Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/01 тушаалын дагуу ногоон бүсийн их цэвэрлэгээ ирэх бямба гарагт зохион байгуулагдана.
Тус өдөр зуслан ногоон бүсэд оршин суугч иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын цэвэрлэгээг хийж, идэвхтэй оролцохыг уриалж байна.