Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 19-нд нийт 247 шинжилгээ хийгдсэн. Бүгд сөрөг гарсан. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн, Орхон аймагт нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумианд тусгаарлагдсан тав, тандалтын 32 хүний шинжилгээ хийгдсэн. Мөн Дарха-Уул аймгийн салбар лабораторид 36 ачаа тээврийн жолооч шинжилгээнд хамрагдсан.
Монгол Улсад нийт батлагдсан 140 тохиолдол байна. Үүнээс 26 нь эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн. Өвчтөнүүдийн 87 нь хөнгөн, 27 нь хүнд хэлбэрийн өвчлөлтэй байна. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ.
А.Сүх