Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.
Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч баарны орлого 2.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Нийтийн хоолны салбарын орлогын 60.8 хувийг ресторан, 24.6 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9 хувийг кафе, зургаан хувийг гуанз, 1.7 хувийг баарны үйл ажиллагааны орлого эзэлж байна.
Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний улиралд онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд гурав түүнээс дээш одтой буудлын орлого 22 тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.