дээр салдаггүй найзууд билээ. Саруулийн байх зуур Уянга алс хол хүний нутгаас /Солонгос/ Саруулыг санан санан интенетээр уйлах нь элбэг болжээ. Хоёул yahoo messenger чат ашиглан холбоо барина. Саруул хааяа гадаад руу ярих тусдаа карт авч хэдэн минут яриад л тасарна. Хичээлийн бус цагаар номын сан хааяа интернетед ѳнжинө.
Саруул ѳнѳѳдѳр Должин эмгэний хэвтэж буй эмнэлэг рүү яарна. Шүрээ их л айсан шинжтэй ярьсан тул сандарч буй нь ойлгомжтой. Саруул элдвийг бодсоор эмнэлэгт орон хайсаар Шүрээтэй уулзахад Шүрээ:
-Гайгүй ээ, би айсандаа чам руу арай ѳндѳр дуугаар ярьчихаж. Санааг чинь зовоочихлоо. Уучлаарай гээд Должин эмгэний хэвтэж буй ѳрѳѳг заав. Саруул ѳрѳѳний хаалгыг аажуухан нээж орон хѳлсѳѳ гарынхаа шуугаар шувтартал Должин:
-Ишш, миний хүү. Хүүгээ айлгачихав уу даа . Хичээл ном нь сайн биз дээ. Би үхэхгүй ээ, болоогүй шүү. Чамайг ямар ч байсан хүнтэй сууж хүүхэдтэй болохыг харна гэхэд Саруулын сэтгэл тайвширч:
-Тэгэхгүй яах вэ, та минь. Сэтгэл санаагаа ѳргѳж байгаарай гээд инээмсэглэнэ. Хөгшин нутгаас гарснаас хойш анх удаа эмнэлэгт ирж буй нь энэ билээ. Саруул ѳрѳѳнѳѳс гаран Шүрээгээс юу болсныг асуувал даралт нь унаад ойчсон. Би айгаад түргэн дуудахгүй яах билээ гэнэ. Саруул:
- За тэгэхээр эмнэлэгт ирснийх хэвтүүлж эмчилгээ хийлгэе. Ѳѳрѳѳ ирэхгүй хүн шүү дээ гээд эмчийн зүг явав. Саруул учирлан гуйж байж эмнэлэгт хэд хоног сунган хэвтүүлэхээр болов. Улсын эмнэлэг бие нь гайгүй бол гаргах нь байдаг л асуудал билээ.
17-р хэсэг
Саруул Шүрээд хандан утсаар байнга яриарай. Би байрнаасаа эргэж тойръё, ойрхон ч юм гэв. Шүрээ хичээлдээ анхаараарай би орой ирж байя, ѳглѳѳ л чи цай дѳхүүлээд ѳгчиж бай гээд хоёул эмнэлэгээс гарч явцгаав. Саруул байр руугаа алхаж явтал араас нь “Хүүе хэнээ” гэж дуудав. Эргэж харан:
-Чи чинь нѳгѳѳ найз хэн билээ гэхэд:
-Хүслэн гээч. Чи Саруул байх аа, эртээд орой чамайг мѳн үү, биш үү гээд таньж ядаад харж байлаа гэв.Саруул:
- Би энд ойрхон байранд байгаа, оюутан болсон гээд инээхэд Хүслэн:
-Шинэ оюутан юм биз дээ. Би хуучин байрандаа байгаа гээд Нандиатай ойрд уулзав уу? гэхэд Саруул:
-Хүүтэй болсон гэж сонссон. Ерѳѳсѳѳ уулзаагүй, харин сайн хүнтэй суусанд нь баярлаж байгаа гэвэл Хүслэн:
-Сайнаа ч хат даа хэмээн их л дурамжхан хэлээд Нандиа дараа сараас энд ирж магадгүй. Бүр цуг амьдрах байх гээд Саруулын утасны дугаарыг тэмдэглэж аваад баяртай гээд цааш алхав. Саруул “нярай хүүхэдтэй хүн энд яаж амьдрах билээ, нѳхрийг нь юу гэчхэв дээ. Арай муу юм болсон юм биш байгаа” гэж бодон эргээд л Нандиад санаа зовнино. Саруул байрандаа ирэн хоол унд хийгээд хааяа зурагт гаргадаг коридорт гарч зурагт үзэх ба заримдаа байрны номын санд сууна. Саруулыг шохоорхож харах дээд курсийн эгч нараас эхлээд үеийнх нь охид ч байдаг тул Саруулыг номын санд суухад хажууд нь суух охид бас мэр сэр байна. Саруул энэ үед зѳвхѳн “Уянга намайг хэзээ ч орхихгүй, би итгэж байна” хэмээн ѳѳртэйгѳѳ л дотроо ярина. Мѳн Нандиад сэтгэл нь зовон хаана байгаа бол ирэхээр нь л тухтай уулзаж ярилцъя гэж бодно.
Удалгүй Должин эмгэний бие тэнхрэн царай зүс ѳнгѳ орж эмнэлгээс гарах болжээ Саруул хуучны найз Цэнгэлийг дуудан машинд нь суулган ѳнѳѳх Зүүн салаанд орших Сэргэлэнгийнх рүү хѳдлѳв. Цэнгэл Саруул руу харан:
- Чи чинь хэсэг таг чиг байлаа шүү найз нь. Цагдаагийн акедемид орсон шүү дээ. Чам шиг толгойгоороо ороогүй ээ, за тэр яахав. Тухтай уулзаж жаахан буу халъя байз гээд инээхэд Саруул:
-Чиний дүрэмт хувцас чамд сайхан зохиж шүү. Олигтойхон хичээгээд, сайн сураад тѳгсѳѳрэй дѳѳ, Андаа! гэв. Должин эмгэн арын суудлаас:
-“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг дээ, хүүхдүүд минь. Бие биедээ түшигтэй яваарай гэж захина. Сэргэлэнгийн гадаа ирэхэд Сэргэлэн хаалга онгойлгон Саруулыг тэврэн үнсээд:
-За сайн уу, миний дүү гээд ээж гэсээр Должин эмгэнийг түшин гэрт орцгоов. Саруул гэрт орвол Шүрээ, Бадам хүүхдүүд бүгд байна. Бадам Саруулыг дээш суулган хүндлээд:
-Манай Саруул их сайхан залуу болжээ гэхэд Сэргэлэн:
-Хэлээд юүхэв. Ся ч таньж ядлаа шүү гэх зуураа Должин эмгэнийг орон дээр түшин суулгав. Должин эмгэн:
-За би арай түшүүлэхдээ тулаагүй байна. Харин энэ таяг их зүгээр юм. Саруул минь л авч ѳгсѳн энийг хардаа гээд Шүрээ рүү дохино. Шүрээ барьж үзээд:
- Баярлалаа Саруулаа гээд хоол цай хийхээр босов. Сэргэлэн Цэнгэлийг харан:
-За, энэ жавхаатай залуу чинь хэн бэ. Тѳрийн хувцас цаанаа л бас сүртэй шүү, Эр хүнийг жавхаажуулдаг гэсээр ѳнѳѳх Саруулд ярьж ѳгдѳг байсан цэрэгт тохиолдсон явдлуудаас ярин инээд хѳѳр бэлэглэн сууна. Хоол ч болж Саруул идчихээд “Санасан байна шүү гэрийн хоолоо” гээд духанд бурзайсан хѳлсѳѳ шувтрахад, Бадам инээмсэглэн:
-Гэрийн хоол гэнээ, миний дүү ойрхон ирж бай. Чамайг утсаар ярихгүй хэд хонохоор л ээжийн санаа зовоод хэцүүддэг гэв. Ийнхүү Саруул Цэнгэл хоёр:
-Сайн сууцгааж байгаарай, дараа ирнэ гэсээр гэрээс гаран машиндаа сууцгаан хѳдѳлцгѳѳв.Цэнгэл яриа ѳдѳн:
-Жирийн сайхан монгол айл байна шүү гэхэд Саруул:
-Надад ач буянтай харж хандаж явах ёстой миний цор ганц гэр бүл минь юм шүү дээ гэвэл Цэнгэл:
-Тийм байж. Гэхдээ тэр Шүрээ гээд охин хѳѳрхѳн юм аа, тийм ээ. Царайлаг хоол ч их гоё хийдэг юм байна гээд жуумалзана. Саруул:
-За чамд тохирох хүн ердѳѳсѳѳ биш. Муу ч үгүй би ах нь шүү гэнэ. Цэнгэл инээн:
-За, за ахаа хаашаа явах уу. Чи ер нь надаас бүгдийг хол байлгадаг шүү. Нѳгѳѳ Уянга хаана яваа вэ. Хараагүй удаж, санаад байна гээд Саруулын уурыг албаар хүргэх гэж ѳднѳ. Саруул:
-Гадаадад хэлснээрээ сурч байгаа Холбоотой байгаа бид хоёр гэж ойр зуурын юм ярилцсаар Саруулын амьдардаг оюутны хотхонд ирэв. Цэнгэл багаажаа онгойлгон Сэргэлэн ахын ѳгсѳн мах шѳл боорцгийг гаргана. Саруул:
-Наад чинь юу вэ гэхэд Цэнгэл:
-Түрүүн Сэргэлэн ах хийлгэсэн юмаа. Чамд мэдэгдээгүй очоод ѳгѳѳрэй гэсэн гэхэд Саруул:
-Ишш хѳѳрхий, ѳѳрсдѳѳсѳѳ илүүчилж л дээ хэмээн дотроо шивнээд нулимс цийлэгнүүлэв. Цэнгэл тортой болон жижиг шуудайтай зүйлүүдийг шүүрэн аваад:
-За хаашаа явах вэ. Чиний амьдралыг тольдож хармаар байна гэхэд Саруул зам зааж байрандаа оруулан дээш гаран ѳрѳѳндѳѳ оруулав . Ѳрѳѳнд Түмээ Бек хоёр л байв. Саруул ийшээ тавь гэж нэг булан зааж ѳгѳв. Цэнгэл:
- За тэгээд амьдраад байгаан биз дээ гээд Саруулын орон дээр суун нааш цааш хѳдлѳн гүй ээ яах вэ. Пүрш нь хэдэн хүн даах уу гэх зэрэг марзан зүйл асуухад Саруул нѳгѳѳ хоёроосоо санаа зовохдоо За гаръя гэсээр Цэнгэлийг дугтран гарав. Цэнгэл энд тэндэхийг ажиглан явав. Саруул байрнаас гарангуут:
- Хоёулаа дараа нэг гоё гаръя. Би чиний хэлснээр л хажууд чинь хань болно. Одоо харин сургууль орж номын санд сууна гэвэл Цэнгэл:
-За ойлголоо. Дараа яг шүү, би ч ажилтай явлаа. Дараа Сэргэлэн ахынх руу цуг явна шүү гээд инээхэд Саруул:
- За би хэлсэн шүү гэж инээмсэглэл тодруулан Баярлалаа найз минь гээд гараараа даллана. Саруул эргэн ѳрѳѳндѳѳ орж ирвэл Түмээ шуудайтай зүйлийг сонирхон харна. Саруулд урьд ѳмнѳ ийм зүйл ирж байгаагүй тул Бек ч мѳн нүдний үзүүрээр харах нь мэдээж. Саруул шуудайг нээн харвал хамгийн дээр дулаан хѳнжил болон орны даавуу, шинэ цамц, ѳмд мѳн борц, хамгийн доор хонины хаа, гуя байв. Саруулын сэтгэл хөдлөхргүй байж чадахгүй байлаа. Тортой зүйлийг нээвэл боорцог байв. Саруул ширээн дээр тавин ѳрѳѳний 2-оо дайлав. Түмээ сая ам нээж:
-Мах яг дуусч байсан юм. Харин борц чинь сонин байна. Өнѳѳдѳр борцоороо хоол хийцгээе. Би хийнэ гэв. Саруул махнуудыг шинэ торонд хийн айлын хѳргѳгчинд хийгээд орны даавуу хѳнжлѳѳ сольж, шинэ ѳмд, цамцаа ѳмсѳѳд сургуулийн зүг гарч одов. Болороо сургуулийн гадаа тамхи татан зогсоно. Саруулыг ирэхэд Болороо:
-Чи нэг л ѳѳр харагдаад байх шиг хувцсаа сольжээ дээ. Нэг хувцастай нь удаан хараад байхаар нүдэнд бүр дасчихаж, за тэр яах вэ. Маргааш шалгалттай гэнээ гээд эргэн сургууль руу орцгоов. Саруул:
- Чи наад тамхиа болиоч. Эмэгтэй юм байж гэж байнга уурладгаараа уурлана. Номын санд орвол Энхжин, Мандах хоёр сууж байх агаад Мандах Саруулыг харан:
-Шалгалттай гэнээ. Чи ч яахав. Би яана аа гэхэд Энхжин яахав дээ, муу л авна биз. Чи ер нь ПС тоглоод л хонодог биздээ гээд уурлана. Саруул инээмсэглэн дэвтрээ дэлгэн сууж байтал гэнэт нэгэн хүн Саруулаа гэж дуудав. Харвал Хонгор байв. Хонгор ирэн мэндлээд:
-Чамайг манай сургуульд орсон гэж дуулсан ч тааралдахгүй л байлаа. Ашгүй ингэж таарах гэж “За сонин сайхан юутай вэ. Ойрд яагаад ярихгүй удав. Зун гэрийн ойролцоо нэг удаа таарсан шүү дээ” гэв. Саруул:
- Харин тиймээ, чиний утас холбогдохгүй байсан. Тѳмѳртэй холбоотой байгаа шүү дээ гэхэд Хонгор:
- За тийм дээ цаад чинь нарийн юмаа ярих биш дээ. Би дугаараа сольчихсон юм, энэ гээд цаасан дээр дугаараа бичиж үлдээгээд дахиж олон таарах байхаа, хичээлээ хий дээ гээд явав. Мандах, энэ эгч чинь ёстой сурлагатай гэсэн. Олон олимпиадад түрүүлсэн байна лээ гэхэд Болороо:
- За чи яаж мэдсэн юм бэ? гэв. Мандах хүндэтгэлийн самбар дээр байдаг ш дээ, цом медальтай зураг. Өө, та нар ёстой, за за очиж хараарай гэнэ. Саруул инээмсэглэн хичээл гээд л их завгүй байдаг байсан ийм учиртай байжээ гэж бодно. Ийн дөрвөн найз элдвийг ярилцан хичээлээ хийн нилээн орой болтол суув. Саруулын утас дугарав. Саруул утсаа аван хэн бэ? гэвэл:
-Хүслэн байна аа, чи ирж чадахуу. Манай байранд Нандиа нүүгээд ирчихлээ гэв. Саруул шууд л:
-Өө за, Би одоо очлоо гээд утсаа таслав. Мандах Саруул руу их чухал харан:
- Хаашаа явах нь уу. Чи ингэж сандардаггүйсэн гэхэд Энхжин:
- Эмэгтэй хүн л байна асуух юун гээд инээмсэглэхэд Саруул:
- Найзуудаа өглөө уулзъя. Би ажилтай болчихлоо гэсээр номын сангаас гүйн гарав. Гүйсээр Хүслэнгийн оюутны байрны гадаа ирэв. Яг урдаас нь бага наснаасаа ижилдэж тоглож өссөн найз, мөн зүрх сэтгэлийн нууцхан хайр нь инээмсэглэн зогсож байв Нандиа Саруултай мэндлээд:
-Чамайг чадна гэж би мэдэж байсан юм. Баяр хүргэе шинэ оюутан болсонд чинь гээд би энд Хүслэнтэй түр амьдрахаар болсон. Сургуульдаа энэ жил буцаад орсон гэв. Саруул Нандиаг харж зогсох нь л аз жаргалтай санагдана. Түүний инээмсэглэл яг л тэр хэвээрээ, хэсэг Нандиаг харж зогссоноо:
- Чамтай ойрхон байх нь ашгүй. Манай байр тэр гээд ойрхон заагаад хүүхэд чинь хаана байгаа гэж асуув.Нандиа хүүхэд аав дээрээ байгаа гэхээс өөр юм ярьсангүй. Хүслэн байрнаас гарч ирээд:
- Өө ашгүй, Саруул за тэндээс тэр юмнуудыг зөөгөөрэй гээд гараараа заав. Саруул Нандиагийн гэх өмчийг зөөн тэр хоёрын өрөөнд оруулав. Хүслэн Саруулыг суулган цай хийж өгөөд:
- Нандиа чинь ирсэнд надаас илүү баяртай байгаа байлгүй дээ гээд инээв.Саруул:
- Тийм ээ баяртай байлгүй яахав дээ. Харин хэр удах юм бол доо гэвэл Нандиа удахгүй ээ гээд хаалгаар гарав. Хүслэн Саруулд хандан:
-Хадмуудтайгаа таарахгүй, найзыг минь бараг хөөсөн юм шиг байна лээ. Хэлж ярих хүнгүй болохоор муусайн юмнууд дээрэлхэж байхгүй юу. Би тэгж байгаад очно гэж бодож байгаа. Тэр муу нэг авгай гэх мэт олон үг бувтнаад, за Саруул минь хэцүү байхад нь олон юм асуув аа. Чамд л гэж хэллээ шүү гэв. Саруул толгой дохин:
- За юу гэж дээ, найз нь одоо явъя даа. Нандиатай маргаашнаас уулзъя гээд гараад явав. Саруул байрнаас гаран харих замдаа Хүслэнгийн хэлсэн үгийг бодон Нандиаг ямар их шаналж байгааг төсөөлөхөд ч хэцүү санагдана. Энэ өдрөөс хойш Саруул Нандиатай үе үе тааралдах ба байранд нь ч очин уулзана. Хичээл ном хоол унд хийх нь ихсэв. Бараг сарын хугацаа өнгөрч шинэ жил дөхжээ. Харин Уянгатай өдөр бүр ярьж интернетээр харилцах нь багассаар л байв. Шинэ жил дөхсөн нэгэн өдөр Хүслэн, Саруул хоёр инээлдсээр орж ирэхэд Нандиа дээр зочид иржээ. Түүний жаахан хүү болон Золбоо ирсэн байв.
18-р хэсэг
Золбоо Саруулыг харан:
- Хүүе сайн уу? гээд их л дотночилон гар барив. Хүслэн Золбоо руу илт хялалзана. Саруул хүүг тэврэн “Ямар том болоо вэ?” гээд үнсэв. Нандиагийн нүднээс нулимс дуслан байх нь нэг л юм болсныг илтгэнэ. Саруул Золбоог хоёул гарч жаахан суух уу гээд авч гарав. Нандиа босох гэтэл Хүслэн хориглон:
- Саруул ухаантай хүн, яах ч үгүй ээ, орхи гэв. Саруул байрнаас гарангуут Золбоог унатал цохив. Золбоо газар унан өөрийг нь яагаад цохиж байгааг мэдэж байгаа тул Саруултай зодолдсонгүй .
Саруул:
-Чи ямар арчаагүй залуу вэ. Би чамайг ийм гэж санасангүй. Миний найз өнчин өрөөсөн байж болно. Гэхдээ чам шиг юмаар дээрэлхүүлж чадахгүй шүү гээд дахин нэг дэлсээд авав. Золбоо босон:
- Тиймээ миний буруу. Би чамайг ойлгож байна, дахиад зодвол зод. Би чамд гомдохгүй гэв. Саруул дахин цохих гэж далайгаад больж эргэж харан алхав. Золбоо ч араас нь дагав. Саруул дэлгүүр орон хоёр шил пиво аван гарч ирээд нэгийг нь Золбоод өгөв. Саруул ер уудаггүй ч энэ удаа яагаад ч юм пиво задлаад балгав. Золбоо ч задлан байрны нэгэн саравчинд сууцгаав. Золбоо ам нээн:
-Энэ жил дүү оюутан болоод ирсэн юм. Нэлээн эрх өссөн дураараа юм. Ээж, аав юм хэлүүлэхгүй хэцүү юм. Нандиатай муудаж хэрэлдээд байхаар нь би цохиж авах нь ойлгомжтой. Түүнээс хойш л энэ хэрүүл дуусаагүй. Намайг байхгүйд ээж ч ирээд, дүү ч хэрэлдээд Нандиаг минь их зовоодог юм шиг байхаар нь яалт ч үгүй ээжийнхээ өмнөөс босох, эхнэрээ гэх үү. Үнэхээр хоёр талд хэцүү л явна. Муу ч үгүй төрсөн эх минь шүү дээ. Гэхдээ ч намайг сал сарни гэж арай хэлдэггүй юм аа. Яг яагаад байгаа учрыг нь ойлгохгүй л явна. Найз нь дулаарахаар гэр бариад Нандиагаа аваад гаръя гэж бодож байна даа. Ямартай ч Нандиагаасаа хүүгээсээ салж чадахгүй гэхэд Саруул Золбоогийн нүд рүү хараад:
- Уучлаарай саяны явдалд. Чамайг би буруу бодож явж. Амьдралд бишгүй л зүйл тохиолдоно. Ээжийнхээ өмнөөс яаж босч болох вэ. Цаг хугацааны эрхээр зөөлөрнө, уяхан хүмүүс шүү дээ, ээжүүд. Нандиа та хоёр л бие биенээ ойлгож байвал л болох нь тэр гэвэл Золбоо нулимс унаган:
- Нандиа цуг байя гэхээр дургүйцээд байх юм. Одоо хүүхдээ өгөхгүй авна гэж зүтгээд байгаа. Болно л доо. Хичээлийн хажуугаар хэн харах вэ дээ. Уг нь манай аав гэрт хардаг юм. Нандиаг олж ир гээд аав л их загнах юм даа гэв. Саруул:
- Би Нандиад сайн хэлнэ ээ, чи хаана байх орон байраа олчих. Гэр бүлээсээ тусдаа гарч байж л хамтын амьдрал эхэлнэ биз дээ. Чиний санааг мэдсэн болохоор найз нь чамд тусална аа гэв .
Саруул Золбоо хоёр ийн ярилцаад буцаад байранд ирвэл хоол унд хийчихсэн байв. Хүслэн Саруулд том аяганд хоол хийж өгөөд Золбоод жижигхэн тагшинд хийн өгөв. Саруул Хүслэнг яагаад ингэж хандаж байгааг мэдэхийн цаагуур мэдэж байв. Нандиа хүүгээ хувцаслаад:
-Ханиалгаад байна эмчид үзүүлье гэхэд Золбоо:
-Тэгье хамт явъяа гээд босов. Хүслэн хувцсаа өмсөх гэтэл Саруул Хүслэнг дугтран:
-Чамтай ярих юм байна гээд үлдээв. Гэр бүлийн гурав гарч одов. Хүслэн ууртай царай гарган:
-Энэ бүр нүдэнд хүйтэн харагдаад байгаа. Зэвүүн амьтан гэж заналтай хэлэхэд Саруул:
-Чи яаж мэдэж байгаа юм бэ. Нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байж битгий ингэ. Би ярилцсан, сая. Чиний бодсоноос өөр хүн гээд ойлгочих. Дахиж битгий хатуу хандаарай гэж хэлээд гараад явав. Саруул харих замдаа Золбоо муу хүн биш гэдгийг л ойлгож байв. Энэ өдрөөс хойш Золбоо байнга ирэх ба хүү ч Нандиа дээр байх болов. Харин хичээлтэй үед нь байрны найз нар нь ээлжлэн хардаг тул тэр хавьдаа л хүү бүгдийн өмч бас баяр хөөр болж байлаа.
12 сарын 31 ний өглөө Саруул эртлэн босч өрөөний хэд болох Цахиур ах, Бек, Түмээ нарыг сэрээн өнөөдөр баярын өдөр бүгдээрээ гоё тэмдэглэнэ биз дээ гэхэд Цахиур нойрмоглон:
- Тэгье ээ,жаахан унтаатахъя гээд хөнжлөө дээгүүрээ бүтээв. Саруул:
- Би өдөр тийшээ ирнэ ээ гэж хэлээд хувцсаа өмсөн гарч одов. Саруулын өнөөдөр яарч буй шалтгаан бол яах аргагүй Должин эмгэнийд очих билээ. Тэрээр шууд ажил руугаа явав. Ажил дээр очвол Бат түүнийг хараад инээмсэглэн:
-Өнөөдөр амарч байгаа ш дээ. Өө нээрээ тийм хоёулаа тооцоотой байхаа гээд хэдэн 10 мянгат тоолж өгөөд нөгөөдөр их ажилтай. Төмөрийг дуудаарай цаад чинь аар саар юм хийг. Мөнгө нь өөрт нь ч хэрэгтэй биз. Чадвал дахиад 2 ,3 хүн хэрэгтэй дээ гэв. Саруул толгой дохиод сайхан баярлаарай гэсээр Хархорин захын зүг явав. Захаас баярын юм цуглуулж хүүхдүүдэд бэлэг аван Зүүн салаа орох автобусанд суув. Должин эмгэний гадаа ирэн хаалга цохивол Нямка хаалга нээн:
-Хүүе энэ чинь Саруул уу даа, яахнав дээ, ийм их юмаар өөрөө л хүрээд ирэхэд болно шүү дээ гэсээр гэрт орвол Должин эмгэн орон дээрээ маань эргүүлэн суух ба Шүрээ төмс, ногоо арилган хүүхдүүд бужигналдан тоглож байв. Должин Саруулыг харан баярлан босч:
-Миний хүү хүрээд ирлээ гээд хацар дээр нь үнсээд ямар удаан ирдэггүй хүн бэ. Утсаар л ярьсан болох юм, хичээл ихтэй завгүй байдаг биз дээ хөөрхий минь гэсээр хажуудаа суулган сайтар ажиглан харна. Шүрээ Саруулыг ирсэнд баярлан:
- Чамайг орой ирэх байх гэж бодож байлаа гэвэл Саруул:
- Энэ жил талбай дээр байрныхантайгаа он гаргана гээд ярьчихсан юм. Тэгээд л эрт хүрээд ирлээ гээд Итгэлийг тэврэн “Сайн уу. Сайхан залуу минь. Чи бүр мундаг хүнд болжээ, май энэ чамд” гээд бэлэг өгөөд Сэргэлэн ахынхаа хоёр хүүхдэд ч бэлэг өгөв. Ширээн дээр торт болон шампанск тавиад “За би юу хийх үү?” гээд гадуур хувцсаа тайлав. Бадам :
- Саруул энэ хүүхдүүдэд юм авчирсаар байгаад одоо Саруул ах хэзээ ирэх бол гэж асуудаг боллоо. Яахнав дээ, өөрөө л хүрээд ирж бай, миний дүү гэнэ. Должин эмгэн ч дуугүй байсангүй. “Манай Сэмжид яг ийм хүн байсансан. Саруул яг дуурайчихсан юм, хөөрхий минь” гээд нулимсаа залгин:
- Миний хүүгийн хичээл ном сайн биздээ. Идэш хоол бэлдчихсэн байгаа. Нараа нь чамд бүтэн үхэр явуулсан байна лээ. Чиний өмчийн юм л гэсэн. Чамайг ирж ав гээд ирэхгүй хүн юмаа, одоо аваад яваарай гэв. Саруул инээн:
- Өө тэгээ юү. Нөгөөхөө явуулж л дээ. Аль дээр муу ээж минь тэднийд хоёр бяруу тавьж байсан юм гэсэн. Өсч үржээд 5, 6 тооны юм болсон гэж хэлж байсан юм. Би идэш залгуулаарай гээд хэлчихсэн юм. Надтай яриагүй 3 сар болж байна гэхэд Должин эмгэн:
- Сэмжидийн ухааныг гүйцэхгүй шүү. Хэдий завандаа тэр холын юмыг хардаг байна. Аргагүй л мундаг ухаантай хүн байсан даа, хөөрхий минь гээд дахин нулимсаа залгина. Саруул:
- Би өрөөлийг нь аваад явъя. Та нартайгаа хувааж идэлгүй яахав. Тэглээ ч хийх хөргөгч байхгүй гэв. Шүрээ инээмсэглэн:
- Саруул ингэж л ярих хүн дээ. Хоолгүй болохоороо ирээд аваарай. Сэргэлэн ах нутаг яваад манайх овоо идэш идсэн. Санаа зоволтгүй гээд “Чи буузны мах тат. Чамайг явахаас өмнө ширээгээ засъя” гэсээр бүгд дор дороо баярт бэлдэцгээн ойр зуурын юм ярилцана.
Бууз хийж дуусаад салатаа ч хутгачхав. Шүрээ өндөг мах шаран их л амттай хоол хийнэ. Хаалга дугарч Сэргэлэн орж ирэн Саруулыг харангуут:
- Өө Саруул гээд үнсээд За ахын дүү сайн уу. Хэзээ ирээ вэ. Ирэхгүй хүн юмаа чи, сурлага өндөр биз дээ. Ах нь гадуур яваад ойр зуур юм бэлдээд гэхэд нь түүнээс “жаахан юм” үнэртэж байв. Саруул:
- Өө сайн сайн түрүүн ирсээн. Таны ажил сайн биздээ бас жаахан “сүрчиг” сэнгэнүүлчээ юу даа гээд инээхэд Сэргэлэн:
- Чишш, баярын өдөр ш дээ гээд нүдээ ирмээд хоймортоо суугаад цай аягалан ууна. Төд удалгүй ширээгээ засан бүгд тойрон суув. Саруул идэш авч явахаар болсон тул Цэнгэлийг дууджээ. Бууз ч гарч Цэнгэл ч ирэв. Сэргэлэн:
- Өө, Саруулын найз наашаа дээшээ суу, миний дүү гэнэ. Цэнгэл, Саруул руу харан:
- Чам руу яараад бүр хурдан давхилаа шүү гэхэд Саруул инээн:
- За тэр ч худлаа байхаа. Шүрээ!, Энэ Цэнгэл чамайг надаас асуугаад байна. Чи найзтай болчихсон биздээ. Аан гэхэд Цэнгэл Саруулыг нударна.
Шүрээ:
- Аан юу яриад байгаан. Ююун найз худлаа хүн цаашлуулаад гээд инээхэд Нямка:
- Миний дүү чинь ажилтай, сайхан сэтгэлтэй сайн хүн. Шалгуур өндөр шүү гээд Цэнгэл рүү жуумалзана. Ийн бүгд хоол унд идэж уун, баярын дугаар зурагтаар ширтэн хоорондоо юм ярилцан сууна.Нилээн удаан ирээгүй тул Саруул явмааргүй байгаа ч:
-За би хөдөлье дөө. Өрөөний хэд маань намайг хүлээж байгаа байх гээд Должин эмгэнд очин би ойрхон ирж байна аа биеэ боддог юм шүү гээд үнсүүлэн Итгэлийг тэвэрч үнсээд Шүрээ, Нямкад ч баярласнаа хэлээд гарвал ардаас нь Сэргэлэн бас гарав. Сэргэлэн за ийшээ гээд айлын байшингийн таамбарт орон “За, энэ чиний идэш” гээд нилээн том 3 шуудай махыг заав. Сэргэлэн хоёр шуудай нь үхрийн мах, Нараа бүр өөрөө хийж өгсөн зайлуул нэг нь хонь гэв. Саруул нэгий нь л авъя хийх газар ч байхгүй гээд нэг шуудайг Цэнгэлтэй дамжлан машинд ачив. Сэргэлэн дахин нэг шуудайг өргөн очоод “Энэ хонийг аваад яваа, идэхгүй бол мөнгө болгож ав. Найз чинь өгсөн юм”. Саруул татгалзаж чадалгүй ачив. Ингээд Цэнгэл Саруул хоёр хөдлөн Саруулын байр руу явцгаав. Цэнгэл замдаа:
- Чи одоо балай юм ярьж хүн ичээгээд хаячих юмаа гэхэд Саруул:
- За, үнэн л биздээ. Чи ч дээ ийм л байхгүй юу гээд инээн ойрын сонин сайхан ярьсаар нэг мэдэхэд ирцгээв. Саруул энд зогсож бай гээд буун хонины махаа аваад Хүслэн Нандиа хоёрын өрөөнд оруулан:
- Идэш ирээд ээ. Энийг Нараа чамд явуулсан байна гэхэд Нандиа:
- Өө тийм үү. Яаж байгаан бол доо гэвэл Саруул:
- Мэдэхгүй ээ, дээр хүртэл мөнгө өгсөн ш дээ. Чи аваагүй. Одоо үүнийг нь авахаас яахав. Хүний сэтгэл хойно гээд орхиод гарав. Цэнгэл Саруул хоёр өнөөх том шуудайтай махаа дамжилсаар өрөөнд оруулав. Цахиур ах:
- Энэ чинь юу вэ ? гэвэл Саруул:
- Идэш иржээ. Би очиж авах завгүй л байсан юм өнөөдөр л авлаа гэв. Цахиур:
- Өө за за, атга махаар хоол хийдэг бид нар ч өвөлжин идэх юмтай болж дээ. За ах нь янзална аа гэв. Түмээ, Бэк хоёр хэрэндээ л баяртаа бэлдэн бууз хийж сууна. Цэнгэл:
- За найз нь явлаа, гэрийнхэн утасдаад байна. Дараа найзтайгаа ярьснаараа гээд ирмээд гарав. Саруул нөгөө хоёрт туслан, өрөөнийхөн халуун бүлээрээ яриа хөөртэй инээлдэн элдвийг хүүрнэлдэнэ. Цахиур сая өнөөх идэшний махаа янзалж дуусаад мөнгө нийлүүлж авсан хөлдөөгчиндөө дүүргээд ингэж дүүрдэг л юм байна гээд инээн:
- Гурил, будаа, ногоогоо 3 уулаа авна шүү. Саруулаа л дандаа холгох гэж юм. Бодож байгаа биз хоёр оо гэхэд өнөөх хоёр толгой дохино.
Цаг 23:00 минут болж өрөөний 4 хоол цайгаа болгоод ширээгээ засан нэг жигнүүр бууз идчихээд шампанскаа авч ярьсан ёсоор талбай руу гарав. Яг гарах агшинд Саруулын утас дугарав. Уянга байлаа. Тэрээр баярын мэнд хүргээд:
- Энд он гарчихлаа. Би хүслээ шивнэсэн. Чи минь над руу ярихгүй юмаа. Гомдож байна шүү, хайртай шүү гэсний дараа Уянгын уйлах дуу тод дуулдав. Саруул:
- Чи минь битгий уйл л даа. Би яг 00:00 цагт чам руу залгах гэж байлаа. Би бас хүслээ шивнэнээ. Би чамд хэлсэндээ хүрнэ ээ гээд инээхэд Уянга сая тайвширсан өнгөөр:
- За ойлголоо удахгүй ярья, хайраа гээд утас тасрав.
Саруул Хүслэн рүү залган Нандиаг асуувал хадмынх руугаа явсан гэв. Саруул:
- Чи гараад ирээ. Манайхан талбай явлаа. Он гаргая гэхэд Хүслэн:
-Болох юм уу. Тэгье гээд удалгүй байрныхаа хоёр охинтой 3 уул нэг шампанск барьчихсан гарч ирэв. Долуулаа болж инээлдэн талбайн зүг явцгаав . Саруулын хувьд хотод ирсээр 2 дахь удаагаа шинэ оноо угтаж буй нь энэ. Өнөөдрийн хувьд бол бүр их сэтгэл хөдөлсөн шинэ найзууд, нэг ёсондоо шинэ гэр бүлийнхэнтэйгээ он гаргаж буй нь энэ билээ.
19-р хэсэг
Он гараад нэг сар өнгөрчээ. Өнөөдөр амралтын өдөр тул Саруул ажил дээрээ эртлэн ирвэл Бат ах болон Төмөр ирчихсэн байв Төмөрөө Саруулыг тосон ирж:
- Сайн уу? Саруул ахаа, таныг хүлээж байлаа. Өнөөдөр их ажилтай шүү гэв. Саруул:
- Чиний бие яаж байна. Хичээл номоо таслаагүй биз. Ойрд багштай чинь ярьсангүй гэхэд Төмрөө:
- Бүх зүйл сайн. Таны ачаар дүү нь хичээлдээ явж байгаа. Та л хөөцөлдөөгүй бол дахиад өнжих байсан шүү дээ гэнэ. Бат Саруул руу харан инээмсэглэн:
-Заяа эгч чинь ойрын хугацаанд ирээрэй гэсэн шүү. Чамтай ярих юм байгаан байхаа, за за хэдүүлээ ажлаа бодъё гэсээр ажил эхлэв. Өдрийн хэрд бүгд амарцгаан хоолондоо орох болжээ. Төмөрөө инээмсэглэн:
- Өө, ээж Маралжин хоёр ирж байна. Хоол авчирна гээд байсан. Саруул ах аа, хэмээн дуудан хоёул урдаас нь тосон очив. Төмөрийн ээж Цэвэл Саруулыг харан баярлан:
- Удаан уулзсангүй шүү хүү минь. Хичээл сурлага сайн биздээ гээд харцаараа инээмсэглэхэд Саруул:
- Сайн сайн та сайн биздээ. Өө Маралжин миний дүү сайн уу? хичээлдээ явж байгаа биз, сайн сурна шүү гээд Маралжинг үнсэв. Цэвэл:
- Өө, сайн сайн эгч нь. Хонгорынхтой ойролцоо нүүгээд ирчихсэн. Нөгөө хүнээсээ бараг салж байх шиг байна. Архи ууж хүүхдүүдээ их зовоожээ. Одоо хүүхдүүдийнхээ л хажууд байхыг хүсч байна гэвч гээд гуниглангуй доош хараад Төмөрөө минь л намайг ойлгох шиг. Харин Хонгор намайг ойлгохгүй дахиад архиа уучихна гэж бодоод байгаа байх аа. Гэртээ ч оруулахгүй юм. Арга ч үгүй биз гэвэл Саруул Цэвэлийн сэтгэлийг ойлгохын ихээр ойлгох тул Цэвэлд хандан:
- Та нааш ирээ. Би нэг Хонгортой уулзъя. Та харин надад бүх үнэнээ яриач гэвэл Цэвэл үнэн гэж юу байхав дээ гээд Саруулд яагаад хөндийрсөн. Юу туулж өнгөрүүлсэн гээд бүгдийг ярив. Саруул ийн Цэвэл хөгшнийг уйлахдаа уйлж, инээхдээ инээтэл бүгдийг сонсоод бодолд автан эх хүний сэтгэл болоод өөрийн ээжийг санахын ихээр санан нулимсаа залгиад:
- Та надад итгэж ярьсанд баярлалаа. Би Хонгортой ярилцъя даа. Харин та Маралжинг хичээл завсардуулж болохгүй шүү. Шинэ ажилд чинь амжилт хүсье эгчээ дараа тухтай танайд очноо гэвэл Цэвэл сая л нэг сэтгэл нь онгойсон харцаар Саруулөөд хараад:
- За тэгээрэй хүү минь. Байнга ирж байгаарай гэж хэлсэндээ чамд. Чи даана ч үзэгдэх биш. Сайхан сэтгэлтэй сайн хүү шүү гээд Маралжинг дуудан хоолны саваа аван Төмөрийг үнсэн:
- Ишш, миний үр болгоомжтой ажиллаарай. Хүүдээ дулаан гутал авч өгөх юмсан гэж бувтансаар одов. Саруул Төмөрийн хажууд зогсон:
- Чи ч азтай юмаа, ийм мундаг ээжтэй. Ээжийгээ хайрлаж халамжилж явах нь чиний үүрэг шүү гэвэл Төмөр:
- Би ойлгож байгаа. Эгч л харин гэхэд Саруул:
- За ах нь эгчтэй нь уулзана аа, санаа зоволтгүй. Одоо ажлаа дуусгая гэсээр ажилдаа орцгоов. Орой хэрд ажил дуусч Бат ч цалингаа тараан Төмөрөө рүү харан:
- Саруулаа манай энэ шийртэй эр шүү. Эмнэлгээс гараад ажиллах гэж ирэхэд нь би бараг хөөсөн юмдаг. Гуйсаар байгаад ажилласан. Одооны залуус хүнд ажлаас зүрхшээж байхад ийм жаахнаараа байж мундаг хүү дээ гээд магтахад Саруул:
- Миний шавь шүү дээ, Бат ахаа гээд инээмсэглэхэд Бат:
- За тийм дээ гэснээ Өө мартах шахлаа. “Май” та хоёрын цалин гээд 60 мянгыг Саруулд атгуулаад одооноос та хоёрт 30 мянгыг өгнө өө ах нь. Нэмэх нь зүйн ёсных биз дээ гэсээр машиндаа суун одов. Саруул, Төмөр хоёр дэлгүүр орж талх, давс, элсэн чихэр зэрэг ойр зуурын юм аваад Төмөрөөгийнд ирвэл Хонгор зурагт үзэн суух ба Саруулыг хараад босон ирж:
- Өө сайн уун. Гэнэт сонин хүн ирэх чинь вэ. За ажил нь сайн уу. Би саяхан хоол хийсэн халуунаараа байгаа гээд хоол аягалж өгөв. Саруул хоол идэж дуусаад Төмөрөө рүү харан:
- Ахын дүү гарч жаахан тоглож байгаад ир. Ах нь эгчтэй нь жаахан ярих юм байна гэхэд Төмөр юу ч хэлэлгүй хаалгаар гарав. Хонгор Саруул руу гайхасхийн хараад:
- За юу болоов. Сургууль хичээл дээр ямар нэгэн асуудал байна уу гэхэд Саруул:
- Үгүй дээ, танай гэр бүлд л асуудал байна. Гэхдээ надад хамаагүй байх л даа. Даанч ээжийг чинь харахаар сэтгэл өвдөөд байх юм. Чи яагаад ээжийгээ ингэтэл үл тооно вэ. Чиний ээж шүү дээ гэвэл Хонгор ууртай царай гаргаад:
- За, Саруул минь, ээж чамаас гуйгаа юу? Аавыг өнгөрснөөс хойш архинд орж бас болоогүй ээ, бид хоёрыг багад агсан тавьж зоддог байсан. Өөр хүн дагаж хаяж явчхаад тэр тэгээд ээж үү. Одоо нэг энхийн цагаан тагтаа шиг гарч ирчхээд саналаа барилаа гээд л угаасаа ч чамд хамаагүй за юу гээд дуугаа хураав. Саруул:
- За тэр өнгөрсөн явдал үл ойлголцол хүний амьдрал л хойно. Гэхдээ чи сайн сонс. Ээж чинь яагаад та хоёрыг авч яваагүйг мэдэх үү. Архичин амьдралдаа оруулахыг хүсээгүй. Хэдий архи уудаг ч тийм амьдралдаа та хоёрыг байлгахыг хүсээгүй юм. Чиний хэлээд байгаа архичин ээж чинь шөнө болохоор хотын гудамжаар шил лааз түүж, өдөр нь зах, цэнгээний газруудын 00-ыг угааж цэвэрлэж, олсон мөнгөө архичин нөхөртөө алдчих вий гэж шөнө унтаж чадахгүй байнга өмдөө дэрлэж унтдаг байсныг мэдэх ү. Чиний сургалтын төлбөрийг чиний тэр аавын чинь ах дүүс төлдөг гэж бодож байна уу. Ээж чинь бүтэн 4 жил чиний төлбөрийг зун, өвөл, хавар намаржин хийж чадахаараа ажиллаж, хоногийн хоолноосоо хумсалж байж төлдөг байж.
Чи ер нь эх хүний сэтгэлийг мэдэх юм уу. Надад ямар хэцүү байдгийг мэдэх үү. Ээжийгээ шөнө болгон санаж ухаангүй уурлаж, ойворгон загнадаг байсандаа ямар их харамсдгийг минь чи мэдэх үү? Чи харин азтай, ямар их азтай гээч. Миний ээж архинд орж намайг зодож байсан ч, одоо би дуртай зодуулж, архиных нь мөнгийг ч олж өгсөн ч бэлэн байна. Надад даанач гээд нулимсаа нуун чи өөрөө л мэд. Одоо ээж чинь нэг сувилалд цэвэрлэгчээр ажилд орсон гэсэн. Яг л миний ээж шиг гэж хэлээд Саруул хаалга саван гарч явав. Хонгор Саруулын араас гуниглангуй харан нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн хоцров. Саруул автобусанд суун “Ээжээ, худлаа ярьсанд хүүгээ уучлаарай” гэж шивнээд нулимсаа сул асгав.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (86)