Иргэн Л.Цэцэгмаа нь “10 гаруй жилийн өмнө нэгэн эмэгтэй гудамжинд хүүхдээрээ гуйлга гуйлгаж байсныг болиулж, хүүхдийг нь Manna асрамжийн газарт өгсөн. Одоо тэр хүүхэд олдохгүй байна” гэх мэдээллийг www.zarig.mn сайт /2020.05.19/ иргэд, олон нийтэд мэдээллэсэн.
Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулахад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн М нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Harbormanna Childrens Center” асрамжийн газарт ирсэн. Харин түүний өвөө Б нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу нэг сарын дараа тус асрамжийн газраас хүүг авсан байна. Одоо хүү М нь өөрийн төрсөн эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Сэтгэгдэл (1)