Өнөөдөр төвийн аймгийн ихэнх баруун аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын хойд хэсгээр бороо орж харьцангуй сэрүүсэх төлөвтэй байна. Энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд төв болон зүүн аймгийн ихэнх нутгаар баруун аймаг болон говийн аймгийн зарим хэсгээр бороотой. Харин уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Эдгээр өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эдэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градусын дулаан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 5-10 метр секунт 21, 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар харин 23, 24-ны өдрүүдэд нутгийнхаа говь талаар 13-15 метр секунт зөөлөн шороон шуурга шуурах төлөвтэй. Улаанбаатар хотод энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд бороотой. Шөнөдөө 5-6 градусын дулаантай, өдөртөө 20-23 градусын дулаантай байсан бол шөнөдөө 2-3 градусын сэрүүн өдөртөө 10-15 градус болж сэрүүхэн байна.