Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн байдлаар халдвар ОХУ-д гурав, Бразилд зургаа, АНУ-д 1.5 хувиар нэмэгдсэн. Харин Ази, Номхон далайн бүсэд өвчлөл, нас баралт бага байна. Манай улс багтдаг Номхон далайн баруун бүс хамгийн бага өвчлөлтэй.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын сайд нарын хуралд ковид19 халдварын хариу арга хэмжээний талаар туршлагаасаа хуваалцахаар уригдсан.
ДЭМБ-аас хөл хорионы хязгаарлалтыг сулруулсан ч эрт илрүүлэх, эрүүл мэндийн тасралтгүй байдлыг хангах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргалаа. Вакцинжуулалт бага байгаа үед халдварын тархалт үүсэх магадлалтай тул дархлаажуулалтын хамрагдалтыг сайжруулах нь чухал гэж анхааруулсан" гэлээ.
А.Сүх