"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Тодруулбал, УБТЗ-ын 1.5 тэрбум төгрөгөөр Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж тансаг зэрэглэлийн хаус худалдан авах шийдвэр гаргасан байдаг. Улмаар түүнийг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа УБТЗ-аас өөрийн хөрөнгөө эргүүлж авахаар хандсан боловч талууд маргалдаж шүүхэд хандсан нь энэ юм.
Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1- т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.
Шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8.830.443 төгрөг гаргуулж, хохирогч тал болох УБТЗ ХХН-т олгох, мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтэд тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (3)