Ингээд хоол цай идэж дуусаад зурагт үзэн сууцгаан юм ярив. Болд ам нээн:
-Саруул ах, Саруул ах гээд Уянгын яриад байдаг залуутай ингэж нэг уулзах гэж хичээлдээ сайжирч байгаад нь баярлаж байгаа шүү. Чи ер нь манайд ирж хичээлийг нь давтвал ямар бэ. Цагийн хөлс мөнгийг нь би өгнө өө. Уянгааг гадагшаа сургана гэж бодож байгаа. Хичээлээ хийх цаг одоо л эхэлж байна шүү дээ гэхэд Уянга:
-Үгүй ээ, би гадагшаа явахгүй. Эндээ сурна гэж хэлсэн биз дээ хэмээн дурамжхан хэлнэ. Хандмаа:
-Аав бид хоёр чинь ярилцсаан. Чамайг ээж нь ч явуулах дуртай биш л байна. Гэхдээ тэр нь чамд ирээдүйтэй шүү дээ. Тэгж ярьж болохгүй ээ, Саруулаа. Чи дэмжиж байгаа биз дээ хэмээн инээмсэглэхэд Саруул:
-Тэгэхгүй яахав. Миний хувьд Улаанбаатарт ирэхэд ёстой гоё санагдсан. Гадаадад гэхээр бас гоё сайхан л газар байх байх аа гээд Уянгагийн өмнөөс баяртай байлаа .
Ийн элдвийг хөөрөлдөн оройн бүрэнхий болгожээ. Бат:
-За явъя даа гээд босч хаалга руу аажим алхав. Саруул болон Батын гэрийхэн ч босов. Ийн сайхан оноо гаргаарай гэсээр Болдыхоос гарч машинд суухуйд Бат:
-Саруулыгаа хүргэж өгнө өө, өнөөдөр гээд Зүүн салаа зүг хөдлөв. Заяа:
-Чи ахыгаа харав уу. Тэр хүүхдээ гадаадад сургана гэнэ. Сүлдийгээ ч гэсэн явуулна аа гэхэд Бат:
-Саруул аа харж байгаа биз. Ингэж дуурайдаг юм даа. Чи минь харин ахыгаа хаяад явчив даа хэмээн инээхэд Саруул:
-Би явахгүй ээ. Эндээ ч дасаагүй байхад юун гадаад.
Заяа Саруул руу харан:
-Харин ч ийм сурлагатай хүүхэд явах л хэрэгтэй. Англи хэл сайн үз. Эндээ сургуулиа төгсчихөөд явбал зүгээр юм. Дараа жилээс Сүлдийнхээ гэрийн багшаар авна аа, чамайг. Эднийд цемент үүрэхээс илүү цалинжуулна шүү гэхэд Бат:
-За тэгж ч ярихгүй ээ гэж инээлдэн ярилцсаар Саруулын гэрийн гадаа ирэв . Саруул машинаас буухад Зая:
-Май гээд тортой чихэр, боов, шампанск өгөөд “Ийм харанхуй гудамжаар битгий орой шөнө явж байгаарай. Машинтай хүн ч явахад эвгүй байна шүү” гээд “Сайхан баярлаарай. Дараа манайд ирээрэй” гэж урив.
Саруул гэрт ороход Должин хөгшин их л баясгалантайгаар хараад:
-Өө ашгүй, Саруул ирлээ. За наашаа суу. Бид хэд хэрэндээ л ширээ заслаа гээд инээв. Сэргэлэн:
-За одоо Шүрээгийнхэн л ирэх дутуу байна даа. Саруул аа, наад чинь юу вэ. Өөртөө юм авч бай. Дандаа л энэ хоёр хүүхдийг эрхлүүлэх юм. Нөгөө хоёр нь бүр муу зан сурлаа гэхэд Энэрэл Саруулыг тэврэн тортой зүйл рүү харав. Саруул Энэрэлийг үнсээд:
-Ах нь чамд бэлэг бэлдэхгүй яах вэ. Энд байхгүй ээ, чиний хувцас хийдэг шургуулганд чинь байгаа гэхэд гүйн очиж нээн үзвэл үзэх дуртай хүүхэлдэйн баатар бас хувцас байв. Бадамаа зуухны тэндээс өнгийн хараад :
-Пөөх ямар гоё бэлэг вэ, яахнав дээ Саруул минь. Өөртөө л юм авч бай гэнэ. Ингээд ширээнд суун Заяа эгчийнхээ бэлэглэсэн тортой юмнуудаа ширээнд өрж тавиад шинэ жилийн баярын уур амьсгал жинхэнэ ёсоор эхлэв. Должин ч баяр хөөртэй байв. Бүгдээр цай уух зуур бууз ч гарлаа.Должин салат аягалан, Бадамаа бууз таваглаад бүгд “хоолондоо орцгоов”. Саруул салат болон бууз амсаад яг л ээжийнх нь хийдэг амт шиг санагдав. Тэднийх жил бүрийн энэ өдөр салат бууз хийдэг байсан агаад Должин хөгшин Сэмжид хоёр л хичээнгүйлэн бэлтгэдэг байлаа. Энэ амтыг мэдрээд нүднийх нь аяганд нулимс дүүрээд том томоор дуслахад Должин эмгэн хөөрхий минь гээд тэврэхэд Сэргэлэн, Бадам хоёр ч байдлыг ойлгон чимээгүй суув.
Удахгүй Баатараа, Шүрээ, бяцхан Итгэл ирэв .
8 дугаар хэсэг
Саруул нүдээ арчаад Итгэлийг тэврэн авч:
-Санасан шүү, хөөрхөн залуу минь хэмээн үнсээд, Шүрээ рүү харвал нүд нь нэг л хөх туяатай харагдав. Шүрээ:
-Сайн байна уу, Саруул аа. Чи сайн биздээ гэхэд
-Сайн гээд Баатарааг их л янз муутай хараад Сайн уу? гээд гараад явчив.
Саруул гадаа гараад уурандаа шатах агаад “Энэ Баатараа одоо бүр гар хүрдэг болж ээ. За яахав ээ, тэгж л бай” хэмээн энэ удаа эргэлзээгүй занасан байлаа.
Саруул орж эргэн ирэхэд Сэргэлэн их л ууртай царайтай харагдав. Баатараа нүдээ эргэлдүүлэн худлаа инээж сууна. Должин хөгшин:
-Би танайд очихгүй ээ. Саруул бид хоёр цуг хамт байх ёстой хүмүүс. Хүүхдээ харуулмаар байвал өөрсдөө авчирч өг л дөө гэв. Саруул дуугүй л сууна. Ийнхүү тулга тойрсон ойр зуурын яриа өрнөсөөр шинэ онтойгоо золгож оргилуун дарсаа буудуулан бүгд хундага тулгав.
Шинэ оны энэ өдрөөс хойш 2 сар өнгөрөв. Саруул сургалтандаа явна, ажлаа ч хийнэ. Бас Уянгагийнд 7 хоногт 2 удаа очиж хичээл заана, амьдрал үргэлжилсээр. Должин хөгшин нэгэн өдөр Саруулд:
-Одоо удахгүй цагаан сар боллоо. Цаг хугацаа хурдан юм даа. Харин түлээ нүүрс дуусч байдаг. Одоо яадаг юм билээ. Цагаан сард бэлдэх мөнгө төгрөг нь ч хаана байна, бүү мэд гэх мөртлөө “За болох байлгүй дээ” гээд Энэ Сэргэлэн юу хийдэг хүн юм бол доо. Өглөө ажилтай хүн л гарах юм оруулж байгаа орлого харагдахгүй юм. Золиг бас үнэртүүлнэ шүү гээд их л дурамжхан амандаа бувтнана. Саруул Должин руу харан:
-- За болно доо. Сэрэглэн ах хааяа уудаг ч харин ч элдэв зан аашгүй хүн шүү хэмээн “өмөөрөхөд” Должин:
-Цөг гэм. Архи уугаад амьдрал нь дээшилсэн хүн би лав хараагүй юмдаг. Чи л холуур яваарай даа, архинаас гэхэд Саруул:
-За юу гэж дээ хэмээн инээгээд “Би явлаа” гээд хичээлдээ явахаар гарч одов .
Саруул Должин эгчийгээ бодох бүр өрөвдөнө. Яагаад гэвэл, хөдөөнөө амьдарч болоод л байдаг байсан хүн өнөөдөр гал алдан суух бас дээр нь Шүрээ болоод Сэргэлэнд санаа зовних эхийн сэтгэл үнэндээ бол өөрийг нь дагуулж биш дагаж ирснийг ойлгох бөгөөд таныхаа ачийг заавал хариулна гэж бодсоор автобусанд суун шинэ өдөр эхлэв ээ .
Саруул хичээл дээрээ ирэхэд Уянга аль хэдийн ирчхээд Саруулыг харан инээмсэглэж:
-Өнѳѳдѳр миний тѳрсѳн ѳдѳр яг 18 нас хүрч байна шүү дээ .Өѳрѳѳр хэлбэл том хүн болж байна гэсэн үг. Өнѳѳдѳр ямарч байсан зав гаргана шүү.Орой манай найзууд уулзаж хоол иднэ хэмээн баярлан өгүүлэхэд Саруул баяр хүргээд:
-За тэгье. Гэхдээ би удахгүй шүү гэлээ. Хичээлээ тараад бэлэг дурсгалын дэлгүүрээр орж Уянгад ямар бэлэг сонгохоо шийдэж чадахгүй тээнэгэлзэн зогсохдоо Уянгын ѳѳрт нь ямар сайн ханддаггийг бодохоор заавал бэлэг сонгох ёстой хэмээн бодно. Ийнхүү явсаар 3, 4 - р хороололд ирэв. Уянгатай нилээн хэдэн удаа ирсэн тул хаанаас хайхаа мэдэж байв. Саруул хэсэг явж ойролцоо ТҮЦ-нд орж ундаа авч уунгаа “За за аятайхан чихмэл тоглоом, бас цэцэг ѳѳр одоо юу байж болох уу” гэж бодсноо нэг зүүлт их л шохоорхон харж байсан нь санаанд буув. Саруул түүнийг хаана үзэж байлаа хэмээн бодоод 1000 нэрийн барааны дэлгүүр рүү чиглэн явсаар үүдэнд нь ирэх үед танил хоолой:
-Миний хүү, Саруул аа гэх нь тэр. Саруул ч яаран эргэн харвал нүдэндээ ч итгэсэнгүй. Надиагийн ээж болох Долгор эмгэн инээмсэглэн зогсоно. Саруул:
-Та чинь энд юу хийж сууна вэ, эгч минь наад чинь юу вэ?
Долгор хѳгшин жижиг хайрцган дотор зарж буй ширхэгийн тамхи, жижиглэнгийн чихрээ таглан ,
-Гэрт суухаар уйдаад байх юм бна шүү дээ. Хааяа ирж суудаг юм. Цагдаа нар хѳѳх нь жаахан хэцүү, гэхдээ яах вэ? хүнээс гуйхгүй хоолоо идчихдэг шүү. Ингэхэд Должин минь хаана байна вэ. Та хоёр энд ирсэн гэж дуулсан. Бие тэнхээ нь сайн уу хэмээн ханиалгахад Саруул:
-Сайн сайн бид хоёр цуг Сэргэлэн ахынд байгаа. Орой боллоо. Танайх хаана вэ. Би хүргэж ѳгье. Нандиатай ч уулзья гээд хайрцагтай зүйлийг нь ѳргѳхѳд Долгор хѳгшин баярлан.
-Тэг хүүхээ. Манайх дэнжийн 1000-д байгаа. Чи минь танигдахын аргагүй болжээ. Талийгч аав чинь яг чам шиг залуу байж билээ гээд нүдээ нухлаад автобусны буудал руу алхав .
Тэр хоёр ойр зуур юм ярьсаар нэгэн хашааны үүдэнд ирээд Долгор эмгэн:
-Манайх энэ дээ. Удахгүй нүүх санаатай. Нандиа шѳнѳ л ирдэг. Хааяа ирдэггүй, тийм л их хичээлтэй байдаг юм байхдаа хѳѳрхий гэсээр гэрт орвол тавилга гэхээр олигтой зүйл харагдсангүйн дээр хуучин муу дрож дэвссэн хоёр тѳмѳр ортой, хойно оо нэг хар зурагттай айл угтав. Саруул байдлыг ажиглангаа Нандиагийн дугаар хэд билээ надад ѳгсѳн утас нь холбогдохгүй юм. Би нэг гараад ирье удахгүй гэсээр гарав. Тэрбээр “Энэ хүйтэнд тэнд сууж байх гэж Нандиа мэддэг бол яасан ч тэнд ээжийгээ суулгахгүй дээ надад гэрээ зааж ѳгѳхгүй байсан нь ийм учиртай байж. Өнѳѳдѳр заавал уулздаг хэрэг гэж” бодоод жаахан түлээ нүүрс, бага сага мах, хоол хүнсний зүйл цуглуулж гэрт эргэн орвол Долгор эмгэн цай чанаж байх бѳгѳѳд:
-Өѳ яах нь вэ. Зѳндѳѳ юм авчирч шүү. Нандиа нь ирж явна гэнээ. Чамайг ирсэн гэж хэлсэнгүй. Манай хүн чинь муу хар гэртээ хүн авчрах их дургүй золиг гэв.
Саруул, Долгор хөгшинтэй хоол хийлцэн, нутгийн сонин ярилцан их л дотно байхуйд Долгор хөгшний сэтгэлд наран мандах мэт болж хөгшин залуу хоёр ид ”халан” байтал хаалга дуугарсаар Нандиа орж ирээд:
Долгор эмгэн ч Саруулд дотночилон хандах нь ойлгомжтой. Хаалга дуугарсаар Нандиа орж ирэнгүүт:
-Хүүе, энэ чинь Саруул уу даа. Ямар сонин хүн бэ. Та хоёр хаана таарсан юм бэ гэхэд Саруул хороололд ... хэмээн сулхан дуугарахтай зэрэгцэн Долгор:
-Аан, саяхан энүүхэн доор явж байгаад танихгүй ѳнгѳрѳѳх шахлаа гэх нь тэр. Саруул ч:
-Тиймээ бүр баярлаад сууж байна. Чи харин над руу залгахгүй. Би чамруу зѳндѳѳ залгасан гэхэд Нандиа хэсэг чимээгүй байснаа:
-Би утсаа алдаад. Тэгээд дугаар чинь байдаггүй. Уучлаарай гээд гурвуул хоол цай болсоор орой болгожээ. Саруул ч явах болов. Долгор эмгэн ирж байгаарай миний хүү гэнэ Нандиа гаргаж ѳгѳхѳѳр цуг гарав. Саруул:
-Нандиа, би чамтай дахиж уулзаж чадахгүй нь гэж их л айлаа. Энэ хэдэн сар чамайг л бодож явлаа шүү. Би үнэндээ чамд... гэхэд Нандиа яриа таслан:
-Би мэднэ ээ. Би одоо 3 сартай жирэмсэн. Чамайг надад ямрыг би мэднэ. Би чамтай даана ч хожуу таарчихсан юм. Би их тэнэг юм хийчихлээ. Би муу хүн, чи надаар яах вэ дээ. Миний найз залуу нилээн хартай хүн. Тэгэхээр хоёулаа холбоотой байж болохгүй байх. Харин ээжтэй минь ярьж байгаарай. Чамайг хааяа яриад л байдаг юм хэмээн инээн хэлэхэд Саруулд яагаад ч юм бэ Нандиа нэг юм нуугаад байх шиг санагдав. Ийн автобусанд суун Нандиа, Долгор хѳгшин хоёртой уулзсандаа аз жаргалтай инээмсэглэн явах бѳгѳѳд гэнэт Уянга хэмээн дотор нь зурсхийн “Одоо яанаа ядаж утас унтарчихсан. Уянга ёстой уурлаж байгаа даа” гэж санаа зовон бодсоор гэртээ ирээд Должин хѳгшинд Долгор эмгэнийд очсон бүх зүйлээ яривал Должин:
-Муу Долгор минь сайнгүй байгаа юм байна даа. Дараа хоёул цуг очъё байз. Сайхан сэтгэлтэй сайн хүн шүү . Нандиа та хоёрыг суулгана гэж бид 3 их ярьдагсан хэмээн инээн хэвтэв. Саруул ч Нандиаг бодсоор хэвтэнэ .
9 дүгээр хэсэг
Маргааш өглөө нь Саруул хичээлдээ явах замдаа Уянгаагийн царайг яаж харна даа хэмээн халгасаар хичээлдээ орвол Уянга үг дуугарахгүй сууна. Хичээл тарж хүүхдүүд ангиас гарав. Саруул Уянга руу харан:
-Ахыгаа уучлаарай. Би нѳгѳѳ ажилтай... Бат ах дуудаад тэгээд ... гэхэд Уянга:
-Та ямар ѳѳдгүй юм бэ. Би ажил дээр чинь очсон. Та байгаагүй.
-Би чамд бэлэг авсан, үүнийг хар даа. Нѳгѳѳ дээр чиний үзээд байсан зүүлт гэхэд Уянга:
-Энэ хос зүүлт байсан. Таных хаана байна гээд та яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ. Би танд хайртай ойлгож байна уу Хайртай. Өчигдѳр найзуудынхаа хажууд хэлэх гэсэн юм гэнгүүтээ уйлсаар гарч одов. Саруул бодлогошрон “Уянга чи бид хоёр хэзээ ч нийлэхгүй хүмүүс” гэж амандаа шивнэн зүүлтийг халаасандаа хийгээд ажилдаа явахаар гарав.
Саруул ажилдаа ирэхэд Бат инээмсэглэн:
-Өчигдөр Уянга чамайг энд бараг 4 цаг хүлээж байгаад явсан шүү. Уянга их сайхан сэтгэлтэй, гэрийхнээсээ шал өөр хүн харагддаг. Манай ах ч их чанга хүндээ гээд за тэр яахав. Өнөөдөр их ажилтай шүү хоёулаа. Чи энэ хүүхдүүдийг аваад зааварлаад ажилла. Цалин мөнгийг нь чамд өгчихье өө. Ах нь хувийн ажилтай гээд машиндаа суун боодол мөнгө атгуулаад явав. Саруул энэ яваа насандаа ийм их мөнгө барьж үзээгүй бөгөөд айх гайхах зэрэгцэн өөрт нь ингэж итгэж байгаад их л бодлогоширно. Ийн зогсох зуур нэгэн хүү Саруул ахаа баярласан шүү гээд жижиг савтай өнөөх тосыг өгөв. Саруул:
-Чи чинь хэн билээ гэхэд Та намайг танихгүй байна уу. Намайг Төмөрөө гэдэг 16 настай. Та надад тос түрх гэж өгсөн шүү дээ, яагаав гээд инээхэд Саруул аан нээрээ тийм. Миний дүүгийн шалбархай аньсан уу. Хэцүү шүү холгоод юм хийж болдоггүй юм гэхэд “Харин тиймээ, гэхдээ одоо дажгүй ээ” хэмээн жаахан хүү инээмсэглэн хэлэхэд Саруул хүүг өрөвдсөн харцаар хараад:
-Миний дүү ингэхэд сургууль хичээл гэж хаана байдаг билээ. Хоёулаа ажлаа хийж дуусчхаад жаахан юм ярья. Одоо энэ 2 воган цементийг буулгана даа гэсээр бусад залуус дээр очин заавар, зөвлөгөө өгөөд ажил эхлэв.
Энэ өдөр Бат ахын хэлсэн үг санаанаас гарахгүй байх бөгөөд Уянга 4 цаг ажил дээр нь хүлээсэн гэхээр төрсөн өдрийн үйл ажиллагаа болоогүйг илтгэнэ. Саруул Уянгыг бодох тусам өөртөө гэмшин “Би чинь өнчин өрөөсөн хүн. Дээр нь өнөөдрөөс маргаашийн хооронд амьдарч байгаа хүн. Тэглээ ч намайг зүгээр л шохоорхож байгаа биз дээ” хэмээн бодно. Саруул болон шинэ танил Төмөрөөгийн ажил оройн 20.00 цагт сая дуусав. Их ядарчээ. Төмөр Саруул руу харан:
-Та ингэхэд яагаад бид нартай хамт ажилладаг юм бэ. Уг нь Бат ах таныг зааварлагч үгэнд нь сайн ороорой гэсэн шүү дээ. Бусад даамал, зааварлагч нар зүгээр л суух юм гэхэд Саруул инээн:
-Юу гэж дээ. Би та нартай л адилхан ачигч. Хүнд тушаан захирчхаад зүгээр сууна гэдэг юу гэсэн үг үү. Ах нь ч гэсэн ядарч байна. Ядарч олсон мөнгө их амттай шүү гээд за хоёулаа цуг хоолонд оръё. Ах нь даая. Чиний хичээл номын тухай ярилцъя. Ийм залуу хүүхдээрээ ингэж энд өдөр хоногийг өнгөрөөж болохгүй гээд боодолтой мөнгөө ажилчдадаа тарааж өгөөд Төмөрийг дагуулан цайны газар орж суув.
Хоол ч гарлаа. Төмөр тэр хоёр их өлссөн тул юу ч дуугаралгүй идэж орхив. Төмөр хоол идэж дуусаад:
-Дүү нь энэ ойрхон подволд эгчтэйгээ амьдардаг. Аав маань бага байхад өнгөрсөн. Ээж маань харин гээд нулимс дуслуулан хүнтэй суугаад... Гэхдээ ааваас хойш их архи уух болсон. Эгч тэр хоёр таарамж муутай. Би харин ээжийгээ их санадаг гэхэд Саруул саяхан инээж байсан баяр хөөр нь алга болж:
-Тэгээд чи сургуульд сурдаггүй юм уу гэж лавлаж асуув. Төмөр 1 жил завсардсан. Би хичээлдээ дуртай. Гэвч эгч оюутан. Би ажил хийхгүй бол түрээсийн байрны мөнгө хэн өгөх юм бэ гэхэд Саруулын нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн:
-Хүний амьдралаа гэж... Чи бид хоёр зовлон нэгтэй хүмүүс юм. Харин сургууль завсардаж болохгүй шүү. Би Бат ахтай ярьж байгаад чамайг сургуульд чинь оруулах талаар бодъё. Чөлөө заваараа ирж ажиллаж бай. Бат ах их сайн хүн. Багаасаа хар бор ажил хийж өдий зэрэгт яваа мундаг хүн. Бид хоёрт тусална гэж би итгэж байна. Тэгж байгаад эгчтэй чинь уулзана аа. Чиний хувцас хунар барагтай харагдах юм. Ах нь сургуульд орчихвол чамд хувцас хунар авч өгнө өө гэв. Төмөр баярлалаа ах аа. Гэхдээ би хичээлдээ явдаггүй ч сурах бичгээ үзэж суудаг. Та хүсвэл хараарай гээд инээхэд Саруул хэрсүү энэ хүүг хараад би 16 настай байхдаа ээждээ эрхэлж хоол нэхэж идэхээс өөр юм хийдэггүй байж билээ. Тэгэхэд энэ жаахан хүү өнөөдөр ийм их ачаа үүрч явах гэж хөөрхий ээж минь хэмээн бодоод нулимсаа нуун за хоёулаа явъя даа. Нөгөөдөр их ажилтай гэсэн шүү. Чи харин тамхи татаж харагдах юм. Буруу даа, сайн эд биш ах нь татдаг байсан. Одоо харин үгүй. Чи минь наадхаа хаяж үзээрэй дээ гэхэд Төмөр за тэгнэ ээ татахгүй ээ гэж амлаад цайны газраас гаран гэр гэрийн зүг явцгаав. Саруул ийн автобусны буудал дөхөж явтал утас дуугарав. Уянга байлаа. Тэрээр гэртээ ганцаараа байна. Манайхан амралтанд явсан, тэгээд ч ярих юм байна гэв. Саруул төрсөн өдөрт нь очоогүй тул татгалзаж чадсангүй. Саруул Уянгагийнд шууд очив. Очиход Уянга пиво уучихсан суух агаад Саруулыг гэртээ оруулаад таныг ирэхгүй нь гэж их айлаа шүү. Уучлаарай, өдөр анги дээр уурласанд хэмээгээд инээв. Саруул за тэр яах вэ. Чи чинь байтлаа пиво уух нь үү дээ. Одоо боль согтоно шүү гээд ширээн дээрх пивоны савыг хурааж авав. Уянга буйдан дээр суун:
-Ингэхэд танд ямар эмэгтэй таалагддаг вэ хэмээн асуухад
-Тэрийг мэдэж яах нь уу чи. Нилээн согтож, одоо амар. Би явлаа. Маргааш хоёулаа ярилцъя. Энэ нөгөө зүүлт. Би өөрийнхийгөө зүүчихсэн байсан юмаа гэхэд Уянга ухасхийн аваад тэгээд надаа хэлэхгүй яасан юм бэ. Баярлалаа. Наад зүүлтээ хүзүүнээсээ салгаж болохгүй шүү гээд тэврэхэд Саруул:
-За ойлголоо. Одоо унт. Маргааш ярилцъя гээд хаалга руу зүглэхэд
-Таны хацар дээр юм наалдчихсан байна гээд Саруулыг гэнэдүүлэн уруул дээр нь үнсэхэд Саруул зөөлөн түлхэн:
-Чи чинь яаж байна аа. Одоо уухгүй шүү, согтсон байна гэсээр гарч одов. Саруул ийн анх эмэгтэй хүний уруул мэдэрсэн санаандгүй тохиол байлаа. Ийнхүү Уянгын тухай энэ тэрийг бодсоор явтал нэгэнт гэрийнхээ үүдэнд ирсэн байв. Гэрт орвол Баатар иржээ. Тэр хэрдээ “хөөрхөн” агсамнасан бололтой. Эмгэн уйлж сууна. Саруул юу болов, яав ийв хэмээн Должин эмгэнээс асуутал.....
10 дугаар хэсэг
-“Баатар аа, чи муу золбин гөлөг дуугүй бай. Чам шиг юмыг бол зөндөө харсан шүү, муу хулгайч минь” гэнэ. Саруул одоо л гэж бодон үг хэлэхгүй Баатарыг зодож эхлэв . Тэрбээр “Чи арай хэтэрч байна шүү. Юм гэдэг хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү. Дээр хүртэл Шүрээг зодсон байсныг чинь мэднэ шүү. Чамд арай ч ингэж дээрэлхүүлэх болоогүй” гээд балбаж өгөх нь тэр. Должин эмгэн салгах гэж хичээсэн ч Баатар тийм ч амар хүнд зодуулах хүн биш тул гэрээс гаран мод барин дайрна. Ийн хашаанд хэрэг мандаж хажуу айлын хүмүүс гарч ирэн салгаж байх зуур цагдаагийн машин хашааны гадаа ирэв. Саруул уурласандаа хашгиран Баатараад “Чи ямар даварсан хүн бэ. Дахиж ирвэл чамайг ... гэсээр нэг мэдэхэд... цагдаад гавлуулав .
Саруул ийн нэг шөнийг цагдаагийн байранд өнгөрүүлэв . Баатарын ээж гэх Надмид гуай өглөө эртлэн цагдаагийн хэсэг дээр өргөдөл барьсаар орж ирэв. Уг нь харилцан зодоон боловч Надмид гуай гомдол гаргаж хууль дүрэм ярьж Саруулыг баахан загнав. Саруул нэг их тоохгүй зогсовч Баатараа хууч тархи толгойны өвчтэй байсныг яаж мэдэх билээ. Баатараа, Надмид хоёр эмнэлгээр явсаар шүүх эмнэлэгийн дүгнэлт бичүүлж ирээд Саруулаас 5 сая төгрөг нэхэмжлэв. Должин эмгэн Баатраад хандан гомдлоо буцаахыг гуйгаад “Чи чинь яаж байгаа юм бэ. Саруулыгаа уучлачих л даа. Залуу хүмүүс аль муудалцахыг тэр гэх вэ”. Надмид Должин эмгэн рүү ойртож ирээд “Тэгж ярихгүй шүү. Одоо бүр амар юм болох нь. Хаанаас нь мэдэгдэхгүй гаднын хүн авчирч зодуулаад л.... Явдаг газраар нь явна шүү харин. Ер нь тэгээд ч таарч тохирохгүй хүмүүс эртхэн салсан нь ч дээр биз” гээд хаалга саван гарч одов.
Должин эмгэн “Ээ энэ хүнийг хараарай, хүүхдүүдээ салгана гэж явж байдаг. Би эвлэрүүлэх гэж хичээж байдаг мөн таарч дээ. Надмид их айхтар сүрхий хэл амтай хүн. Саруул минь яана даа, хоёулаа” гэсэн бодолд автан суулаа. Удалгүй Шүрэнцэцэг Итгэлтэй орж ирэв. Тэр гэрээсээ хувцас хунараа аваад ирж. Должин эмгэн нүдээрээ ширэв татаад “За чи чинь яахаараа хувцас хунараа бөөгнүүлээд аваад ирэв” гэхэд Шүрээ юу ч дугарахгүй л уйлж сууна. Саруул Шүрээг тэвэрч зүгээр дээ санаа битгий зов гээд нулимсыг нь арчаад гэрээс гарч явав. Тэрбээр өнөөдөр шийдмэг алхах бөгөөд гартаа ээжийнхээ насаараа хураасан хадгаламжийн дэвтрийг атгажээ. Яагаад гэвэл, Надмид бол зогсохгүй тэр байтугай ч явах хүн гэдэг нь илэрхий байв. Саруул банкинд ирж дэвтрээ үзүүлтэл теллер бүсгүй Саруулыг ихэд том хараад:
-Уучлаарай. Энэ хадгаламж хугацаатай юм байна. Дөрвөн жилийн дараа хугацаа нь дуусна. Тэр үед та гүйлгээ хийж болно. Одоо боломжгүй юм байна. Та хүсвэл хадгаламжнаасаа шимтгэл төлж мөнгө гаргаж болно гэхэд
Саруул бодолхийн шимтгэл гэж юу билээ хэмээн бага сага юм тодруулаад гэрийн зүг буцав. Саруул нэг л зүйлийг ойлгож байв. Ээж минь цаг хугацаатай хийж, тийм болохоор яав ч энэ мөнгөнд хүрч болохгүй. Харин яаж таван сая төгрөг олох билээ. Бат ахаас өөр хүн санаанд нь буухгүй байв. Саруул гэртээ ирэн хувцсаа солиод ажил руугаа явав. Ажил дээрээ ирэхэд Төмөрөө:
-Өө ашгүй, Та ирчихэв үү. Өнөөдөр цемент байхгүй. Тоосгоны хоёр воган байна гэнэ хэмээн ярилцаж зогстол Бат ч цаанаас ирэн мэндлээд Саруулыг гярхай ажигласан бололтой:
-Чи яагаа вэ. Нэг юм болж тийм үү. За орой ярилцъя гэв. Саруул толгой дохиод ажилдаа гарав .
Орой болжээ. Ажил ч дуусав. Бат Саруулыг дуудан:
-За, яриад бай, юу болов, өнөөдөр чи юм дуугарсангүй их сонин байх чинь гэхэд Саруул учир явдал зодоон гээд бүгдийг Батад ярив. Бат Саруулыг нухацтай хараад:
-Маргааш хоёулаа цагдаагийн хэсэг дээр чинь очъё. Арай их төлбөр нэхэмжилсэн байна. Одоо битгий олон юм бод. Маргааш болтол баяртай гэх зуураа “Өө, нээрээ чи ер нь тусдаа амьдарвал яасан юм бэ. Байр түрээслээд” гээд машиндаа суун яваад өгөв. Саруул Бат ахынхаа хэлснийг бодсоор гэрт ирвэл Сэргэлэн нилээн ууртай сууна. Тэрбээр Баатарыг арчаагүй новш гэж баахан хараал урсгана. Саруул юу ч дугарахгүй унтаад өгөв .
Маргааш өглөө болжээ. Саруул цай ундаа ууж дуусаад гэрээс гарч явах гэхэд Должин хөгшин би цуг явъя гэхэд нь Саруул:
-Та байж бай гээд гарч явав. Бат ах нь тохирсон ёсоороо цагдаагийн хэсгийн үүдэнд зогсож байв. Саруулыг хараад дуудан:
-Би уулзлаа. Хэл ам хийгээд байх нь юу л бол... хэцүү л юм байна. Ядаж өвчтэй хүн байсан юм байна. Эмнэлгийн дүгнэлттэй бол яаж ч болохгүй шүү гээд ямар ч байсан тэр Надмидтай чинь уулзъя. Хэдэн төгрөг атгуулж байж л....... за яахав. Чи ахдаа, мэдээж эргүүлж төлнө шүү гээд инээмсэглэв. Удалгүй
Надмид ирж маш их ууртай царай гарган:
-За яаав, Саруулаа гэхэд Бат:
-Мөнгийг чинь өгье. Гэхдээ 5 сая байхгүй 2 сая л байна. Бэлэн гээд боодол мөнгө өгөхөд Надмид шүүрэн аваад:
-Үлдсэнийг нь хэзээ өгөх юм бэ. Удаахгүй шүү гэсээр цааш эргэв. Саруул Батад:
-Та намайг аварлаа шүү. Ойрын хэд хоног хэцүү л байлаа гэв. Бат инээмсэглэн:
-Одоо хичээлээ сайн хий. Бусад зүйлээс холуур яваарай. Муу хүмүүс бас байдаг юм шүү дээ гэсээр машиндаа суун одов .
11 дүгээр хэсэг
Тэр явдлаас хойш 3 сар өнгөрчээ. Их ч зүйл өөрчлөгдөжээ. Саруул Бат ахынхаа хэлснээр Сэргэлэнгийхээс нүүж тусдаа нэг жижигхэн нийтийн байр түрээслэх болов. Харин Должин эмгэн аргагүйн эрхэнд хүүхдүүд дээрээ үлджээ. Должин Саруулыг хичнээн явуулах дургүй байсан ч Саруул өөрийхөөрөө шийдсэн нь энэ. Тэгээд ч Сэргэлэнгийхээс хол биш тул Должин зөвшөөрчээ. Шүрээ хүүтэйгээ ахындаа амьдрах болжээ. Угаасаа ч жижиг гэр тул Саруул ийн шийдсэн юмсанж. Саруул ажил, хичээл гэж явсаар одоо л нэг элсэлтийн шалгалтныхаа өмнө тулж ирэв. Уянга ч Саруултай хамтдаа шалгалтандаа бэлдсээр... Уянгад Саруул хэдий найртай ханддаггүй ч Уянга түүнд сэтгэлийнхээ гүнээс дурласан нь илхэн. Гэтэл Саруулын сэтгэлд ганцхан Нандиа л бодогдоно. Тэр уулзсан өдрөөс хойш дахиж уулзаагүй, яриа ч үгүй. Бас гэр нь нүүсэн тул Саруул утас дуугарч нэг л өдөр Нандиа, Долгор эгч хоёрын нэг нь ярина гэдэгт бат итгэлтэй хүлээсээр л .
Саруул хичээл дээрээ ирж дэвтэр номоо гарган суухад түүн дээр ирж хичээлээ асуугсад олон болжээ. Шалгалт дөхсөн учир шинээр хүүхдүүд нэмэгдсээр байлаа. Тэдний дунд өөртэй нь чацуу, дуу багатай даруухан залуу нүдэнд тусна. Яагаад ч юм бэ, Саруулд ихэд дотно санагдах бөгөөд түүнтэй танилцахаар гараа өгтөл нөгөө залуу Цэнгэл гэж инээгээд:
-Чи бас хэдэн жил өнжжихөө юу. Намайг бодвол чи хүссэн сургуульдаа орох байх аа. Би ч яахав гээд “Хичээлийн дараа тухтай уулзъя” гэв. Саруул хотод ирсээр Уянга болон Төмөрөөс өөр дотны найзгүй билээ. Уянга хажуунаас нь дугтран:
-Наад Цэнгэл чинь дуугүй байж байгаад үл бүтэх этгээд шиг байна лээ. Та хол байсан нь дээр байх. Манай ангийн Сарааг танилцъя гээд хоргоогоод байсан гэсэн. Ангидаа бол дуугүй хэрнээ гэж уурлангуй хэлээд дэвтрээ нээв. Саруул юу ч хэлсэнгүй. Гэхдээ нутаг нэг гэж сонссон болохоор ямар ч хүн байсан нутгаасаа хол яваа хүнд дотно санагдах нь зүйн хэрэг. Ингээд хичээл тарж Саруул, Уянга хоёр ангид хичээл хийн суудгаараа сууна. Уянга энэ үед л хамгийн аз жаргалтай хүн болсон мэт Саруулыг харан инээмсэглэнэ. Саруул Уянгыг өөрт нь сайн гэж мэдэх хэдий ч түүнийг хичээлээ сайн хийж гадаадад сураад ирвэл чамтай энэ талаар ярилцъя. Ерөнхийдөө Уянгыг хүлээж авна гээд хэлчихсэн юмсанж. Аз жаргалтай байгаа шалтгаан энэ. Бүх хүүхдүүд ангиас гарсны дараа Цэнгэл ангид орж ирээд Саруулын хажууд суугаад энэ бие хамгаалагчаа гаргачих уу гэхэд Уянга толгой сэгсрэн:
-Үгүй шүү. Харин чи өөрөө гарчих уу. Хичээлээ хийж байна харж байна уу гээд уурлав. Цэнгэл инээн:
-За тийм байдаг байж. Саруулаа орой завтай юу. Гадуур жаахан явъяа л даа. Чи манай нутаг юм байна лээ. Би ч багадаа нутгаасаа гарсан хүн. Очоогүй их уджээ. За за гарлаа. Энэ миний дугаар. Харин наад хажууд суугаа шувуухай чинь гэснээ за за юу ч бишээ хэмээгээд инээмсэглэн гарч явав. Саруул их л гайхан Хичээл дээр бодолд орсон дуугүй даруухан залуу. Орой гарах уу гээд л. Бас учиргүй жуумалзан Уянгыг өдөж өдөж гарсан нь ердөө ч таалагдсангүй . Гэхдээ тэр түүнтэй өөрөө эхэлж танилцъя гэсэн тул уулзах нь зөв гэж бодлоо. Уянга Саруулыг хориглон:
-Та битгий яваа. Энэ залуугаас хол байгаарай, надад бүр таалагдахгүй байна гэхэд нь
-За уулзахгүй ээ гэсээр гарч явав. Улмаар Саруул ажил дээрээ ирэхэд Төмөрөө нэг бүсгүйд загнуулсан янзтай зогсож байв. Саруул очоод:
-Уучлаарай. Энд юу болоод байна гэхэд бүсгүй:
-Чамд ямар хамаатай юм бэ. Дүүгээ загнаж байгаа эгч нь байна. Цаашаа явж үз гэв. Бүсгүй нилээн ууртай байлаа. Саруул:
-Би ажлынх нь хүн байна аа. Дүү чинь надад энд хамаатай гэхэд бүсгүй:
-Өө за за, ашгүй чамайг хайж байлаа. Чи нөгөө Саруул уу, алдарт ачтан нь юм биз дээ. Хайртай дүү чинь гэртээ ирэхгүй хонохгүй гадуур яваад байна даа. Бас нөгөө хичээл сургалтаа хаясан шүү дээ. Чамд яаж хэлэх вэ гэнэ. Төмөрөө доош харан зогссоор байв. Саруул Бат хоёр Төмөрөөг нэгэн сургуульд оруулсан юмсанж. Төмөр яагаад ч юм бэ, сургуульд орсон өдрийн маргаашнаас гарах болих талаар хэд хэд цухуйлгаж байж. Саруул:
-За тайвшир. Уг нь Төмөрөө хичээлдээ сайн хүүхэд. Жаахан хичээвэл дээд сургуульд төвөггүй орно. Таныг хэн гэдэг билээ тантай уулзах гээд Төмөр уулзуулахгүй шалтаг хэлээд явсан юм. Ашгүй, та ирлээ. Хоёулаа ийшээ сууя гээд дагуулан явав. Төмөр ажилдаа орж Саруул эгчтэй нь ярилцаж сууна. Саруул руу уурлаж байсан өнөөх эмэгтэй тайвширсан харцаар харан санаа алдаад:
-Намайг Хонгорзул гэдэг. Анагаахын оюутан 4 дүгээр курс, шалгалт дөхсөн болохоор би дандаа шөнө гэртээ орох юм. Төмөрөө ПС тоглоод хонууд өнжүүдээр дандаа алга болчихдог. Танай ажилд орсноос хойш гэртээ ирэх нь ховор боллоо. Бэлэн мөнгөтэй хүн яаж ирэх вэ дээ. Чамайг л хааяа ярьдаг юм. Тэгээд чамтай уулзъя гээд ирлээ. Миний дүүг харж хандаж байгаад баярлалаа. Гэхдээ сүүлийн үед үг авахгүй урдаас хэдэрлэдэг болсон. Чи нэг хэлж өгөөч. Чамайг ойрхон байдаг болохоор ойлгох байх. Бид хоёр хоёулхнаа. Шөнө ирээд байхгүй байхаар нь санаа зовоод муу л юм бодогдох юм хэмээн чин сэтгэлээсээ цөхөрсөн санаа зовнисон царайг нүд дүүрэн нулимстай гаргахад
Саруул ээждээ уурлаж хэдэрлэж байснаа санаад яг л энэ царай ээжийнх нь тэр үед гаргадаг царай, хаалга саваад гарахад хэр их уйлдаг байсан бол гэж бодохоор Саруулын нүднээс нулимс дусахгүй байж чадсангүй.
Саруул Хонгорт хандан:
-Санаа зоволтгүй дээ. Би хэлье, анхааръя. Харин чи дугаараа үлдээчих. Би яръя, холбоотой байя гэхэд Хонгорзул сая нэг инээмсэглэн:
-За тэгэлгүй яах вэ,баярлалаа дараа уулзъя. Тантай танилцсандаа баяртай байна. Одоо хичээлтэй гэсээр явав.
Саруул Төмөр дээр очин:
-Чи сайн эгчтэй юм. Хайрлаж явах хүн чинь байна даа. Би чамд харин атаархаж байна шүү. Зүгээр дээ, би чамайг ойлгож байна үглээд ядаргаатай байгаа биз. Ядаргаатай гэж бодож байвал буруу даа хэмээн санаа алдаад би харин одоо дуртай загнуулмаар байна. Даана ч боломжгүй гэсээр нулимстай нүдээр Төмөрөөг харчхаад эргэн алхав. Төмөрөө Саруулыг ийм байхыг огт хараагүй тул гайхан эгч одоо юу гээд хэлчихсэн юм бол доо хүн гомдоогоод гэж бодно.
Өнөөдөр ажил эрт дуусч Бат Саруулыг дуудан:
-Хэд хоногоос манайд ирээрэй. Заяа эгч нь чамайг урьсныг мартаагүй биз дээ. Чи нөгөө байрандаа хэр төвхнөж байна даа. Машинд будаа агшаагч мөн жаахан хүнс байгаа, түүнийг ав. Хараад байхад найз нөхөд гэж чамд байна уу. Үргэлж ганцаараа явах юм. Зожгирчхов доо гээд инээмсэглэн май энэ гээд:
-Түрээсний мөнгөө өгнө биз дээ. Хоёулангийнх нь тооцоо дуусаагүй ч мөнгө хэрэгтэй бол санаа зоволтгүй хэлж бай. Чиний бие бялдар чинь шал өөр болоод байгаа шүү. Ажил хүнийг хүмүүжүүлдэг бас сайхан өв тэгш бялдартай болгодог юм шүү дээ гэсээр Саруулд жаал жуул юм өгөөд явав. Саруул Төмөрийг дуудан хоёулаа манайд очно оо. Энэ юмнуудыг аваачихад тусал. Тэгээд ч чамтай ярих юм бий гэв. Тэд автобусанд суун Должингийн байгаа газраас даруй 3 буудлын наана буугаад “За жаахан дээшээ алхана даа” гэсээр нилээн явж 2 давхар улаан тоосгон байшинд ирээд “За орцгооё, манайх 2 давхарт” гээд шатаар өгсөв. Шатаар гараад коридор байх бөгөөд тоолвол 10-аад өрөө байна. Саруул хамгийн цаад талын хаалганд очоод “Энэ дээ” гээд түлхүүр гаргаж ирэн онгойлгов. Орвол нэг сандал, гудас дэвссэн байх ба мөлхөө ширээ, халуун тогоо, кассет хийдэг хөгжим харагдана. Өрөө жижигхэн боловч их тохилог шалан дээр дэвссэн хулдаас нь шинэ байлаа. Саруул авчирсан юмаа эмхлэн цай чанах зуур Төмөрөө рүү харан:
-Чи ингэхэд жаахан буруу хүүхдүүдтэй нийлээд байна даа. Хичээл ном сурлага байхгүй. Аав, ээжээсээ дүрвэсэн тоглоомын газраар хоноглосон зах замбараагүй хүүхдүүдтэй. Чи чинь яачхаад байгаа юм бэ. Чамтай ирдэг чиний тэр найз хэн билээ. Өндөр банди, их тогтворгүй. Манай хуучин ачигч нартай архи ууж байсан. Чи арай архи дарс уугаад явна уу гэхэд Төмөр царай нь улалзан:
-Үгүй дээ яалаа гэж, би уг нь хамт явах дургүй. Намайг хүчээр дагуулж явдаг. Сүрдүүлээд байдаг юм аа. Тэр хүүхэд чинь бид нарын толгойлогч, нэг ёсондоо атаман гэхэд Саруул уурлан хүчээр архи уу гэвэл уух нь л дээ чи, бас юун атаман бэ. Та нарт тийм юм байна аа. Дараа нэг уулзана аа, тэр сүрдүүлэгчтэй чинь. Харин өнөөдөр чи заавал гэртээ хононо шүү. Хоноогүй байвал би тэр сүрдүүлэгчээс чинь ч ууртай хүн шүү гээд Төмөрөөг харвал “За” гэж дохиод:
-Уучлаарай, одоо гэртээ байна аа, ах аа гэв. Саруул цай аягалан боорцог тавганд хийгээд:
-Манайхаар ирж бай. Чи энэ утсыг ав. Миний хуучин утас. Дугаар аваад над руу залгаарай. Эгчтэйгээ байнга ярьж бай. Санаа нь зовдог юм байна. Чи ч тэгж байгаад хөдөлгөөнтэй хүн байна шүү. Миний энэ өрөө жаахан зай муутай. Гэхдээ чамайг бол шингээчихнэ хэмээн инээмсэглэн:
-Ах нь шалгалт ойртсон. Ажлын бус цагаар гэртээ байнга байдаг юм шүү гээд цаг руу хараад “За гарна аа, өнөөдөр нэг хүнтэй уулзана” гээд гар, нүүрээ угаан хувцсаа солив. Төмөр жуумалзан:
-Та чинь танигдахгүй ганган болох чинь хайчихна вэ. Эмэгтэй хүнтэй уулзах нь уу. Уг нь санаагаар болдог бол эгчтэйгээ таныг найзлуулах юмсан гээд инээхэд Саруул:
-Өө, за бас жаахан хүүхэд байж охидыг харж явдаг байх нь. Би чиний насан дээр л лав . . . . за за дэмий донгосох яахав. Эгчийгээ гэнэ шүү мангар хог вэ гээд хоёул гарав. Саруул автобусанд суунгаа Цэнгэл рүү залгаад Саруул байна аа. Чи . . . . . өө ашгүй дээ. Чи Цамбагарав дээр хүрээд ир. Би ирчихсэн байна. Ирэхээр чинь жаахан сууж юм яръя гэнэ. Саруул ч удалгүй буудал дээр буугаад Төмөрөөг заавал харь гэж дохино. Автобусны буудал дээр Цэнгэл ангийнх нь охин Сараатай тамхи татан зогсож байв. Саруул ирэн мэндлээд:
-Сараа байгаа гэж хэлэхгүй яасан юм. Би хоёулхнаа л уулзана гэж бодлоо . Цэнгэл инээн:
-Сараа чамтай уулзана гэсэн чинь дагаад байхаар нь л гэхэд Сараа:
-Үгүй ээ, юу гэж дээ. Чи нээрээ их даруухан харагддаг. Хотын шөнийн амьдралыг харуулах гээд л чамд сонирхолтой санагдах байлгүй. За за энд зогсохоор өөр газар оръё гээд PUB гэсэн бичигтэй нэгэн газар орж тухлав. Цэнгэл шууд л пиво захиалаад Саруулд хандан:
-Арай уухгүй гэх юм биш биздээ. Танилцсаных би даая. Нэг пиво уучих гээд 2 пиво гэж зөөгч рүү дохино. Сараа ундаа захиалж
-Манайх энүүхэн ойрхон. Чамайг энүүгээр явж байхыг хэд хэд харсан гэв. Саруул:
-Аан, би энэ ойрхон ажилтай юм. Тэгээд л тэр. Цэнгэл ээ танайх хаана вэ. Чи анги дээр их даруухан байдаг байж гадуур бол тийм биш байх нь ээ гэхэд Тэрбээр инээн:
-Би нутгаасаа гараад долоон сар орчим болох гэж байна. Ирээд л энэ сургалтын газар хичээллэсэн. Энэ жил шалгалт өгөөд тэнцэхгүй бол нутаг буцна аа гэв. Саруул Цэнгэлийн ятгалгаар хоёр ч пиво уув. Толгой манарсан тул “Дахиж уухгүй ээ. Би согтоод байна” гээд ариун цэврийн өрөө орохоор явав. Нүүрээ усаар шавшаад “Хөдөө бүр архи ууж байсан удаатай хүн пиво уугаад согтох гэж сонин юм даа. Одоо нэмбэл бүр согтох нь” хэмээн өөрийгөө цэнэв. Цэнгэл түүнийг ширээнд ирмэгц:
-За гарцгаая. Одоо жинхэнэ нөгөө газар руугаа орно шүү дээ . Чи уухгүй байж болно. Би чамд өгөхгүй гээд дагуулан гарав. Олон гэрэл анивчсан “Disko bar”-ны хажууд ирээд:
-За ийшээ орно оо. Нэг их удахгүй. Чамд л хотын шөнийг харуулж явна шүү дээ, Таалагдахгүй бол гараад ирье гэв.
Саруул автобусны цонхоор л харж байсан гэрэл анивчсан газраа ороход нэг их цааргалсангүй дагав. Хаалгаар ороход л хөгжим нүргэлнэ. Цааш алхсаар орвол бүжгийн талбай тойроод суусан залуус, ширээ, буйдан, чамин тансаг гэрэл гээд бүх зүйл сонин содон байна. Тэр 3 явсаар нэгэн ширээний ард тухлаад авав. Цэнгэл 1 пиво 2 ундаа захиалж
-За, одоо бүжиглэнэ шүү дээ. Энэ охидыг хар л даа. Саруулаа, чи чинь арай гомо юм биш биз дээ. Хааяа стресээ тайлж бай. Заавал ууж идэх албагүй. Сараа байхгүй байсан бол бүр гоё юм үзүүлэх байлаа. За за, дараа болъёо гэх нь нилээн халсныг илтгэнэ. Сараа аль хэдийн бүжгийн талбай дээр бүжиж байх нь тэр. Саруул лавшруулан бүжгийн талбайг харвал олон охид, бүсгүйчүүд мөн согтуу залуучууд бүжиглэнэ. Охидоо хоргоож татаж чангаах эрэгтэйчүүд ч мэр сэр харагдана. Удалгүй Цэнгэл Сараагийн хажууд оччихсон Саруулыг дуудан бүжиглэнэ. Саруул:
-Үгүй ээ, би бүжиглэхгүй, юун бүжиглэх. Харин энэ хотын залуус чинь ямар ч ганган, ямар ч гоё бүжиглэдэг юм дээ гэх юм бодоод ийм газар орж нүдээрээ харж чихээрээ сонссоноо хөдөө үлдсэн багын хоёр найздаа ярих юмтай боллоо хэмээн бодно. Ингэж бодлогошрон бас эргэн тойрноо ажиглана. Саруул хамт яваа хоёроо харвал ирэх шинжгүй бүжиглэсээр ... Их чимээнд сүүлдээ ядрах шиг. Ер нь гаръя гээд үүдэнд зогсов. Үүдэнд зогсож байтал цаана хэдэн залуус маргалдан хоорондоо зодолдоно. Саруул ажиглана. Төд удалгүй хэдэн охин гарч ирэн салгах гэж оролдоно. Саруул эргэн тойрон оо ажиглавал салгахыг хүссэн хүн байхгүй бүгд харж зогсоно. Саруул тэсэлгүй очин:
-Хөөе больцгоо залуусаа. Наад охиноо тавь гэсээр гүйн очив. Тэгтэл нэгэн гар орж ирэн нүд рүү нь улаа бутартал бузгай гэгч дэлсээд авав. Саруул доош тонгойн хэсэг зогсоод эргэж босон:
-Чи чинь яаж байна аа гээд дайрна. Аль альных нь талд орж байгааг үл мэдэн тааралдсанаа барьж авч унаган ноцолдоно. Гэтэл цагдаагийн машины дохио дуугархад тэд бүгд бутран ийш тийш харайлган хэдэн хүн хэвтэж үлдэв. Саруулын ардаас нэг хүн чангааж....
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (30)