Улсын Онцгой комисст хандив өргөх болсон талаараа Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Тэрбээр "Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпын их наадам, Олимпын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын нэг сарын цалин 135,000,000 төгрөгийн 10 хувь болох 13,500,000 төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлахаар боллоо..." гэсэн байна.
https://www.facebook.com/photo.php?fbid=1522537894586201&set=a.103267163179955&type=3&theater
Сэтгэгдэл (2)