Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүнд нь коронавирус илрээгүй. Халдвар энэ сарын 13-нд ирсэн Цэргийн сургуулийн оюутнаас илэрсэн.
Анх 55 оюутнаас халдвар илэрч байсан бол нэмэгдээд 57 болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийсэн. Энэ нь Интермед эмнэлэг, нийслэлийн дүүргүүдээс сонгон авч хийсэн. Коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 42 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс ачаа тээврийн 27 жолооч, аймгийн төвийн эмнэлэгт тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээ хийгдсэн. Бүгд сөрөг гарсан.
Мөн сайн мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа 30-40 хоног байна. Дээд тал нь 55 хонож байсан" гэлээ.
А.Сүх