Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, тоймыг танилцууллаа.
Тэрбээр "Дэлхий дахинаа коронавирусний халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлсэнчлэн тавдугаар сарын 20-ны байдлаар коронавирусний халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20275 өгүүлэл хэвлэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1621 эмнэл зүйн туршилт судалгааны ажил явагдаж байна.
ДЭМБ-аас вакцин бүтээх 120 гаруй ажлыг таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн" гэлээ. Тухайлбаэл, Их Британи, АНУ, Итали улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүүхдэд биеэр битүү тууралт гарах, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах шинж тэмдгүүд илэрчээ. Энэ нь коронавирусний халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болно гэж эрдэмтэд үзсэн" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)