Дулааны улирал эхэлж барилгын ажлууд эхэлсэтнй холбогдуулан барилгын ажлын үндсэн түүхий эд болох цемент тасарсан, дам наймаанд орсон талаарх мэдээлэл их явсан. Тэгвэл уг асуудлаар ШӨХТГ цементийн үйлдвэр, борлуулах цэгүүдийг шалгажээ. Шалгалтаар үйлдвэрүүд хэвийн ажиллаж байжээ.
Харин дамлан борлуулагч иргэд зохиомол хомсдол үүсгэж цементийг өндөр үнээр зарсан нь илэрсэн байна. Тиймээс иргэдэд гэрээт цэгүүдээс барилгын түүхий эдээ худалдан авахыг анхааруулсан байна.
А.Сүх