Сонгонохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Оньдилт" ХХК-ийн хашаанд гал түймэр гарч байна.
Энэ талаар НОБГ-аас "Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан" гэдгийг мэдээллээ.