Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо “Улаанбаатар Импекс”-ийн баруун талын замыг өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 23-ны 06.00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэнэ.
Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.