Та биокомьпютер гэж хаа нэгтээ сонсож байсан уу. Шинэ эринтэй хөл нийлүүлэн алхах болсон энэ цаг үед бидний амьдралаас салшгүй нэгээхэн хэсэг нь технологийн энэхүү дэвшил юм.
Биокомпьютер нь нуклейн хүчлийн молекулыг "өгөгдөл" болгон хувиргаж мэдээлэл боловсруулдаг шинэ компьютерийн загвар юм. Анхны санааг нь 1959 онд Нобелийн шагналт эрдэмтэн Feynman гаргаж байсан аж.
Энэхүү компьютер нь хүний бие махбодид суулгагдан хүмүүст суралцах, бодох, бүтээх, зохион бүтээхэд хамгийн тохиромжтой хамтрагч болох бөгөөд биологийн идэвхитэй тул хүний эд эс, ялангуяа тархи, мэдрэлийн системтэй органик байдлаар нэгтгэгддэг байна.
Ийм байдлаар тархины тушаалыг шууд хүлээн авч, хүний тархины тэлэлтийн хэсэг буюу туслах төхөөрөмж болж, гаднаас энерги шаардахгүйгээр хүний биед нэмэлт шим тэжээлийг шингээдэг. Биокомпьютер нь амьд организмын шинж агуулсан байдаг тул хөндлөнгийн цахилгаан соронзон оронг эсэргүүцэх, организмыг зохицуулах, дотоод эвдрэл гэмтлийг автоматаар засах, шинэчлэх, хүний тархины механизмыг дуурайх зэрэг олон чадвартай.
Үндсэн түүхий эд нь биоинженерийн технологиор үйлдвэрлэсэн уургийн молекулууд ба хагас дамжуулагчийг биохип болгон хувиргадаг органик нэгдэл юм. Биохип нь силикон чип дээрх электрон бүрэлдэхүүн хэсгүүдээс хамаагүй бага бөгөөд биохип өөрөө байгалиас заяасан гурван хэмжээст бүтэцтэйгээс гадна доголдол үүссэн тохиолдолд өөрөө өөрийгөө засч эдгээх чадвартай байна.
Ферментийн нөлөөгөөр хэдэн арван их наяд ДНК молекулууд химийн урвалд орсноор биологийн компьютерууд хэдэн тэрбум удаа нэгэн зэрэг ажиллах чадвартай болдог ба ингэснээр ашиглалтын хурд нь өнөө цагт бидний ашигладаг хамгийн сүүлийн үеийн компьютероос 100,000 дахин хурдан байдгаас гадна биохиптэд урсаж буй электронууд хоорондоо мөргөлдөх магадлал маш бага бөгөөд эсэргүүцэл бараг байдаггүй тул эрчим хүч зарцуулалт нь энгийн компьютерийн ашигладаг эрчим хүчний тэрбумыг хуваасны нэгтэй тэнцүүг ашигладаг байна.