Нийслэлийн Засаг даргын ээлжит зөвлөгөөн боллоо. Хурлаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар танилцсан юм.
Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан "Газрын алба хүмүүсээ газар хэлтсийн ажилд илүү зохион байгуулалтад оруулж ажлыг нь хийлгэ. Газар зохион байгуулалтын албанаас гадна асуудал хариуцсан газруудад дарга нар нь өөрсдөө яв. Очоод шийдвэр гаргадаггүй. Буцаад удирдлагууддаа мэдээлэл өгдөггүй, мэдээлэл солилцдоггүй. Зар, зарсан хойноо өр гэдэг шиг Засаг дарга болон зөвлөл, холбогдох албадын гаргасан шийдвэр газар дээрээ очоод хэрэгжихгүй байна. Нэг мэргэжилтэн дээр очоод замхарч байна.
Нэн ялангуяа энэ тэнд байгаа хашаа хороог бүгдийг нь цэгцлээгүй бол дараа дараагийн ажил албан тушаалын хариуцлагыг ярина. Сонгууль болдгоороо болно. Хариуцсан ажил үүргээсээ ухрах няцах, хүч саарах асуудал байхгүй шүү. Сонгууль болж байгаа юм чинь зарим албан тушаал нь байх ч юм уу, үгүй ч юм уу гэсэн ийм хандлагаар нийслэлийн нэг ч албан тушаалтан, удирдлага асуудалд хандахгүй шүү.
Тиймээс хийх ажлынхаа хүрээнд үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж ажиллана. Мөн хотын стандартын жил байгаа. Дараагийн ажлуудын үр дүн гарна. Хашаагаа ч янзалж чадахгүй хогийн сав болгочихсон газрууд зөндөө бий. Зөвшөөрөлтэй бол цэгцлүүлж, зөвшөөрөлгүй бол эрхийг нь цуцалж, хот өөрийнхөө газрын санд авна. Тухайлбал, Эмээлтийн ойролцоо нэг аж ахуйн нэгж 600 га газар авсан байна. Үүнийг цуцлаад газрын санд ав. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын эдийн засгийг дэмжих, өмч хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, хот байгуулалтын орчны аюулгүй байдлыг хангах асуудлаа үргэлжлүүлнэ.
“Blue Sky” барилгын хажуу талд самбарын бизнес болгочихсон газар байна. 15 жил болж байна. Хашаан дотроо хогийн сав болгочихсон. Энэ газрын эрхийг цуцалсан учраас олон нийтийн амарч суух талбай болгоно. Самбаруудыг нь ойрын хугацаанд нь буулга" гэдгийн онцолсон юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)