ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тавдугаар сарын 21-нд төржээ. Тэрбээр өчигдөр 65 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж японы Акита үүлдрийн Масао нохойныхоо гөлгийг бэлэг болгон өгчээ.
Тэрбээр “Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгугийн 65 насны ойн өдөр. Монголд элэгтэй энэ эрхэмд миний зүгээс Акита үүлдрийн Масаогийнхаа анхны гөлөгийг бэлэг болгон өгч байна. Энэ хөөрхөн гөлгөнд бүгдээрээ нэр өгөх вэ?
Нохой бол хүний хамгийн сайн анд. Нэр хайрлаарай" гэжээ.
Түүний эл бэлэгний хариуд Сергей Шойгу маш ихээр талархсан талаараа мөн өөрийхөө цахим хуудастаа пост хийжээ.
Сэтгэгдэл (6)