"Хүний халуун амь" ТББ-аас сүүлийн гурван жилд эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй үйлдэл болон эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэрээс үүдэн монгол хүний амь нас их хохирсон талаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Эрх баригчид олон хүний амь насаар тахил өргөсөн хэрнээ ичихгүй СЕХ-нд нэрээ дэвшүүлж байна. Бүхий л салбарт Монгол хүний амь нас эрсдэж байна.
Хамгийн ойрын жишээ гэхэд шахмал түлшнээс болж маш олон хүн амь насаараа хохирсон ч одоог хүртэл яг хэдэн хүн хохирсон талаарх мэдээлэл алга байна. Амь насаараа хохирсон иргэдийн ар гэрийнхэн ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч, амьдрал нь хэрхэн доройтож байгааг эрх баригчдад ямар ч хамаагүй мэт орхиж байна.
Өргөдөл гомдол гаргасан зарим иргэдэд 5, 10 сая төгрөг өгя амыг нь тагласан. Олон хүний амь насаар тахил өргөж байж шинэ зүйлийг турших ёстой юм уу гэдэгт ээжүүд, эмэгтэйчүүд учраас нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Түүнчлэн Дарханы замыг хугацаанд нь дуусгаагүйн улмаас маш олон хүн амь насаараа хохирч байна. Гэтэл яагаад энэ асуудал дээр төр засгийнхан анхаарахгүй байна вэ. Бүх л салбарт ийм асуудал тулгарч байгаа учраас “Үхэл дагуулсан 1080 хоног” ном гаргасан. Мөн баримтат нэвтрүүлэг хийж байна. Монгол хүний амь нас 5, 10 сая төгрөгөөр үнэлэгдэх учиргүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)