Энэ сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Задалж хэлбэл, ХӨСҮТ-ээс гурав, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 17 сорьц авчээ. Мөн энхийг сахиулагч 113 хүн, 44 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Түүнчлэн сайхан мэдээ дуулгахад ОХУ-аас ирсэн хоёр оюутан эдгэрч гарлаа. Нийт батлагдсан 141 тохиолдлоос эмнэлгээс гарсан 30 хүн байна. Одоогийн байдлаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Эдгэрч гарсан хоёр оюутны хувьд 37, 39 хоноод бүрэн эдгэрлээ" гэв.
А.Сүх