Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжийг 19 дэх жилдээ шалгаруулж байна. Уг шалгаруулалтыг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, МҮХАҮТ зэрэг байгууллагын ажлын хэсэг тодруулжээ. Ингэхдээ тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээгээр нь үнэлдэг байна.
Ингээд жагсаалтыг тэргүүн байрт Эрдэнэт үйлдвэр шалгарчээ. Тус үйлдвэрийн хувьд өнгөрсөн онд мөн жагсаалтыг тэргүүлж бйасан билээ. Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого нийт аж аухйн нэгжээс гуравт, татвар төлөлтөөрөө гуравдугаарт, даатгуулагчийн тоон эрэмбээр нэгдүгээрт орсон үзүүлэлтээр жагсаалтыг манлайллаа. 40 гаруй жилийн түүхтэй уг үйлдвэр жилд 26 тонн хүдэр, 530 орчим зэсийн баяжмал, 5000 орчим молебдины баяжмалыг үйлдвэрлэдэг.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Оюутолгой” төсөл, Хаан банк, “Энержи ресурс” ХХК, Петровис, Голомт банк, “Улаанбаатар төмөр зам” ХХН, “МАК”, MMJVCO зэрэг байгууллагууд Монголын ТОП100 аж ахуйн нэгжийн эхний арван байрт шалгарлаа.
Б.Лхам